Adam Levine хувцасны брэндтэй боллоо | News.MN

Adam Levine хувцасны брэндтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

FASHION

Adam Levine хувцасны брэндтэй боллоо

“Maroon 5” хамтлагийн ахлагч Adam Levine “222” нэртэй хувцасны брэнд гаргаад байгаа ба энэ долоо хоногт анхны коллекцио Лас-Вегаст танилцуулахаар болсон байна. 

Тэрбээр энэхүү коллекцидоо аав Fred Levine болон түүний найз бүсгүй Sami Cooper, өөрийн стилист Aristotle Circa нартай хамтран ажиллажээ. Шинэ коллекцид жинс, цамц, савхин хүрэм зэрэг багтаж байгаа ба нийтдээ эмэгтэй 50, эрэгтэй 25 загвар байгаа аж.

Сонирхуулахад, “222” тус хамтлагийн анхны бичлэгээ хийсэн студийн хаяг бөгөөд хамгийн азтай тоо хэмээн бэлэгшээж явдаг гэнэ.

Н.НАРАН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эгшиглэн 2010-08-18 182.160.42.99

а

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж