"Шинэ үеийн нэгдмэл залуус"-ыг УДЭТ-ын менежер удирддаг

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

"Шинэ үеийн нэгдмэл залуус"-ыг УДЭТ-ын менежер удирддаг

"Шинэ үеийн нэгдмэл залуус"-ыг УДЭТ-ын менежер удирддаг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.01.04/ "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, олны анхаарал татсан мэдээллүүдийг ч дэлгэсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна. Төсвөөс мөнгө гаргаагүй гээд байсан. Гэтэл улсын төсвөөс хийсэн юм уу. Хэдэн төгрөгөөр хийсэн бэ. Энд хариулт авмаар байна" гэсэн юм.

Гишүүний тодотгосон "Шинэ үеийн нэгдмэл залуус" төрийн бус байгууллага нь 2016 онд П.Дэнсмаа гэх хүний нэр дээр  байсан бол 2019 онд З.Нямзул гэх хүний нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй болжээ. Тус төрийн бус байгууллагын фэйсбүүк пэйж хуудас нь Улсын драмын эрдмийн театрын мэдээллийг нийтэлсэн байхаас харвал үүний ард жүжигчид байгаа юу гэх хардлагыг ч төрүүлж буй юм. "Шинэ үеийн нэгдмэл залуус" нь  2019 оноос эхлээд урлаг соёлын арга хэмжээ,шоу зохион байгуулах нэрээр Улсын баяр наадмын комиссоос гурван тэрбум 132 сая төгрөг авсан бол БОАЖЯ-наас 837 сая төгрөг авсан байна.

Уг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, УДЭТ-ын менежер З.Нямзулаас энэ талаар тодруулахад "Шинэ үеийн нэгдмэл залуус" төрийн бус байгууллагыг 2016 онд байгуулсан. Би найзуудтайгаа хамтран соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан юм. Наадмын тоглолтод гүйцэтгэгчээр ажилласан. Найруулагч Н.Наранбаатартай ямар ч холбоогүй. Надаас өөр хүн байхгүй. П.Дэнсмаа гэж хүн өмнө нь төрийн бус байгууллага хамтран байгуулж байсан. Театрын уран бүтээлч биш" гэдэг хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж