Хятад улсад 2022 онд тохиолдох 3 том сорилт

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Хятад улсад 2022 онд тохиолдох 3 том сорилт

Хятад улсад 2022 онд тохиолдох 3 том сорилт

Хятад улс цар тахлын үед хэрэгжүүлсэн бодлого, гадаад худалдаа, харилцаа холбоо болон эдийн засгийн мэдэгдэхүйц өсөлтөөрөө 2021 онд нэлээн амжилттай байлаа. Энэ үед дэлхий дахин Хятадтай хамааралтай болсноо ойлгож, хэрхэн муудаж буй эдийн засгаа аврах талаар хурал цуглаан, хэлэлцүүлэг явуулж байна. Саяхан Хятадын гадаад хэргийн сайд Ван И оны тоймдоо “Бид Хятадын коммунист намын 100 жилийн ойг тэмдэглэж, хоёр дахь 100 жилийнхээ шинэ аялалд гарлаа. Өнгөрсөн зуунд олсон ололт амжилтаасаа хүч авч, Хятадын дипломат үйл ажиллагаагаа шатрын спорт мэт зоригтойгоор урагшилж, Хятадын онцлогтой томоохон орны дипломат харилцааны шинэ хуудсыг бичлээ" гэсэн. Гэсэн хэдий ч 2022 онд Хятад улс гурван том сорилттой тулгараад байна. Судлаачдын үзэж байгаагаар Хятад улс тухайн гурван сорилтыг давж чадахгүй бол дэлхийн төв өгсөх статусаа алдаж, зогсонги байдалд хүрнэ гэлээ.

Эхний том сорилт нь олон  улсын хэмжээнд итгэл даахуйц, хүмүүст таалагдах дүр зураг бий болгох явдал юм. Учир нь Хятад улс АНУ-тай эдийн засаг, техник технологи болон цэргийн хүчээрээ эн тэнцэхүйц болохоор зэхэж ажиллаж буй. Тиймээс нийгэм эдийн засгийн гол хүч болсон олон улсын иргэд болон засаг захиргаанд зөв дүр төрхийг бий болгохгүй бол эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Хятадын дарга Ши Жиньпин 2021 оны зургадугаар сард олон улсын харилцааны бага хурал дээр "Хятадын онцлог, Хятадын оюун санаа, Хятадын мэргэн ухааныг агуулсан,  илүү нарийн соёлыг дэлхий нийтэд тайлбарлан сурталчлах хэрэгтэй. Бид зөв өнгө аясыг хадгалж, нээлттэй, өөртөө итгэлтэй, даруу байж, итгэл үнэмшилтэй, хайр татам, хүндэтгэлтэй Хятад улсыг бий болгохын төлөө хичээх ёстой" гэж илтгэж байлаа. Мэдээж олон улсын нүдэнд Хятад улс нэр хүндээ алдаж, дарангуйлагч, түрэмгийлэгч улс юм. “Pew Research Center” судалгаа явуулсан ба Хятадын баруун бүсийн нутаг дэвсгэр сүүлийн хоёр жилийн дотор хамгийн муу нэр нөлөөтэй гэж гарчээ. Учир шалтгаан нь төвөгтэй бөгөөд Шинжааны Уйгар үндэстэн хүмүүсийн эрхийн асуудлаар, Хятад нийгмийн нүдэнд хар бараан шорон шиг болсон. Шалтгаанаас үл хамааран Хятад улс бүс нутгийн болон дэлхийн бусад оронд хүндэтгэлтэй хандах, эмээх хоёрын хоорондох нарийн тэнцвэрийг хэрхэн хадгалах нь урт хугацааны асуудал байх болно.

Хоёр дахь том сорилт бол дэлхийн эдийн засагт  Хятад улсын оролцоог хэрхэн гүнзгийрүүлэх вэ. Дэлхий нийтийн тулгамдсан асуудалд Covid-19, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн ядуурал зэрэг яаралтай хямрал зэрэг орно. Тус асуудлаар Хятад улс дотооддоо үйл ажиллагаа явуулсан ч, дэлхий дахинд 2022 ондоо  илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байна. АНУ-д цар тахал болон ядуурлын түвшин нэмэгдэх болсноор Хятад тэргүүлэх зэрэгтэй болж байгаа ч, нийтэд алдсан нэр хүнд нь доош нь дарсаар. Гэхдээ Хятад улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дорвитой шийдвэр гаргаж чадах болов уу? Нэг талаараа Хятад улс дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нийт 50 хувийг эзэлдэг. Гэхдээ эрчим хүчний чадвар нь нүүрсний хамааралтай тул агаар мандалтын хорт хий энгийн хэмжээнээс өндөр. Иймээс Хятад улс олон улсаас ирэх  цаг уурын дарамтыг даван гарч, эдийн засгийн өсөлт, дотоод тогтвортой байдлын хоорондох  асуудалтай тулгарч байна.Мөн Хятад улсаас бараа таталт  ихсэх болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалан бараа материал, түүхий эд авах орны тоо ихсэх шинжтэй юм. Тиймээс Хятад гадаад болон дотоодын хэрэгцээг хэрхэн тэнцвэртэй байлгах тухай сорилт гарч ирнэ.

Гурав дахь том сорилт нь Хятадад тулгарч буй хамгийн хэцүү сорилт бол 2022 он болон хойших Хятад-АНУ-ын тогтворгүй харилцааг зөв чиглэлтэй болгох тухай юм. Гэсэн хэдий ч, хоёр орны харилцаанд 2021 онд хэд хэдэн эерэг шинж тэмдэг илэрч байлаа. Хоёр улсын ерөнхийлөгч нар  харилцаагаа сайжруулж байсан ч 2021 оны арваннэгдүгээр сарын виртуал уулзалтаар өндөрлөсөн. Трампын засаг захиргааны сүүлийн жилийг бодвол Хятад, АНУ-ын харилцаа бага багаар тогтворжиж байлаа.

АНУ болон Байденийн засаг захиргаа Тайванийн асуудалд оролцсоноор хурцадмал байдал үүсгэсэн нь дэлхий нийтийн санааг зовоож байна. Ямар нэгэн байдлаар АНУ , Тайваньд тусалж, хүч сэлбэх “карт” нь болсон. Энэ нь дэлхийн аюулгүй байдалд халдаж байгаа гэж үзэж болно. Учир нь Хятад, АНУ шиг том орнуудын хувьд жижиг асуудал нь маргаан болж даамжирсаар дайн болдог эрсдэлтэй. Мэдээж АНУ ямар нэгэн байдлаар Тайванийн асуудлаар дөрөөлж стратегийн бодлого явуулах гэж байгаа нь тодорхой. Үүнийг стратегийн өрсөлдөөн гэгдэх бөгөөд одоогоор АНУ-ын албан тушаалтнууд, судалгааны төвүүд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Тиймээс улс хоорондын мөргөлдөөнөөс сэргийлж Хятад , АНУ-тай харилцаа холбоогоо тогтворжуулах шаардлагатай.

Эх сурвалж : The Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж