Бразилийн ерөнхийлөгч гэдэсний түгжрэлээс болж эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Бразилийн ерөнхийлөгч гэдэсний түгжрэлээс болж эмнэлэгт хэвтжээ

Бразилийн ерөнхийлөгч гэдэсний түгжрэлээс болж эмнэлэгт хэвтжээ

Бразиль улсын ерөнхийлөгч  баярын өдрүүдээр гэнэт бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа зургаа тавьж, “Гэдэсний түгжрэл болсон ч эмч нар гуурс суулган, боломжит хагалгааг төлөвлөж байна” гэжээ.

Хариуцсан эмч нар өчигдөр ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгааг дуулгалаа. Мөн биеийн байдал цаашид сайн байвал хагалгаа хийх шаардлагагүй гэж үзжээ. Болсонаро 66 настай бөгөөд 2018 онд ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа үеэр хэвлийн тус газраа хутгалуулснаас хойш эмнэлэгт тогтмол очдог болжээ.

Жайр Болсонаро нь Санта Катарина мужид амарч байгаад Сан Паулу хотын  “Vila Nova Star” эмнэлэгт яаралтай  ирж эмчилгээнд оржээ. Болсонара хэлэхдээ, “Гэдэсний түгжрэлийн өвдөлт нь долдугаар сард өвдсөн шиг,  шинж тэмдэг  ижил байсан. Хутгалуулснаас хойш гэдэс, хэвлийн тус газрын өвчин ихэссэн” гэж мэдэгдсэн байна.

Бразилийн ерөнхийлөгч 2019 онд сонгогдсоноос хойш шүүмжлэл дагуулаад байгаа юм. Маск зүүдгүй, цар тахлын эсрэг үзэл сурталаа олонд хүчээр тулгасан, мөн өнгөрсөн сард зүүн хойд Бахиа мужид үер бууж, 25 хүн амиа алдсан үед ерөнхийлөгч далайн эрэг дээрх амралтаа больж, арга хэмжээ аваагүй гэсэн шүүмжлэлд өртсөн. Тухайн үед Болсонара  амралтаараа тийрэлтэд завиар зугаалж буй бичлэгээ сошиалд тавьснаар олон нийтийн дургүйцэл нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж