АНУ-ын Калифорни мужид амьдардаг Арриага Борхес нэртэй эмэгтэй Covid-19-өөр өвчилсний улмаас хоёр сар гаран комд оржээ. Эмэгтэй вакцинд хамрагдаагүй байсан агаад 65 хоногийн дараа сэрээд, хүмүүст вакцинаа хийлгэхийг уриаллаа.
Таван хүүхдийн эх тэрбээх 2021 оны тавдугаар сард шинжилгээ өгч эерэг гарсан. Дараа нь хэдхэн хоногт бие нь муудаж, яаралтай тусламжийн тасагт иржээ.
“Би 65 өдөр комд байсан. Эмнэлэгт нийтдээ дөрвөн сар хагасыг өнгөрүүллээ. Би алхаж ч чадахгүй байсан. Миний булчин суларч, 15 кг турсан. Эмнэлгээс гараад тэргэнцэр дээр сууж ирлээ. Одоо дахин алхаж сурч байна” гэж Арриага Борхес ярьжээ.
Өдгөө 48 настай Арриага Борхес хэдийгээр эдгэрсэн ч түүнд Covid-19-ийн дараах хам шинж байсаар л байна. Тухайлбал, мөгөөрсөн хоолойн мэс засал хийлгэсэнтэй холбоотойгоор түүний хоолой бүдүүрч үлджээ. Багагүй хугацаанд гуурсаар хооллож, ярьж чадахгүй байсантай энэ нь холбоотой.
Эмч түүний гэр бүлийнхэнд хэлэхдээ амьд үлдэх найдвар 5 хувь гэж байжээ.
Covid-19-өөр өвчлөхөөсөө өмнө тэр вакцинжуулалтын эсрэг байр суурьтай байсан. Тэр тамхи татдаггүй, зүрх болон уушигны ямар нэгэн асуудалгүй байжээ. “Хэд хоноод эдгэрэх байх гэж бодож байсан ч байдал буруугаар эргэсэн. Миний үзэж туулсан бүхнийг хэн ч бүү үзээсэй. Ганц л зүйл хэлмээр байна, вакциндаа хамрагдаарай хүмүүс ээ” гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ