Байден махны үнэ нэмэгдсэнийг найзаасаа мэджээ | News.MN

Байден махны үнэ нэмэгдсэнийг найзаасаа мэджээ

Байден махны үнэ нэмэгдсэнийг найзаасаа мэджээ

Байден махны үнэ нэмэгдсэнийг найзаасаа мэджээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден амралтын өдрөөр Делавэр муж дахь гэр бүлийн найзындаа зочлох үеэрээ махны үнэ нэмэгдсэнийг мэдсэн гэж хэлснээс шүүмжлэлд өртөв. Байден үхрийн татсан махны үнэ фунт нь таван ам.долларт хүрсэн гэдгийг сүүлийн 40 жилд байгаагүй өндөрт хүрсэн инфляци, хэрэглээний барааны үнийн индексээс бус  найзынхаа амнаас сонсож мэдсэн гэдэг нь эдийн засагчдын эгдүүцлийг төрүүлжээ.

Тэрбээр “Би Мэри Анн нэртэй найзынхаа гэрт эхнэрийнхээ хамт зочилж, гал тогоонд нь сууж байгаад махны үнэ нэмэгдсэн талаар олж мэдлээ. Та нар бодоод үздээ, гамбургер хийх үхрийн татсан махны үнэ фунт нь таван ам.доллар гэж байна. Цар тахлын өмнө дөрвөн ам.доллар ч хүрээгүй байсан шүү дээ” гэж ярьсан аж.

Улмаар тэрбээр фермерүүд, мах боловсруулах үйлдвэрийнхэн болон шувуун аж ахуй эрхлэгчидтэй цахим хурал хийж, махны үнийг хэлэлцсэн байна.

АНУ-д бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар жилийн өмнөхөөс 6.8 хувиар нэмэгдсэнээр инфляци сүүлийн 40 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн аж. Үнийн өсөлт эрчим хүчний салбарт хамгийн их байсан ба шатахууны үнэ 58.1 хувиар нэмэгджээ. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ 6.1 хувиар өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-04 115.130.131.74

Монголын улс төрчид талхны үнэ мэддэггүй биздээ. 200 төгрөг байгаа биздээ гэж нэг улстөрч нөхөр хэлж л байсан

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-04 202.126.90.42

Америк болон гадаад орнуудад бензиний үнэ 58.1% өсөхөд хоол хүнсний үнэ 1% – 6% өсдөг. Монголд бензиний үнэ 5% – 10% өсөхөд хоол хүнснии үнэ 50% – 100% өсдөг. Монгол бол дэлхийд байхгүй мөлжигч шулаач луйварчин хулгайч дээрэмчдийн эх орон.

Avatar

Зочин 2022-01-04 66.181.161.124

Манай удирдагч нар махны үнэ нугарч өсөөд байхад малчид ядуу гээд халамжаар архидуулаад байдаг нь сонин байден монголыг бодвол бараг өсөөгүй байхад анхаарч жиргэж байна

Avatar

Зочин 2022-01-04 43.242.242.67

Манай 3 -т махны үнэ буурсан гээд далдагнч байгаа

Avatar

Зочин 2022-01-04 202.9.40.36

Олны анхаарлын төвд орж шоудаж чадаж байна гэдэг чинь ардчилагч, капиталист дүр төрх. Байден бол гарцаагүй ийм хүн. Манай Харвард төгссөн гэх гарууд ч гэсэн яг л ийм шоу хийдэг. Тэгэхээр тэд ч бас ардчилагч, капиталистууд мөнөөсөө мөн.

Avatar

Зочин 2022-01-04 203.91.115.49

Манай Элбэгээ бас хааяа тэгэж цусыг нь хольдог байсан. Зориуд санаатай тэгэж байсымуу. "Талх 2000 гарчлаа, ургамлын тос 6000 гэж байна" гээд л аймаар ноцтой ярьж билээ. Гэтэл бодит байдал дээр талх 950, тос 2200 л байсан л даа.

Avatar

Зочин 2022-01-04 64.119.29.110

mania o shg yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж