Канье Уэст загвар өмсөгч Жулиа Фокстой жигтэй болсон уу?

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Канье Уэст загвар өмсөгч Жулиа Фокстой жигтэй болсон уу?

Канье Уэст шинэ оны эхний өдөр Миамид загвар өмсөгч бөгөөд жүжигчин Жулиа Фокстой хамт оройн хоол идэж буй нь сэтгүүлчдийн дуранд өртжээ.

Өдгөө 44 настай Канье болон 31 настай Фокс нар алдарт “Carbone” сүлжээ ресторанд оройн зоог барьжээ. Тэд анх найзуудаараа дамжуулж танилцсан бөгөөд Канье илүү дотно танилцахыг хүссэн гэж ойрын эх сурвалж хэлэв.

Канье Уэстийн реалити шоуны од Ким Кардашианаас салснаасаа хойш уулзсан бүсгүйчүүд ганц Фоксоор тогтохгүй. Тэрбээр өнгөрсөн сард Хьюстонд загвар өмсөгч Ясмин Лопезтой хамт байгаагаар харагдаж олны анхаарлыг татжээ. Мөн загвар өмсөгч Винетриаг нөхрөөсөө салсных нь дараахан уулзаж байсан.

Жулиа Фоксын хувьд Италид төрж, Нью-Йоркод өссөн загвар өмсөгч юм. Тэрбээр экс нөхрөөсөө нэг хүүтэй. Хамгийн анх 2019 онд “Uncut gems”-д тоглосноор кино урлагт хөл тавьжээ.

Эх сурвалж: US Magazine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж