Мал биш хүн шиг... | News.MN

Мал биш хүн шиг…

Мал биш хүн шиг…

Монголчууд малдаа 110 гаруй мянган тонн тэжээлийг 2020-2021 онд бэлтгэсэн бол “Одоогийн байдлаар 35 мянга орчим өрхийн 192 мянга гаруй хүн хүнс тэжээлийн дэмжлэг авч байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлжээ. Тэдэнд тарааж буй “хүнс тэжээл” хэдэн тонн болохыг чөтгөр бүү мэд. Татвар төлөгчдийн мөнгийг талон болгон тараахдаа хүнс тэжээлийн дэмжлэг өгдөг гэж хэлж, тэмдэглэдгийг та анзаардаг уу? Нэршил нь хүртэл цаанаа зэвүүн. “Хүнсний тэжээл”. Дурдсан онд ядуурлын түвшин 27,8 хувь болж буурсан гэдэг лут тоог статистикийнхан танилцуулсан.  Гэтэл өнөөдөр 192 мянган хүн “тэжээл” авч байдаг. Ер нь биднийг ажилгүй, анхиагүй, бодож сэтгэх чадваргүй, халамжаар аргацаасан байдлаар байлгах эрх баригчдын бодлогын бодит биелэл нь энэ биш үү. Эдгээр хүнс, тэжээл авч буй хүмүүсийн яг хэд нь ажилгүй, орлогогүй, үнэхээр хүнсний талон олгох ёстой хүн байгаа бол…

МАЛ ДАГАВАЛ АМ ТОСТОНО

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна…” гэж хэлжээ. Тэрхүү контентыг бэлтгэхэд ямар хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулсан тухай тоо баримт алга. Цар тахлын үед гадаадын болоод дотоодын хандивлагчдаас авсан, төсвөөс гаргасан мөнгийг хэрхэн, юунд зарцуулсныг тайлагнана гэж Шадар сайд мэдэгдэж байсан ч одоо хүртэл тайлагнасангүй. Тэгвэл Б.Энхбаяр гишүүний хэлээгүй, хэлээ хазсан өөр ямар баримт бий бол.

Бидний эрх ашгийг төлөө юм шиг өөрсдийн албан тушаалын төлөө тэд булайгаа уудалж эхлэв. Түүгээр тэрбумаар яригдах хөрөнгө оруулалт яригдаж байна.

Төмөр замын хөрөнгө оруулалтын хуудуутай явдлыг ч дурдаад өнгөрөв. Тэр бүхнээс харвал биднийг хүнсний талон, элдвэр халамж сэлтээр хуураад үнэн хэрэгтэй ямар их мөнгийг хараа, хяналтгүй зарцуулж байгаа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас харагдсан. 20 мянган төгрөгөөр амны хаалт худалдаж авахаар зэхэс байсан нь ил болж, хотын дарга болиулсан хэрэг гарсан. Гэхдээ ингэж ил болоогүй хэдэн худалдан авалт төсвийн мөнгөөр болсныг одоо хэр нь бид мэдэхгүй.

Наадам… вакцинжуулалт, өөр юу бол… Тэднийг хэлсэн нь хоригдож, тэд хэлсэн нь факт болдог цаг. Эмгэнэл энэ биш гэж үү?

МАЛЫН АШИГ ШИМ

“Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд 2.84 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.75 их наяд төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасан” тухай сайд ярьжээ. Бид татвар төлөх хэрэг байна уу? Юун хадгаламж, юун сан. Татвараа төлсөөр тэтгэвэрт гарахад бидэнд тэтгэврийн мөнгө байх болов уу?

“76 ухна” гэж тэднийг хараамааргүй байна. Тэднийг ухнатай зүйрлэж болохгүй. Тэгвэл бид мал болж таарна аа даа. Түүний оронд  бурханд зөвлөгөө өгсөн яруу найрагч шиг өөр нэгэн эцэг малыг хэлчмээр… Ухаанд нь ухна ишиг үхчихсэн улстөрчид ч бидний мал мэт үздэг болоод уджээ.

Мал дагавал ам тосдоно гэдэг монголчуудыг өнөөдөр яг мал шиг үзэж байна. Хүүхдэд мөнгө тараадаг л даа. Гэхдээ урагшгүй эцэг, эх нь угжны сүү авахын оронд хар ус гудардаг болохоор хадгаламжид нь хийхээр болжээ. Бодож сэтгэдэг нь ховор, өөрийгөө аваад явчих чадалгүй иргэдтэй учраас “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байна. Гэхдээ “Энэ нь халамжийн бодлогыг бууруулах, халамжийг багасгах тухай биш юм” гэж гэснээс үзвэл зүүний үзэлтэй эрх баригчид халамжаа хавтгайруулсан хэвээрээ байх нь. Өнөөдөр улсын төсвийг УИХ бус Засгийн газар мэддэг болчихлоо. Цар тахлын хуулийг дахиад зургаан сараар сунгалаа. Энэхүү хуулийн ачаар гүйцэтгэх засаглал хүссэнээрээ тонгочиж, дураараа дургиж, хүссэнээрээ төсвийг захиран зарцуулж байгаа. Тиймээс бидэнд болсон болоогүй хусам өгөөд өөрсдөө өрмийг нь хүртэж байгаа болохоор ийнхүү энэхүү хуулиа сунгаад буй хэрэг.

“БЭЛЧЭЭРТ” ГАРАВ

Бидэнд хэдэнтэй мөнгө тарааж байгаад хөл хорио тогтоосон. Мөнгийг нь авчихсан болохоор дуртай, дургүй хоригдсон. Хэд хэдэн удаагийн хөл хориогоор хаалгуулж, боолгуулсан аж ахуйн нэгжүүдээс хэдэн зуугаараа хаалгаа барихад хүрч, зарим нь цомхотгол хийж үлдсэн бол хэсэг нь дахиад эргэж сэхэхгүйгээр хаалгаа барьжээ. Оффисууд хоосров.

Зарим үндэсний үйлдвэрлэгчид түрээсийн зардлаасаа болоод цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг “Шангрилла”-гийн түрээслэгчдийн маргаан бэлхнээ гэрчилнэ. Удаан хорионы эцэст “бэлчээрт” гарсан ч хил хааснаас болоод бидний хүнс, тэжээл бүгд үнэд оров. Хариуцлагын гэрээнээс эхлээд хямгадах зөвшөөрөл олон. Удахгүй бодож сэтгэвэл татвар ноогдуулж мэдэх нь. Хилээ нээснээс хойш аль болох гадаад оронд ажиллаж, амьдрах гэсэн залуус зугтжээ. Түүнээс ч олон залуус боломж олдвол гадаад руу дүрвэх зорилготой яваа.

УГЖУУЛСАН МОНГОЛ

“Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, насны хишиг, одонтой эхийн тэтгэмж зэрэг амьжиргааны түвшин харгалзахгүй нийтлэг байдлаар мөнгө олгож байгаа хөтөлбөрүүд нийт зардлын 60 хувийг эзэлж байна. Үлдсэн 900 мянга орчим иргэн халамжийн чиглэлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаа юм” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ярилцлагадаа дурджээ.  Бид цар тахлын хуулиар болсон болоогүй мөнгө өгөх сургаар, төлбөр төлөх тэглэх мэдэгдлээр эрхээ хасуулсан. Ингэхдээ дархлаажуулалтад хүртэл 50 мянган төгрөгөөр хамрагдсан. Дээр нь байрны дулаан, цахилгааны мөнгөө ч даалгуулсан. Үр дүнд нь “Эрдэнэт” үйлдвэрийн ашгийг энэ цаг үед зогсоох тухай ярьж байна. Ямар вэ дээ, та минь. Бидний зардлыг даагаад байсан эл үйлдвэр өөрсдөө зээл авахаар хөөцөлдөж байна. Зорилтот бүлэгтээ халамж үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ хавтгайруулах нь биднийг хорлож байна.

Өнөөдөр залуус ажил хийхгүй, хамгийн ашигтай байгаа салбар болох барилгын салбарт урд хөршийн хямд ажиллах хүч зонхилж буй нь хавтгайрсан халамжтай холбоотой. Монголд халамжид хамрагдаад, ажиллахгүй амьдарч болоод буй хэрэг.

Тиймээс эрүүл саруул, ид хийж бүтээх насандаа элдэв халамжаар угжуулах бус өөрсдөө өөрсдийнхөө хүчээр амьдармаар байна. Товчхондоо мал шиг тэжээлгэж бус хүн шиг хөдөлмөрлөж, эрсэдсэн ч өөрийнхөөрөө яваад дампуурмаар байна. Тиймээс элдэв халамж гэхээсээ илүүтэй хориг, тушаа болсон зөвшөөрөл, элдэв хүнд суртлаа үгүй хийхэд бодлогоо чиглүүлээсэй. Ерөнхий сайд хэлээд байдаг гоё мэдэгдэл шигээ хиймээр байна. Мал биш хүн шиг л амьдармаар байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-07 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-07 202.21.108.196

Аймаг сумаараа малаа өвчинд бариулдаг болчихжээ Энэ бол мөнгө бодсон арчаагүй малчны арга байхаа.

Avatar

Зочин 2022-01-07 202.131.225.197

mungu tetgemj uguhuu bollihod hun uuriiguu tejeeh gej hudluud ehlenee. iim engiin

Avatar

Зочин 2022-01-07 202.131.225.197

ajil hiij baigaa bidnii mungiig ajl hiih durgui b****a nart bitgii taraagaad bai b****a nar

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал

Avatar

Зочин 2022-01-07 213.87.135.230

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-07 139.5.216.81

Дуугай байгаад байвал эрх баригчид даврана

Avatar

Зочин 2022-01-07 202.179.25.76

ЭНЭ ХҮН ЯГ Л ЗӨВ ЮМ БИЧЖЭЭ. Халамжаа хавтгайруулах хэрэггүй л гэж бичсэн байна ш дээ . Халамжаа хамисан гэж 4 хөн тэрбум төгрөг хэмнэсэн гээд л тэр сайд хүүхэн ярьж байна ллээ .коментчингууд өөрсдөө ийм юм авдаг б өбөөчингүүд байна л даа . үүнийг ойлгохгүй байгаа нь харин малнууд юм уу даа Халамжилж байгаа нэрээр чамайг сүг болгож чамайг худалдаж авч байгааг ойлгохгүй мал чамтай юу ярих билээ дээ Үүрд мал чигээрээ үлд дээ

Avatar

Зочин 2022-01-07 202.126.89.182

Мал бол харин чам шиг хог новшоос хамаагүй дээр юм байна.

Avatar

Зочин 2022-01-07 202.126.89.182

Хэрэв хөл хориогүй бол чи аль хэдийнэ үхчихсэн өт хорхойны баас шээс болсон байх байлаа. Хөл хорионы хүчээр чамайг амьд үлдээсэн нь буруу байжээ. Чи одоо хурдан үхлийн муугаар үхэж далд ор.

Avatar

Зочин 2022-01-07 66.181.161.19

Малчид халамжаар угжуулж үнэгүй бүхнийг авч сонгуульд манан-г сонгодог

Avatar

Зочин 2022-01-07 66.181.190.143

Бид гар чинь мал болсон шүү дээ ман сонгодог хүмүүсийн удмын сан гээд яриад эхэлсэн

Avatar

Л.Лхагва 2022-01-07 103.26.193.9

БАЯН ОРОНД ЯДУУ АМЬДРААД БАЙГАА БОЛ ЖИНХЭНЭ БАЯЛГИЙН ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ БОЛГОДОГ БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨР Л БИДЭНД ДУТААД БАЙГАА ХЭРЭГ.

Avatar

zochin 2022-01-07 64.119.21.201

AMIDRAACH , KHUN SHIG AMIDRAKH NI IRGEN CHAMAAS UURUUS CHINI L KHAMAARNA , malaas dor ukhaantay , zakhuu baywal mal shig l amidrana

Avatar

ХҮН ШИГ АМЬДРАХЫН ТУЛД .., 2022-01-07 107.77.226.123

ХҮН ШИГ АМЬРАХЫН ТУЛД ХҮН ШИГ АЖИЛЛАХ , ХҮН ШИГ ХҮНЛЭГ БАЙХ , ХҮНИЙ ЁС СУРТХУУНТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ! МАЛ ШИГ ИДЭЖ ХЭВТДЭГ БОЛ МАЛ Л ГЭСЭНЭЭС ЯЛГАРАНА ГЭЖ ҮҮ ! ЭНЭ ХӨГЖИЛТЭЙ ГЭЭД БАЙГАА УЛС ГҮРЭНД АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ҮХЭХЭЭС Ч
АЙХГҮЙ ЭР ЗОРИГ ЭЛДЭВ ХҮНДИЙГ ТУУЛЖ АЖИЛЛАЖ АМЬДРАСАН БАЙДАГ !

Avatar

Зочин 2022-01-07 202.126.89.196

Халамж өгөх, хөл хорихын тухайд бол ганц Монголд хийгээд байгаа зүйл биш ш дээ. Хятадад хорьсон шиг хориод халдвараа зогсоож авах юм, АНУд халамж өгч л бсан Бүх юмыг буруу гэж чичлэх юм

Avatar

Зочин 2022-01-07 64.119.18.49

АРЧАГУИ НЭГЭН

Avatar

Зочин 2022-01-07 66.181.161.34

Цар тахлын үе шүү дээ хүмүүс минь. Бухимдлаа дарах хэрэгтэй. Аажимдаа намдана биз. Тэр үед нь болохгүй юү дээ…

Avatar

Зочин 2022-01-07 202.72.242.141

Гол нь эрчим хүч, ханш, инфляцийн үнийг боломжоороо хямд тогтвортой байлгах тал дээр л төр анхаарах нь чухал байх. Хэрэглэж байгаа хүн үнэгүй хэрэглэнэ гэдэг утгагүй л дээ

Avatar

Зочин 2022-01-07 43.242.242.59

Манай улс капиталист нийгэм байгуулж байгаа. Капиталист нийгэмд хэн амьдарч чадаж байна тэр хүн л амьдрах ёстой. Ямар социалист нийгэм биш дээ хүмүүсийг ажил, хоолоор хангана гэж юу байхав дээ. Насан туршийн амьдралын баталгаагаа өөрсдөө л шийдвэрлэж сурч боловсрох, мэргэжилтэйболохоо эртхэнээс ухаантай байж шийд. Тэрнээс улс төрчид улс төрийн нам дагаж гүйж жагсаал цуглаан хийж амьдрана гэж байхгүй. Өөрсдөөс нь шалтгаална

Avatar

иргэн 2022-01-07 192.82.77.15

Үнэхээр бодмоор өөрчилмөөр байна. Бизнес байхгүй яааж хөгжих амьдрах вэ. Хотын гудамж, автобусны зогсоолуудад ямарч бизнесийн реклам байхгүй зөвхөн дүүрэн "АТГ"-ийн реклам болжээ. Ийм л бочихоод байна төр, засаг МАН маань…

Avatar

зочин 2022-01-07 124.158.64.190

Лхагваагийн хэлэх гэсэн санаа ойлгогдсонгүй.Жинхнээсээ галзуу хүний өдрийн тэмдэглэл болжээ Ямар сургууль юуг төгссөн хүн юм бол, бусдыг мал гэхээсээ өмнө өөрөө шүлхий туссан турсага мал гэдгээ мэдэх нь зөв.Коммент бичигсэд нь ч бас мал ажээ.Залуу үе маань иймэрхүү дүр төрхтэй хүмүүс гарч ирж байнашүүдээ яах вэ

Avatar

Зочин 2022-01-07 203.91.115.55

Мал бол өөрийн чинь хамгийн баталгаат хүнсний нөөц, хүн бүрийн тэргүүн зэргийн хэрэгцээ.

Avatar

күн 2022-01-07 202.179.26.33

коки нь, укнанд кийлгүүлжаахдаа таармарууд

Avatar

Зочин 2022-01-07 139.5.216.81

Монголчууд дайчин хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж