Газрын тосны зах зээлийн 2022 оны төлөв ба омикроны нөлөө | News.MN

Газрын тосны зах зээлийн 2022 оны төлөв ба омикроны нөлөө

Газрын тосны зах зээлийн 2022 оны төлөв ба омикроны нөлөө

Газрын тосны зах зээлийн 2022 оны төлөв ба омикроны нөлөө

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ын гишүүн болон гишүүн бус орнууд (ОПЕК+)-ын Өргөтгөсөн бүлэг 2022 онд нефтийн зах зээл өдөрт 1.4 сая баррелийн илүүдэлтэй байна гэж таамаглав.

Тус байгууллагын Техникийн хорооны мэргэжилтнүүд 2022 онд эрэлтийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг 4.2 сая баррель буюу 100.8 сая бар/өдөр болгон хэвээр үлдээснийг тайланд дурджээ. Энэ хувилбараар нефтийн зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл өдөрт 1.4 сая баррель хэвээр байх ба дэлхийн нөөц 525 сая баррелиар нэмэгдэнэ гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

“Ньюс” агентлаг “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа дэлхийн нефтийн зах зээлийн 2022 оны төлөвийн мэдээллийг онцоллоо.

Ирэх 3, 4, 11 дүгээр саруудад хамгийн өндөр ашигтай байх уу?

ОПЕК+-ийн Өргөтгөсөн бүлгийн Техникийн зөвлөл өнгөрсөн Даваа гаригт хуралдаж, тайландаа ирэх 2022 онд дэлхийн газрын тосны зах зээл өнгөрсөн 2021 оны алдагдлын эсрэг нийлүүлэлтийн илүүдэлтэй байна гэж дурджээ. Газрын тосны экспортоос олох ашиг энэ оны 3, 4, 11 дүгээр саруудад хамгийн өндөр байх төлөвтэй байгаа аж.

Үүний зэрэгцээ "газрын тосны зах зээл дэх тодорхой бус байдлын улмаас" ОПЕК+-ийн Өргөтгөсөн бүлгийн Техникийн зөвлөл урьдчилсан таамаглалтай холбоотойгоор нөхцөл байдлыг тогтворжуулах хоёр өөр хувилбар боловсруулжээ.

Нэг нь газрын тосны эрэлт 2022 онд өдөрт ердөө 3.8 сая баррелиар өсч, 100.3 сая баррель болж, илүүдэл нийлүүлэлт 1.8 сая баррель болж өсөх хувилбар. Нөгөө хувилбар нь газрын тосны эрэлтийн өсөлт өдөрт 4.4 сая-101.1 сая баррель хүртэл өсөх хувилбар аж. Үүний зэрэгцээ зах зээл дээрх нийлүүлэлтийн илүүдэл өдөрт 1.2 сая баррель хэвээр байна гэж таамаглаж байна. Өнгөрсөн 2021 онд газрын тосны эрэлт өдөрт 5.65 сая баррелиар өсчээ.

ШИНЭ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАА СОНГОВ

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) өчигдөр (2022.01.03) хуралдаж, шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа Кувейтийн захирагч асан Хайтам аль-Гайсыг томилсон байна. Энэ талаар ОПЕК-ийн цахим хуудаст мэдээлжээ. Тэрбээр 2022 оны наймдугаар сарын 1-нээс Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа жинхлэн,  2016 оноос хойш хоёр удаа дараалан сонгогдсон Нигерийн төлөөлөгч Мохаммад Баркиндогийн халааг авах юм.

“Al Jazeera"-д мэдээлснээр, Аль-Гайс 30 жилийн турш газрын тосны салбарт ажилласан туршлагатай нэгэн аж. Мөн 2017-2021 онд Кувейтийн төлөөлөгчдийг тэргүүлж байжээ. “JBC Energy” зөвлөх компанийн тэргүүн Йоханнес Бенигни “Аль-Гайс бол маш ухаалаг, зах зээлийн бүх нарийн ширийнийг мэддэг, бас сайн шинжээч юм” гэж хэлсэн байна.

ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо өмнө нь дэлхийн зах зээл дээр удахгүй газрын тосны илүүдэл үүсч болзошгүйг анхааруулсан. Учир нь тэрбээр цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн сэргэлт аажмаар саарна гэж үзжээ. Орос зэрэг газрын тос экспортлогч томоохон орнуудтай гэрээ байгуулж ажиллахад чухал үүрэг гүйцэтгэсэн Мохаммад Баркиндогийн Ерөнхийн нарийн бичгийн даргын үүрэгт алба долдугаар сарын сүүлээр дуусгавар болох юм.

ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОМИКРОНЫ НӨЛӨӨ

ОПЕК+ гишүүн орнуудын сайд нар өнөөдөр (2022.01.04) ирэх хоёрдугаар сарын газрын тосны олборлолтын хэмжээг хэлэлцэх юм. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор өнгөрсөн Даваа гаригт газрын тосны үнэ нэг гаруй хувиар өсөв.

“Rаbobank” газрын тосны эрэлт 2022 онд өдөрт 100 сая баррелиас давж, бүх цаг үеийн дээд цэгт хүрнэ гэж тооцоолсоноо танилцуулав. Ингэснээр газрын тосны эрэлт цар тахлын өмнөх түвшиндээ хүрэх нь. Гэвч OПЕК+-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа нэмэгдүүлсэнээр цаг агаар олон жилийн дунджаас дулаан байхтай холбоотойгоор дэлхийн хэмжээнд нөөц нэмэгдэх бололтой.

ОПЕК-ийн гишүүн Ливи улсын газрын тосны гарц ирэх долоо хоногт өдөрт 200 мянгаар буурах төлөвтэй байгаа аж. Манай хөрш ОХУ-д нефтийн экспортын татвар буурчээ. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас газрын тосны экспортын татвар нэгдүгээр сарын 1-нээс тонн тутамд 30.8 ам.доллараар буурч, 46.7 ам.долларт хүрсэн талаар мэдээлэв.

Covid-19 цар тахлын омикрон хувилбар газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлөхгүйг тайланд онцолсон байна.

Брент төрлийн газрын тосны үнэ өнөөдөр (2022.01.04)-ийн байдлаар 0.42 хувиар өсч, 79.40 ам.доллар, WTI төрлийн газрын тосны үнэ 0.32 хувиар өсч, 76.4 ам.доллар боллоо.

ОПЕК+ийн Өргөтгөсөн бүлэг өнгөрсөн онд 2022 оны нэгдүгээр сард олборлолтоо өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцсон. Ингэснээр олон жилийн дээд түвшинд хүрээд буй газрын тосны үнийг бууруулах алхам болно гэж үзсэн бөгөөд дээрх мэдээллийн дараа газрын тосны үнэ 1.4 хувиар өссөн билээ.

Монгол Улсад 2021 оны нэгээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 4,636.5 мянган баррель газрын тос олборлож, 4,090.4 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16 хувийн өсөлттэй гарчээ.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын мэдээлснээр, Монгол Улсад 2022 оны сүүлээр Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох юм. Тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Түүхий эдээ Дорнод аймгийн нутаг дахь 19, 21-р талбайгаас хангана. Өөрөөр хэлбэл “Петро чайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосыг авах юм.

Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрийн хувиа газрын тос болон гадаад валютаар авахаар тусгасан. Одоогоор манай улс үүнийгээ гадаад валютаар авч буй. Үйлдвэр ашиглалтад ормогц газрын тосоор авахаар төлөвлөсөн билээ.

Эх сурвалж: BLOOMBERG, AL JAZEERA, TASS, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Засаг даргын авлига 2022-01-04 165.22.60.113

Налайх дүүргийн засаг дарга Раднаабазар хятад иргэдээс 220 сая төгрөгийн авлагатай гэнээ Авлага юм уу авлигаа авч чадаагүй юм уу аль нь бэ Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бөглөсөн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж