Испанийг зорьсон 4400 цагаач далайд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Испанийг зорьсон 4400 цагаач далайд амиа алджээ

Испанийг зорьсон 4400 цагаач далайд амиа алджээ

Өнгөрсөн онд нийт 4400 цагаач далайд амиа алджээ. Тэд Испани хүрэхээр явах замдаа золгүйгээр амиа алдсан аж. Энэ нь 2020 онтой харьцуулахад хоёр дахин их тоо юм. Мөн 2018 оноос хойшхи хамгийн их тоон үзүүлэлт. Цагаачдын дунд дор хаяж 205 хүүхэд байсан талаар хилийн хяналтын байгууллагаас өчигдөр мэдэгдлээ.

“Walking borders”, “Caminando fronteras” зэрэг хилийн хяналтын байгууллагууд нь цагаачид амиа алдаж буй гол шалтгааныг аюултай зам, чанаргүй завьтай холбон тайлбарлав. Түүнчлэн зарим хөлөг онгоцнууд цагаачдад туслахаас цааргалдагтай холбоотой гэжээ. Испанийн статистик мэдээнээс харахад 39 мянган цагаач усан болон хуурай замаар амжилттай хил нэвтэрч чадсан байна.

Дээрх 4400 цагаачийн 90 хувь нь Испанийн Канарын арлууд руу хүрэх хөлөг онгоцонд сууж яваад амиа алдсан байна. Нийт 124 онгоцны осол болсон гэсэн тооцоолол байна. Африкийн эрэг орчмын арлууд нь Испани руу явж буй цагаачдын гол хүрэх цэг нь ажээ. Харин цагаачдын цөөнх нь Газар дундын тэнгисийг гатлан Испани хүрдэг байна.

Хил хяналтын бүлгэмүүдээс уг тооцооллыг гаргахдаа цагаачид далайд дор хаяж нэг сарын турш сураггүй алга болсон тохиолдолд нас барсанд тооцож байгаа аж. Тоон үзүүлэлтийн 95 орчим хувь нь сураггүй алга болсон хүмүүс юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж