Канцлерын зөвлөх Украины асуудлаар Орос, Францтай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Канцлерын зөвлөх Украины асуудлаар Орос, Францтай хэлэлцэнэ

Канцлерын зөвлөх Украины асуудлаар Орос, Францтай хэлэлцэнэ
Jens Ploetner, Political Director of the German Foreign Office seen outside 10 Downing Street, on 08 September, 2020 in London, England. (Photo by WIktor Szymanowicz/NurPhoto)NO USE FRANCE

Герман улс нь Украины хямралыг зохицуулахад дипломат хүчин чармайлт гаргасаар байна. Уг асуудлаар канцлерын зөвлөх, ОХУ болон Францын төлөөлөгч нар энэ долоо хоногт ярилцахаар  болсон байна.

Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Бид канцлерын уулзалтыг  тодорхой өдөр, цагт товлосон байгаа” гэсэн ба дэлгэрэнгүй илүү мэдээлэл өгөх боломжгүй гэв. Мөн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр өгсөн мэдэгдэлдээ энэ долоо хоногт багтааж гурван улсын төлөөлөгчид хэлэлцэнэ гэж дурдлаа.

 Германы “Bild” сонинд гарсан, “Канцлер Олаф Шольц болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар нэгдүгээр сард уулзана” гэсэн мэдэгдэл хийв. Тэрбээр тус уулзалт чухал үйл явдал болно гэв.

Германы канцлерын зөвлөх Йенс Плотнер энэ долоо хоногт Орос, Францын хамтрагчидтайгаа уулзах тодорхой өдрийг удахгүй зарлана  гэж мэдэгдлээ.  Мөн Украины хямралыг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэж нэмж дурдлаа.

 

Эх сурвалж: Тасс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж