Байден махны үнэ нэмэгдсэнийг найзаасаа мэджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Байден махны үнэ нэмэгдсэнийг найзаасаа мэджээ

Байден махны үнэ нэмэгдсэнийг найзаасаа мэджээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден амралтын өдрөөр Делавэр муж дахь гэр бүлийн найзындаа зочлох үеэрээ махны үнэ нэмэгдсэнийг мэдсэн гэж хэлснээс шүүмжлэлд өртөв. Байден үхрийн татсан махны үнэ фунт нь таван ам.долларт хүрсэн гэдгийг сүүлийн 40 жилд байгаагүй өндөрт хүрсэн инфляци, хэрэглээний барааны үнийн индексээс бус  найзынхаа амнаас сонсож мэдсэн гэдэг нь эдийн засагчдын эгдүүцлийг төрүүлжээ.

Тэрбээр “Би Мэри Анн нэртэй найзынхаа гэрт эхнэрийнхээ хамт зочилж, гал тогоонд нь сууж байгаад махны үнэ нэмэгдсэн талаар олж мэдлээ. Та нар бодоод үздээ, гамбургер хийх үхрийн татсан махны үнэ фунт нь таван ам.доллар гэж байна. Цар тахлын өмнө дөрвөн ам.доллар ч хүрээгүй байсан шүү дээ” гэж ярьсан аж.

Улмаар тэрбээр фермерүүд, мах боловсруулах үйлдвэрийнхэн болон шувуун аж ахуй эрхлэгчидтэй цахим хурал хийж, махны үнийг хэлэлцсэн байна.

АНУ-д бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар жилийн өмнөхөөс 6.8 хувиар нэмэгдсэнээр инфляци сүүлийн 40 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн аж. Үнийн өсөлт эрчим хүчний салбарт хамгийн их байсан ба шатахууны үнэ 58.1 хувиар нэмэгджээ. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ 6.1 хувиар өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж