Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслийг хэлэлцэв | News.MN

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслийг хэлэлцэв

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслийг хэлэлцэв

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслийг хэлэлцэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2022.01.04/-ийн хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний  талаарх  арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.

Тэрбээр,

-Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний  талаарх  арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр УИХ-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны долдугаар сарын 1-ны өдрийн 02 дугаар тогтоолоор уг тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Чинбүрэн ахалсан. Ажлын хэсэг нийт таван удаа хуралдаж “хүн ам аюулгүй байдал” сэдэвт хурлыг төрийн ордонд зохион байгуулсан болно. Ажлын хэсэг тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг боловсруулахад төслийг хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүдийн хэлсэн санал, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийг баримт бичгүүд, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд тогтоолын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн. Үүнд,

  • Монгол Улсын аюулгүй байдал “Алсын хараа-2050”,  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монгол Улсын удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний генетекийн оношилгоо эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаарх холбогдох хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэх
  • Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж байгаа шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах,
  • Хүн амын өсөлт нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа, сургалт мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах,
  • Хүүхдийн тооноос хамаарч дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын Байнгын хорооны  эрхэм гишүүдээ Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний  талаарх арга хэмжээний тухай ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Хуралдаанаар  тогтоолын төслийн зүйл тус бүрт санал хураав. Тодруулбал, хүн амын өсөлт, нөхөн үржихүй,  гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа, сургалт мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах тухай заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тайлбар өглөө. Тэрбээр,

-Гэр бүлийг нэг удаа орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрт нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байх зэрэг гурван заалт бүхий тогтоолын төсөл орж ирсэн. Үүнийг ажлын хэсгийнхэн хэлэлцэж тогтоолын төслөөр дэмжих саналтай байсан. Гэхдээ  дэд ажлын хэсгийн саналаар хүүхдийн тооноос хамаарч Хүн амын хөгжлийг хамгаалах хуулийн төсөл боловсруулагдаж, өргөн барихад бэлэн болсон гэх тайлбарыг хэлсэн. Энэ заалтууд хуулийн төсөлд тусгагдсан учраас бид уг тогтоолын төсөлд давхардуулах шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ Засгийн газарт чиглэл өгч сайжруулах үндэслэлээр гурван заалтыг ерөнхий заалтад тусгасан байгаа. Мөн жирэмсэн эхийг сургалтад хамруулах, тусламж үйлчилгээ үзүүлдэг багуудаар дэмжлэх авах тухай заалтуудад тусгасан гэлээ.

Дараа нь,

  • 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 42 дугаар тогтоолоор баталсан эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа дэмжих Засгийн газрын 10 их наядын цогц төлөвлөгөөний талаарх таницуулга,
  • Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн талаарх урьдчилсан дүнгийн тухай Үндэсний статистикийн хорооны мэдээллийн танилцуулга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-04 41.203.78.4

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Мөнхжаргал 2022-01-04 64.119.27.245

Энд дандаа Хятадууд сэтгэгдэл бичсэн бололтой.

Avatar

иргэн 2022-01-04 64.119.20.19

Монголчууд удам судраа хамгаалж чаднаа. Устаж үгүй болох дээрээ тулсан дөрвөд мэтийн жижиг ястнуудыг хамгаалах гэсэн гадна дотны явуулга. Түүнчлэн хэлмэгдүүлэлт эхлэх болгондоо угийн бичиг удмын сан яридаг нь нууц биш гэнэт биш хэзээний юм

Avatar

Мөнхжаргал 2022-01-04 64.119.27.245

Мэдрэл гар вэ?

Avatar

Irgen 2022-01-04 64.119.24.91

Olon huuhedtei ger buliig demjine gedegt eruul saruul baih estoig tun ih anhaarah heregtei ene asuudal enee ued tootsoogui bolson baigaa shuu tusheed mini ee,

Avatar

зочин 2022-01-04 64.119.24.38

Маанагууд аа энэ асуулаар Баабарын бичсэн юмыг уншсан ук ? Наад балай асуудлаа болиооч ээ. Улс оронд тулгамдсан оор маш олон асуудалууд байна.

Avatar

Мөнхжаргал 2022-01-04 64.119.27.245

Баабарыг шүтдэг тэнэгүүд ийм л сэтгэхүйтэй байгаа юм даа.

Avatar

Зочин 2022-01-04 64.119.18.131

Юун удмын сан хамгаалөх вэ …өөр асуудал байхгүй юу дэбийл юмааа

Avatar

Мөнхжаргал 2022-01-04 64.119.27.245

Хамгийн чухал асуудал шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж