Нэвтрүүлэгчийг "хэтэрхий ази" гэснээс арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэл өрнөв

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Нэвтрүүлэгчийг "хэтэрхий ази" гэснээс арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэл өрнөв

Нэвтрүүлэгчийг "хэтэрхий ази" гэснээс арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэл өрнөв

Солонгос гаралтай АНУ-ын мэдээний нэвтрүүлэгчийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан явдлаас улбаатайгаар “#VeryAsian” хаштаг цахим орчинд газар авлаа. Тодруулбал, шинэ жилийн баярын үдэш АНУ-ын Сент Луис хотын нэгэн оршин суугч тус нэвтрүүлэгчийн талаар сэтгэгдэлээ хэлснээс энэ бүхэн эхэлжээ. Нэвтрүүлэгч өөрийгөө шинэ жилийн баяраар банш иддэг гэж хэлсэн. Харин уг үзэгч энэ тухайд сэтгэгдэлээ дуут шуудангаар илэрхийлсэн бөгөөд “Тэр арай дэндүү Ази юм. Солонгос соёлоо өөртөө л хадгал л даа” гэжээ.

Энэ явдлын дараа твиттерт “#VeryAsian” хаштаг гарчээ. Цахим сүлжээний хэрэглэгчид үүнийг маш эерэгээр хүлээж авч давалгаалж эхэлсэн байна. Солонгос гаралтай нэвтрүүлэгч Мишел Ли нь Сент Луис дахь "NBC News"-д ажилладаг аж. Тэрбээр нэвтрүүлгийнхээ үеэр “Шинэ жилийн баяраар хар нүдэн вандуй, гахайн мах, эрдэнэшишийн талх зэргийг идвэл ирэх ондоо аз авчирдаг. Би харин банш иддэг. Солонгос хүмүүс ихэвчлэн банш иддэг” гэж хэлжээ.

Мишел Лигийн дуут шуудан сонсож буй бичлэг твиттерт асар хурдан тархаж, үзэлтийн тоо гурван сая, дахин жиргэлтийн тоо 13 мянга хүрчээ. Бүхэл бүтэн үндэстний анхаарлыг татсан энэхүү хаштагийн талаар Ли хэлэхдээ “Ганц хүний үгээр америк хүнийг тодорхойлж болохгүй байх. Бидний туулсан амьдрал харилцан адилгүй, тиймээс бие биеэ хүндлэх хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрбээр сайх үзэгчид хандаж “Дундаа аяга банш тавьж суугаад халуун дотно яриа өрнүүлж болно шүү” гэж хошигножээ.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж