Орос улсын "Гамалея" төвийн захирал Александр Гинцбург “Тасс” агентлагт “ хамрын шүршдэг вакцин 3-4 сарын дотор бүрэн болж, арилжаалагдаж эхэлнэ гэж мэдээллээ. Тэрбээр тус хамрын вакцин нь “Омикрон” хувилбараас хамгаалах бүрэн бололцоотой гэж үзэж байна. Учир нь “Sputnik V” вакцин тарилга хэлбэрээр омикроноос хамгаалдаг нь тогтоогдсон тул хамрын вакцин нь улам илүү үйлчилгээтэй байх юм гэж мэдээлжээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яам 2021 оны аравдугаар сард , Гамалея төвд хамрын шүршигч хэлбэрийн коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг хийх зөвшөөрөл өгсөн байна.
Эх сурвалж: Тасс
Холбоотой мэдээ