“UGG” гутал эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

“UGG” гутал эргэн ирлээ

“UGG” гутал эргэн ирлээ

Мода эргэж, олон жилийн өмнөх загварын чиг хандлага дахин сэргэх нь олонтаа. Трапец өмд, зузаан ултай гутал гэх зэрэг 20 жилийн өмнөх загварууд эргэн ирэхтэй зэрэгцээд “UGG” гутал дахин мода болов.

Сонгодог шаргал өнгийн хонины нэхийн “UGG” гутлыг Хайли Бибэр, Белла Хадид зэрэг алдартнууд өмсөх боллоо. Жишээлбэл, “Youtube”-ийн од 20 настай Эмма Чэмберлайн “UGG season” нэртэй хэллоуины влог дээрээ ретузэн өмд, “UGG” өмссөн байв. Хэзээ ч өмсөнө гэж бодож байгаагүй хувцсаа өмссөн нь түүний хувьд хэллоуины дүр хувиралт болжээ.

Австралийн серфингчин, бизнес эрхлэгч Брайан Смит 1978 онд Өмнөд Калифорни руу нүүж ирснийхээ дараа энэхүү гутлын анхны хувилбарыг зохион бүтээжээ. Тухайн үед гутал үйлдвэрлэгчид “UGG”-ийг үгүйсгэж байв. Гэвч уг гуталны зөөлөн дулаахан дотор нь цанын спорт, цасан гулгалт сонирхогчдод таалагдсан юм. Улмаар 1980-аад оноос эхлэн АНУ-ын ахлах сургуулийн хоккейн багийнхан “UGG”-ийн фэн болжээ. Ахлах сургуулийнхны дунд “UGG” өмссөн л бол догь гэсэн ойлголт хүртэл гарсан байна.

1990 оноос эхлэн Брайан Смит гутландаа сайжруулалт хийж эхэлсэн. Илүү холливуд хэв маягийг гутландаа шингээж өгвөл амжилт олох юм байна гэдгээ тэр ойлгожээ. Тиймээс Смит 400 загвар зохион бүтээгч рүү захидал бичиж, “UGG”-ийг сонирхсон алдартнууд руу үнэгүй гутал илгээхийг хүсчээ. Тухайн үед Том Круз, Кэйт Хадсон зэрэг алдартнууд энэ саналынх нь дагуу “UGG” өмсч байв.

Смит 2000 онд “UGG” гуталны загвараа “Deckers Outdoor Corporation”-д худалдсанаар жинхэнэ тэсрэлт болж чадсан. Алдартнуудыг ашиглаж гутлаа нэрд гаргах Смитийн стратеги үргэлжилсээр, кино зураг авалтуудад гутлаа хүргэж өгдөг болов. Ийнхүү “UGG” гутал трэнд болж Бритни Спирс, Линдсей Лохан зэрэг одууд өмсөх болжээ.

“UGG” гутал сайн муу хэлэгдэж, нэр хүнд нь өгсөж уруудсаар, өдгөө “Google” хайлтын тоо нь 90 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэр бүү хэл, “Би Парист очоод, гудамжаар дүүрэн “UGG” гутал харлаа. Итгэмээргүй юм” гэж брэндийн үүсгэн байгуулагч Смит хэлжээ.

“2022 онд “UGG” брэнд дахин тэсрэлт хийх болно” гэж Пинтерестийн загварын албаны дарга Жессика онцоллоо. Үүсгэн байгуулагч Смит 1995 онд 15 сая ам.доллараар загвараа зарж байсан бол өдгөө 1.5 тэрбумаар үнэлэгдэхүйц нэр хүндтэй брэнд болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж