Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслийг хэлэлцэв

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай төслийг хэлэлцэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2022.01.04/-ийн хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний  талаарх  арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.

Тэрбээр,

-Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний  талаарх  арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр УИХ-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны долдугаар сарын 1-ны өдрийн 02 дугаар тогтоолоор уг тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Чинбүрэн ахалсан. Ажлын хэсэг нийт таван удаа хуралдаж “хүн ам аюулгүй байдал” сэдэвт хурлыг төрийн ордонд зохион байгуулсан болно. Ажлын хэсэг тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг боловсруулахад төслийг хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүдийн хэлсэн санал, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийг баримт бичгүүд, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд тогтоолын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн. Үүнд,

  • Монгол Улсын аюулгүй байдал “Алсын хараа-2050”,  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монгол Улсын удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний генетекийн оношилгоо эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаарх холбогдох хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэх
  • Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж байгаа шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах,
  • Хүн амын өсөлт нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа, сургалт мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах,
  • Хүүхдийн тооноос хамаарч дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын Байнгын хорооны  эрхэм гишүүдээ Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний  талаарх арга хэмжээний тухай ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Хуралдаанаар  тогтоолын төслийн зүйл тус бүрт санал хураав. Тодруулбал, хүн амын өсөлт, нөхөн үржихүй,  гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа, сургалт мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах тухай заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тайлбар өглөө. Тэрбээр,

-Гэр бүлийг нэг удаа орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрт нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байх зэрэг гурван заалт бүхий тогтоолын төсөл орж ирсэн. Үүнийг ажлын хэсгийнхэн хэлэлцэж тогтоолын төслөөр дэмжих саналтай байсан. Гэхдээ  дэд ажлын хэсгийн саналаар хүүхдийн тооноос хамаарч Хүн амын хөгжлийг хамгаалах хуулийн төсөл боловсруулагдаж, өргөн барихад бэлэн болсон гэх тайлбарыг хэлсэн. Энэ заалтууд хуулийн төсөлд тусгагдсан учраас бид уг тогтоолын төсөлд давхардуулах шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ Засгийн газарт чиглэл өгч сайжруулах үндэслэлээр гурван заалтыг ерөнхий заалтад тусгасан байгаа. Мөн жирэмсэн эхийг сургалтад хамруулах, тусламж үйлчилгээ үзүүлдэг багуудаар дэмжлэх авах тухай заалтуудад тусгасан гэлээ.

Дараа нь,

  • 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 42 дугаар тогтоолоор баталсан эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа дэмжих Засгийн газрын 10 их наядын цогц төлөвлөгөөний талаарх таницуулга,
  • Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн талаарх урьдчилсан дүнгийн тухай Үндэсний статистикийн хорооны мэдээллийн танилцуулга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж