Трамп болон түүний хүүхдүүдийг мэдүүлэг өгөхийг шаардав | News.MN

Трамп болон түүний хүүхдүүдийг мэдүүлэг өгөхийг шаардав

Трамп болон түүний хүүхдүүдийг мэдүүлэг өгөхийг шаардав

Трамп болон түүний хүүхдүүдийг мэдүүлэг өгөхийг шаардав
In this Jan. 11, 2017, photo, President-elect Donald Trump, center, stands next to Allen Weisselberg, second from left, Donald Trump Jr., right and Ivanka Trump, left, at a news conference in the lobby of Trump Tower in New York. Weisselberg, chief financial officer for Donald Trump, is now in the sights of the federal probes and congressional investigations of President Donald Trump’s family business. (AP Photo/Evan Vucci)

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний хүүхдүүд болох Дональд Жр, Иванка нарыг Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газарт ирж мэдүүлэг өгөхийг өчигдөр шаардав. Тодруулбал, АНУ-ын экс ерөнхийлөгчийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа болон нэр бүхий компанийн талаар мэдүүлэг юм.

Трампын гэр бүлийн өмгөөлөгчид өчигдөр орой шалгалтын ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчээс уг мэдүүлэг өгөх хүсэлтийг хүчингүй болгохыг хүсэв. Өмгөөлөгч уг мэдүүлгийг "урьд өмнө байгаагүй, үндсэн хууль зөрчсөн” гэж онцолжээ. Түүнчлэн Манхеттэн дүүргийн прокуророос холбогдох хэргийг шалгаж дуусах хүртэл мэдүүлэг өгөхөө түр азнах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхий прокурорын газрын зарлах дуудах бичигт гурван жил дамнасан мөрдөн шалгах ажиллагааны явцыг дурдсан байсан. Трампын компани банкнаас зээл авахын тулд үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг хуурамчаар хөөрөгдөж, татвараас хөнгөлөгдөхийн тулд компанийнхаа үнэлгээг бууруулсан зэрэг үндэслэлээр уг мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа Трампын Нью-Йорк дахь “Seven springs” барилга, Манхеттэн дахь оффисын барилга, Лос-Анжелес дахь үндэсний гольфийн клуб, Чикаго дахь Олон улсын зочид буудал дээр төвлөрч явагдсан байна.

АНУ-ын экс ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нь Цагаан ордоны ахлах зөвлөх бөгөөд өмнө нь аавынхаа компанид ажилладаг байв. Харин хүү Дональд Жр нь гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-04 98.37.80.18

Trump daraagiin soguuliar ylna

Avatar

ЧИНГИС 2022-01-04 192.82.74.186

Сэтгэцийн өөрчлөлттэй, ялгадварлан гадуурхагч фашист мулгуу трампыг АНУ-н иргэдийн 60 хувь нь дэмждэггүй. Путин оросын эсрэг хоригийг цуцлуулах гэж зориуд ану-н иргэдийн 16 оны сонгуулийн саналыг хакердаж фашист мулгуу трампыг гаргаж ирсэн. трамп 20 онд зайлуулагдах болно.гэж бичсэн минь яг үнэн байж.

Avatar

Зочин 2022-01-04 207.183.244.30

Demjeed gargaad irsen uym shuu dee. hurusun deeree togtoj hairla

Avatar

Зочин 2022-01-04 192.82.74.186

Сэтгэцийн өөрчлөлттэй, ялгадварлан гадуурхагч фашист мулгуу трампыг АНУ-н иргэдийн 60 хувь нь дэмждэггүй. Путин оросын эсрэг хоригийг цуцлуулах гэж зориуд ану-н иргэдийн 16 оны сонгуулийн саналыг хакердаж фашист мулгуу трампыг гаргаж ирсэн. трамп 20 онд зайлуулагдах болно.гэж бичсэн минь яг үнэн байж.

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-04 103.26.195.220

Trumpiin unen baisan ter yalsan

Avatar

Хотын уугуул иргэн 2022-01-04 103.26.193.151

Монголд Ерөнийхийлөгч нь өөрийн хүүхдүүдийг зөвлөхүүд болговол манайхан яаж тонгочиж шүүмжилж байх болдоо. "Ардчиллын эх орон" гэгдэх тэр Америкт чинь болдог л юм байна. Трампыг шүүмжлэх "эр зоригтой" монгол сэтгүүлч байна уу. Чадахгуй ш тээ. Өөрсдийгээ шүүмжлэхдээ эр бар шиг. Бусдын өмнө хульхи нь буудаг._ аймхай..

Avatar

Зочин 2022-01-04 173.66.29.127

Novshiin ger bul

Avatar

Зочин 2022-01-04 207.183.244.30

Zaa daa bidnii songoson hed bol etssee hurtel uursdiinhuu karmaag yaj tuntiilgehev gehees uur uym uy ch bodohgui, uyn Mongol oron Mongoliin ard tumen. Harin Amerikchuud bol ali shatandaa zuvhun uls orniihoo tuluu ajilladag humuus. Tiimdee ch unuudriin aguu Amerik orniig buteesen. Bid nar bol ali ali shatandaa l chadah chineegeer humsaldag shuu dee. Uudnii haruulaas avahuulaad l. Iim shudarga bus bhad Mongol uls hezee ch hugjihgui ee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж