Шинэ яамд байгуулах хугацаа болчихлоо, Ерөнхий сайд аа!

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Шинэ яамд байгуулах хугацаа болчихлоо, Ерөнхий сайд аа!

Шинэ яамд байгуулах хугацаа болчихлоо, Ерөнхий сайд аа!

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй. Энэ хүрээнд шинээр байгуулагдах хоёр яамны зардал төсөвлөсөн. Тухайлбал, 2022 оны төсөвт Эдийн засаг хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөгийн зардалтай. Шинээр байгуулагдах хоёр яам нь бодлогын хувьд бусад бүх яамдаас илүү эрх мэдэлтэй байхын зэрэгцээ нэг нь Монгол Улсын цахим шилжилтийг хариуцаж дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг олгох бол Эдийн засаг хөгжлийн яам нь төсвөөс зарлагдаж буй мөнгө, төсвийн үрэлгэн байдлыг хянах, цаашлаад эдийн засгаа эрчимжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гол бодлогоо чиглүүлэх учиртай. 

Хуулийн дагуу энэ хоёр яам 2022 оны  нэгдүгээр сарын 1-ээс албажиж, үүрэгт ажилдаа орох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хоёр яам хаана байрлах, ямар бүтэцтэй байх, хэн сайдаар нь ажиллах гээд тодорхойгүй байна. Одоогоор яамны бүтцээ ч батлаагүй байгаа аж.

МАН дотор шинээр байгуулагдах хоёр яамыг хэн удирдах вэ, хэн хэн сайд болох уралдаан өрнөсөөр удаж буй. Хамгийн тодорхой бөгөөд удаан хугацаанд яригдсан нь Цахим хөгжил харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учралыг томилно гэх. Анхнаас түүнд энэ яамыг "зориулж" байгуулсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшилж байсан. Гэхдээ одоогийн нөхцөлд түүнийг сайд болгох боломж байхгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд нь давхар дээлтэй байна гэж заасан учраас хэн нэгэн давхар дээлтэй сайдыг солихгүй л бол нь боломжгүй асуудал. Гэхдээ эрх баригч намын "захиалгаар" Үндсэн хуулийн Цэц дээр давхар дээлийн маргааныг хэлэлцэх хуралдаан товлогдсон ч түр хойшилсон учраас шинэ хоёр яамны сайд хэн болох вэ гэдэг тодорхой болох юм. Урьдчилсан таамгаар бол Цэцийн шийдвэрээс шалтгаалж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орвол шинэ хоёр яамыг давхар дээлтэй сайд нараас томилох боломж бүрдэх юм. Тиймээс улс төрийн хүрээнд төдийгүй эрх баригч нам дотор Цэцийн шийдвэрээс бүх зүйл шалтгаалахаар байна. 

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Цахим бодлого, инновацийн байнгын хороог ахалдаг. Энэ ч үүднээс намрын чуулганаар Виртуал хөрөнгө үзүүлэгчийн тухай хууль, Цахим гарын үсэг, криптовалют гэх мэт цахим шинэчлэлтэй холбоотой хуулийг батлуулахад идэвхтэй оролцсон учраас түүнийг сайдад дэвшүүлэх  тохиолдолд дэмжигдэх магадлалтай. Харин Эдийн засгийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нарын нэрс яригдаж буй. 

 Шинэ яамдтай болсноор  Засгийн газар 16 яам, 18 сайдтай ажиллана.

Цэцийн шийдвэр хэрхэхээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдах учраас түүнийг дагаад шинэ яамдын сайд нарын асуудал ч мөн хойшлогдох нь. Гэхдээ хуулиа баталчихсан, хууль хэрэгжиж эхлээд дөрөв хонож байна. Гэтэл шинэ яамдынхаа бүтцийг батлаагүй байгаа нь Цэцийн шийдвэрийг хүлээж байгаа болов уу, эрх баригчид.  Гэхдээ эрх баригчдын баталсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн батлуулсан шинэ яам байгуулах хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-н шүү гэдгийг дахин сануулая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж