Чөлөөтийнхөн Японд бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Японд бэлтгэл хийнэ

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 22-нд Япон улсыг зорих гэж байна. Манай тамирчид тус улсад ес хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх юм. Арлын орныг зорих тамирчдын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг, Д.Лхагвадорж, Т.Мандахнаран, Т.Даваахуяг, н.Баянмөнх нар багтаж байгаа бол шигшээ багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном тэднийг ахлах юм байна. Эдгээр тамирчид хамтарсан бэлтгэлд оролцох бол шигшээ багийн бусад бөхчүүд энэ сарын 26-28-нд Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж