Дахин шинэ төрлийн мутацилагдсан “Covid-19” илэрсэн гэж Франц мэдээлэв. Энэ төрөл нь альфа, бета, омикрон, гамма хувилбарт агуулдаг “N501Y” , “E484K” зэрэг мутацийн чанарыг агуулдаг ба “IHU” гэж нэрлэжээ. Шинэ төрлийн хувилбар нь илүү хурдацтай тархаж, хүний дархлааны системээс илүү хүчтэй хэмээн Францу мэдээлсэн байна. Шинэ мутаци Францын өмнөд хэсгийн Форкалькье хотод амьдардаг 10 гаруй хүнээс одоогоор илрээд байгаа гэв. Эдгээр тохиолдлуудын анхны тохиолдол нь Африкийн Камерун хотоос ирсэн эрэгтэйгээс илэрсэн гэж албаныхан үзэж буй. Тус иргэн “Covid-19”-ийн вакцинд хамрагдсан байсан ч арваннэгдүгээр сарын дунд үед шинжилгээний хариу нь эерэг гарчээ. “PCR” шинжилгээгээр дельта хувилбартай ямар ч төсгүй байсан ба хамаагүй илүү хүчтэй, “хэвийн бус хосолсон” шинж тэмдэг агуулсан вирус илэрсэн байна. Мөн ижил бүс нутагт амьдардаг долоон хүний “Sars-cov-2” шинжилгээний хариу нь хэвийн бус хослон давамгайлсан вирус гэж гарчээ.
“IHU” гэсэн нэрийг эрдэмтэд анх илрүүлсэн эрдэм шинжилгээний байгууллагын нэрээр нэрлэсэн ч одоогийн байдлаар ДЭМБ-ийн шинжээч ямар нэгэн албаны мэдэгдэл хийгээгүй, судлагдах үе шат явагдаж байна гэж мэдэгдсэн.
“Нийт 12 хүнээс илрээд байгаа ба эдгээр тохиолдлыг үндэслэн IHU хувилбарын вирусологи, эпидемиологи эсвэл эмнэлзүйн шинж тэмдгүүдийн талаар таамаглахад эрт байна” гэж албаны бичиг баримтад дурдсан байна.
Анх “Covid-19” вирусийг цар тахал болох боломжтой гэж таамаглаж байсан эрдэмтдийн нэг эпидемиологич Эрик Динг “Францад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо "IHU" олдсон газарт хамгийн хурдан нэмэгдэж байгаа бололтой” гэлээ. Мэргэжилтнүүд тус шинэ хувилбарын вирус өмнөх үеийнхээ вирусээс хэр хурдацтай тархах болон, хүний биед ямар хэмжээний сөрөг нөлөө үзүүлэхийг судалж байгаа юм байна.
ЭХ СУРВАЛЖ : NEWSHUB
Холбоотой мэдээ