Канье Уэст загвар өмсөгч Жулиа Фокстой жигтэй болсон уу? | News.MN

Канье Уэст загвар өмсөгч Жулиа Фокстой жигтэй болсон уу?

Канье Уэст загвар өмсөгч Жулиа Фокстой жигтэй болсон уу?

Канье Уэст шинэ оны эхний өдөр Миамид загвар өмсөгч бөгөөд жүжигчин Жулиа Фокстой хамт оройн хоол идэж буй нь сэтгүүлчдийн дуранд өртжээ.

Өдгөө 44 настай Канье болон 31 настай Фокс нар алдарт “Carbone” сүлжээ ресторанд оройн зоог барьжээ. Тэд анх найзуудаараа дамжуулж танилцсан бөгөөд Канье илүү дотно танилцахыг хүссэн гэж ойрын эх сурвалж хэлэв.

Канье Уэстийн реалити шоуны од Ким Кардашианаас салснаасаа хойш уулзсан бүсгүйчүүд ганц Фоксоор тогтохгүй. Тэрбээр өнгөрсөн сард Хьюстонд загвар өмсөгч Ясмин Лопезтой хамт байгаагаар харагдаж олны анхаарлыг татжээ. Мөн загвар өмсөгч Винетриаг нөхрөөсөө салсных нь дараахан уулзаж байсан.

Жулиа Фоксын хувьд Италид төрж, Нью-Йоркод өссөн загвар өмсөгч юм. Тэрбээр экс нөхрөөсөө нэг хүүтэй. Хамгийн анх 2019 онд “Uncut gems”-д тоглосноор кино урлагт хөл тавьжээ.

Эх сурвалж: US Magazine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-04 197.211.58.125

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-04 103.80.210.183

эдгээр тэнэг хүмүүсийг тэнгэр аваг. э****з хурлийз булай болгон гарч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж