Шинэ яамд байгуулах хугацаа болчихлоо, Ерөнхий сайд аа! | News.MN

Шинэ яамд байгуулах хугацаа болчихлоо, Ерөнхий сайд аа!

Шинэ яамд байгуулах хугацаа болчихлоо, Ерөнхий сайд аа!

Шинэ яамд байгуулах хугацаа болчихлоо, Ерөнхий сайд аа!

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй. Энэ хүрээнд шинээр байгуулагдах хоёр яамны зардал төсөвлөсөн. Тухайлбал, 2022 оны төсөвт Эдийн засаг хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөгийн зардалтай. Шинээр байгуулагдах хоёр яам нь бодлогын хувьд бусад бүх яамдаас илүү эрх мэдэлтэй байхын зэрэгцээ нэг нь Монгол Улсын цахим шилжилтийг хариуцаж дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг олгох бол Эдийн засаг хөгжлийн яам нь төсвөөс зарлагдаж буй мөнгө, төсвийн үрэлгэн байдлыг хянах, цаашлаад эдийн засгаа эрчимжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гол бодлогоо чиглүүлэх учиртай. 

Хуулийн дагуу энэ хоёр яам 2022 оны  нэгдүгээр сарын 1-ээс албажиж, үүрэгт ажилдаа орох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хоёр яам хаана байрлах, ямар бүтэцтэй байх, хэн сайдаар нь ажиллах гээд тодорхойгүй байна. Одоогоор яамны бүтцээ ч батлаагүй байгаа аж.

МАН дотор шинээр байгуулагдах хоёр яамыг хэн удирдах вэ, хэн хэн сайд болох уралдаан өрнөсөөр удаж буй. Хамгийн тодорхой бөгөөд удаан хугацаанд яригдсан нь Цахим хөгжил харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учралыг томилно гэх. Анхнаас түүнд энэ яамыг "зориулж" байгуулсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшилж байсан. Гэхдээ одоогийн нөхцөлд түүнийг сайд болгох боломж байхгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд нь давхар дээлтэй байна гэж заасан учраас хэн нэгэн давхар дээлтэй сайдыг солихгүй л бол нь боломжгүй асуудал. Гэхдээ эрх баригч намын "захиалгаар" Үндсэн хуулийн Цэц дээр давхар дээлийн маргааныг хэлэлцэх хуралдаан товлогдсон ч түр хойшилсон учраас шинэ хоёр яамны сайд хэн болох вэ гэдэг тодорхой болох юм. Урьдчилсан таамгаар бол Цэцийн шийдвэрээс шалтгаалж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орвол шинэ хоёр яамыг давхар дээлтэй сайд нараас томилох боломж бүрдэх юм. Тиймээс улс төрийн хүрээнд төдийгүй эрх баригч нам дотор Цэцийн шийдвэрээс бүх зүйл шалтгаалахаар байна. 

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Цахим бодлого, инновацийн байнгын хороог ахалдаг. Энэ ч үүднээс намрын чуулганаар Виртуал хөрөнгө үзүүлэгчийн тухай хууль, Цахим гарын үсэг, криптовалют гэх мэт цахим шинэчлэлтэй холбоотой хуулийг батлуулахад идэвхтэй оролцсон учраас түүнийг сайдад дэвшүүлэх  тохиолдолд дэмжигдэх магадлалтай. Харин Эдийн засгийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нарын нэрс яригдаж буй. 

 Шинэ яамдтай болсноор  Засгийн газар 16 яам, 18 сайдтай ажиллана.

Цэцийн шийдвэр хэрхэхээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдах учраас түүнийг дагаад шинэ яамдын сайд нарын асуудал ч мөн хойшлогдох нь. Гэхдээ хуулиа баталчихсан, хууль хэрэгжиж эхлээд дөрөв хонож байна. Гэтэл шинэ яамдынхаа бүтцийг батлаагүй байгаа нь Цэцийн шийдвэрийг хүлээж байгаа болов уу, эрх баригчид.  Гэхдээ эрх баригчдын баталсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн батлуулсан шинэ яам байгуулах хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-н шүү гэдгийг дахин сануулая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буд 2022-01-04 64.119.26.69

Еронхий сайдаа маш хурдан шийдэмгий ажиллах хэрэгтэй дээ маш удаан бна бух эрх мэдэл гарт арт чинь бгаа шуу дээ удаад бвал улам л нэр хунд нь унаад бна наад ажил хийдэггуй сайд нараа битгий хамгааллаа хурдан шиг явууллаа

Avatar

judit 2022-01-04 41.203.78.4

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

ӨЛЗИЙ 2022-01-04 103.229.123.164

Манан мафиа нэгмөсөн зоригтой устгаачээ.Ьэгэхгүй бол тэд чинь өөрийг нь устгах бэлтгэлээ хангаад устгахаар болчлоо

Avatar

зочин 2022-01-04 202.21.102.218

төсвийн мөнгөрөө ахмад настангуудын тэтгэврийг нэммээр байна шүү ажлаа хий л дээ .Авилга авдаг дарга нараа 1,2 жил шоронд хийгээд болчдог тийм заваан шүүх тогтолцоогоо зас л даа

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-04 202.126.94.99

Яамдыг цомхотгох хэрэгтэй!!! Тер хэтэрхий данхайж бна. Олон зуун хунтэй агентлаг, ямар ч чадваргуй хумуусицг тер гэгч бэлэн менгетэй газар луу чихсээр!

Avatar

Зочин 2022-01-04 202.9.40.194

Уг нь засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд л ҮХ иа өөрчилсон шүү дээ. Ахин МАНед итгэхгүй

Avatar

Зочин 2022-01-04 202.9.40.194

ҮХиа өөрчлөөд сайд нараа УИХ аас тавих бол ахин МАН-д хэн ч итгэхгүй шүү. Модоо хуваачихаад тоглоомын дүрмээ өөрчилдөг тоглогч гэж байх уу даа.

Avatar

зочин 2022-01-04 64.119.24.224

Ерөнхий сайд үндсэн хуулиа өөрчилж байж УИХ-ын гишүүдээс сайд тавихгүй бол сайд болж мөнгө идэх сонирхолтой УГХ-ын гишүүд ЗГ-ыг нь унагах гээд хэцүү байх шиг байна.. Хөрнгөжих шуналдаа хөтлөгдсөн шинэ коммунистууд юу ч хийхээс буцахгүй болоод байна шүү. тэдэнд хууль бол юу ч биш, угаасаа ч коммунистуудад хууль хэзээ ч байгаагүй үзэмжээрээ хүнийг шийтгэж хэлмэгдүүлдэг зуршилтай хойно

Avatar

Засаг даргын авлига 2022-01-04 165.22.60.113

Налайх дүүргийн засаг дарга Раднаабазар хятад иргэдээс 220 сая төгрөгийн авлагатай гэнээ Авлага юм уу авлигаа авч чадаагүй юм уу аль нь бэ Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бөглөсөн байна

Avatar

Дулзэн 2022-01-04 192.82.74.56

Ер нь еронхий сайд маш сайн яриад хийхдээ маш удаан бна хурдан шиг шинэ сайд нараа тавиад хуучин хэдийгээ солиод хурдан шиг ажилдаа орох хэрэгтэй шуу дээ хариуцлагагуй ажилласан сайд нартайгаа хариуцлага тооцоод явах нь зовшуу

Avatar

Зочин 2022-01-04 202.179.24.124

Amid umuu ter Uchral chin?

Avatar

Зочин 2022-01-04 202.21.109.33

Nuuaa daa yaaam baaiguuldag danhan tolgoitoi erguu batsaan mineee zugeer zlaarai bandi mineee

Avatar

Зочин 2022-01-04 122.201.31.126

Хэрэггүй дээ. Яамны тоогоор иргэдийн нуруун дээр ирэх ачаалал, татвар, хүнд суртал, өгөх авлига, стресс нэмэгдэх нь ойлгомжтой. Тогтолцоо, авлига, улс төр хэвээр байх нөхцөлд шинэ хэдэн ч яам байгууллаад нэмэргүй

Avatar

Uchraliin ZAHIALGA 2022-01-04 202.70.41.114

Uchraliin zahialga OO EEEE

Avatar

иргэн 2022-01-04 202.21.109.56

Бас нэг л мөнгө иддэг…..нам даа хандив нэрээр мөнгө өгдөг сэмээхэн …тийм хэдэн нөхөр л САЙД болно…гэж горьдож байгаа юм даа……Ганба…Учригүй….гэх мэт …нөход ….Гунгаадорж өвгөн арай дээр биш үү…. Содном гуай ч тдээр байх аа…..

Avatar

С.Баатар 2022-01-04 124.158.66.46

Давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх шийдвэрийг цэц гаргах юм бол 2024 онд МАН үсгүй хусуулна шүү.

Avatar

Зочин 2022-01-04 66.181.189.254

Obama

Avatar

Зочин 2022-01-04 202.131.238.114

Uchral-aas oor candidate alga daa Tsahim hugjliin yaam

Avatar

Зочин 2022-01-04 122.201.21.49

Учралын захиалгат пост уу?

Avatar

Зочин 2022-01-04 202.131.238.114

Uchral iim post hiih jijig gar bish. Oor hen bgaan ? busad ni dandaa tolgoi hooson ulun garuud.

Avatar

Tr 2022-01-04 66.181.184.58

Жижиг гар биш болоод л Дэлхий сөнөх нь гэж итгээд зуслан руугаа дүрвэх үү эсвэл ЖДҮ-ийн зээлээс шомбодож байх уу?
Та ч яахав мөнгийг нь авчихсан тул өмөөр, өмөөр. Харин үнэнийг өөрчилж чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж