Герман улс нь Украины хямралыг зохицуулахад дипломат хүчин чармайлт гаргасаар байна. Уг асуудлаар канцлерын зөвлөх, ОХУ болон Францын төлөөлөгч нар энэ долоо хоногт ярилцахаар болсон байна.
Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Бид канцлерын уулзалтыг тодорхой өдөр, цагт товлосон байгаа” гэсэн ба дэлгэрэнгүй илүү мэдээлэл өгөх боломжгүй гэв. Мөн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр өгсөн мэдэгдэлдээ энэ долоо хоногт багтааж гурван улсын төлөөлөгчид хэлэлцэнэ гэж дурдлаа.
Германы “Bild” сонинд гарсан, “Канцлер Олаф Шольц болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар нэгдүгээр сард уулзана” гэсэн мэдэгдэл хийв. Тэрбээр тус уулзалт чухал үйл явдал болно гэв.
Германы канцлерын зөвлөх Йенс Плотнер энэ долоо хоногт Орос, Францын хамтрагчидтайгаа уулзах тодорхой өдрийг удахгүй зарлана гэж мэдэгдлээ. Мөн Украины хямралыг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэж нэмж дурдлаа.
Эх сурвалж: Тасс