Трамп болон түүний хүүхдүүдийг мэдүүлэг өгөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Трамп болон түүний хүүхдүүдийг мэдүүлэг өгөхийг шаардав

Трамп болон түүний хүүхдүүдийг мэдүүлэг өгөхийг шаардав
In this Jan. 11, 2017, photo, President-elect Donald Trump, center, stands next to Allen Weisselberg, second from left, Donald Trump Jr., right and Ivanka Trump, left, at a news conference in the lobby of Trump Tower in New York. Weisselberg, chief financial officer for Donald Trump, is now in the sights of the federal probes and congressional investigations of President Donald Trump’s family business. (AP Photo/Evan Vucci)

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний хүүхдүүд болох Дональд Жр, Иванка нарыг Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газарт ирж мэдүүлэг өгөхийг өчигдөр шаардав. Тодруулбал, АНУ-ын экс ерөнхийлөгчийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа болон нэр бүхий компанийн талаар мэдүүлэг юм.

Трампын гэр бүлийн өмгөөлөгчид өчигдөр орой шалгалтын ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчээс уг мэдүүлэг өгөх хүсэлтийг хүчингүй болгохыг хүсэв. Өмгөөлөгч уг мэдүүлгийг "урьд өмнө байгаагүй, үндсэн хууль зөрчсөн” гэж онцолжээ. Түүнчлэн Манхеттэн дүүргийн прокуророос холбогдох хэргийг шалгаж дуусах хүртэл мэдүүлэг өгөхөө түр азнах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхий прокурорын газрын зарлах дуудах бичигт гурван жил дамнасан мөрдөн шалгах ажиллагааны явцыг дурдсан байсан. Трампын компани банкнаас зээл авахын тулд үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг хуурамчаар хөөрөгдөж, татвараас хөнгөлөгдөхийн тулд компанийнхаа үнэлгээг бууруулсан зэрэг үндэслэлээр уг мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа Трампын Нью-Йорк дахь “Seven springs” барилга, Манхеттэн дахь оффисын барилга, Лос-Анжелес дахь үндэсний гольфийн клуб, Чикаго дахь Олон улсын зочид буудал дээр төвлөрч явагдсан байна.

АНУ-ын экс ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нь Цагаан ордоны ахлах зөвлөх бөгөөд өмнө нь аавынхаа компанид ажилладаг байв. Харин хүү Дональд Жр нь гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж