Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна | News.MN

Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна

Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна

Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна

Нийслэлийн боловсролын газраас зарим сургуулийн хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай удирдлагуудтай нь санал солилцжээ. Уулзалтаар төрийн болон төрийн өмчит бус сургуулийн хичээл эхлэх цаг 07:45 болон 08:15 цагт эхлэх санал гаргасан байна.

Хичээл эхлэх цагийг 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг 50 хувь бууруулна гэж тус газрынхан үзжээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Засгийн газар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу түгжрэлд нөлөө бүхий   ерөнхий боловсролын 63 сургуулийн удирдлагатай уулзсан. Түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж  өглөөний 07:45 болон 08:15 цагт хичээл эхлүүлэх тухай санал болгосон. Ингэснээр түгжрэлийг 50 хувь бууруулна гэж бид тооцож байгаа юм. Сургуулийн удирдлагуудын зүгээс саналыг эсэргүүцээгүй ч цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаас гадна сургуулийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлэхийг санал болгож байна.

Бидний судалгаагаар, замын хөдөлгөөнд өдөрт 100 мянган машин оролцдог. Сургуулийн автобусыг хэрэгжүүлснээр түгжрэлийг өдөрт 3-6 хувиар бууруулсан.

Иймд сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгнө” гэлээ.

Улаанбаатар хотын Их тойруугийн  гудамжинд  түгжрэлд нөлөө бүхий нийт 63 ерөнхий боловсролын сургууль байрладаг. Үүнээс төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  нийт 73822 хүүхэд суралцдаг байна. Тэдний 21.6 хувь нь буюу 15958  нь хувийн унаагаар хүргүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Иймд түгжрэлийг бууруулахад сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатайг Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байгаа юм. Тус газраас түгжрэлийг бууруулахад дараах гурван саналыг гаргажээ. Үүнд,

  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45 болон 08:15 цагт эхлэх
  • Төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг уян хатан зохицуулах. Тухайлбал, сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан ажил эхлэх цаг 07:00-10:00 цаг. Ажил тарах 16:00-20:00 цаг хүртэл байх.
  • Сургууль, цэцэрлэгийн багш нар үнэ төлбөргүй нийтийн тээврээр зорчих

Дээрх саналыг өнөөдөр /2022.01.03/ нийслэлийн удирдлагуудад  танилцуулах юм байна. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн хуваарьт эцэг эх, асран хамгаалагчийн ажлын цагтай уялдуулж уян хатан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазарт даалгаж байв. Энэ дагуу Засаг даргын үүрэг чиглэлээр Нийслэлийн Боловсролын газраас дээрх саналыг боловсруулсан аж. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн  26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байдаг.

Боловсрол шинжлэх ухааны яамны шийдвэрээр сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-аас цахимаар хичээллэж эхэлсэн. Сурагчдын амралт энэ оны хоёрдугаар сарын 3-нд дуусах юм. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа түр завсарласнаар замын ачаалал 30 хувиар буурсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-04 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-04 139.5.216.140

Зүгээр харьяа харьяагаар нь сургуульд нь явуулаач.толгойтод амьдардаг мөртлөө сансарт хүүхдээ хүргэж өгөөд байгаа юм чинь түгжрэлгүй яахав дээ. Угаасаа харьяаллаараа биш явж байна гэдэг чинь захирал багш нарын авилга. Харьяаллын биш хүүхэд оруулахад нэг хүүхдээс хэдэн төгрөг авдагыг мэдэхүү??? Тэгээд бас ичихгүй сургуулийн автобус хүртэл явуулаад байгаа юмаа, нөгөө авилгаа бүүр ил тод дэмжсэн бодлоготой.

Avatar

Замаа хотоо тэлэхгүй бж элдэв цагаар оролдоод яах нь вэ 2022-01-04 103.57.93.74

Манайхан нээрэй хөгжилтэй хүмүүс шүү. Гол түгжрэл зам биш тархин дотор нь бгааг анзаарахгүй юмдаа

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-04 202.126.88.157

Сумьяабазар гэж эргүү таохиараа гидүүлэр байгаа тэнгэрчихсэн бөх хотын дарга хийнэ гэж юу байхав
түгжрэл арилгана гээд том төсөв батлуулчхаад яаж хумслах вэ гэдгээс өөр юм бодохгүй хийхгүй худлаа твгээр өөрөө ч ойлгохгүй тоо том юм яриад л ….
Нарантуул мэтийн захуудыг шууд хаа хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь суралцуул.

Avatar

Зочин 2022-01-04 202.179.25.206

Хэт эрт байх хэцүү шүү. 6 настай хүүхдүүд хичээлдээ явахын тулд өглөө 5хагаст яаж босох вэ. Өвөл бол тас харанхуй бас -35 хэм хүйтэн байна ш тээ. Өглөө эртийн режим чинь халуун дулаан газрынх болохоос хүйтэн бүст тохирохгүй

Avatar

Зочин 2022-01-04 139.5.216.140

Хүүхдээ гэртээ ойрхон сургуульд өг, тэгвэл хэт эрт босож хүүхдээ зовоохгүй

Avatar

Зочин 2022-01-04 64.119.16.44

Хүтын дарга их төсөв батлуулж авахаас өөр юу ч хийхгүй хэдэн жил боллоо. Замын түгжээг бууруулах ёсой гол зүйл нийтийн тээвэр байтал хугацаа дууссан, хар утаа баагиулсан, мөсний хонгил шиг хүйтэн, тэгээд балиар хэдэн автобустайгаа л байж байна. Тэгээдд би бол Сумьяабазар гээд л сууж байна.

Avatar

Зочин 2022-01-04 64.119.22.157

Болж л бн. Туршаад үзвэл яасан.

Avatar

Зочин 2022-01-04 64.119.27.178

Хувийн сургуулиудын автобусны төлбөр хэтэрхий өндөр байдаг.Хагас жилд 1 хүүхэд өглөө,орой 2 талдаа 1,5 сая төлөхөөр 2 хүүхэдтэй айл машинаараа зөөсөн нь хямд тусаад байна ш дээ.Зөвхөн өглөө эхний хагас жилд явахад 750-800 гэж байна.Ядаж автобусны төлбөр дээр ашиг хийхгүй,өртөгөөр нь явуулбал хүүхдээ явуулмаар байна

Avatar

Зочин 2022-01-04 202.9.40.36

Хэн тэгээд корона тусах гээд нийтийн тээвэрт суух вэ дээ. Ядаж байхад бохир заваан гэж жигтэйхэн. Өдөр болгон биш юм аа гэхэд өнжөөд нэг гадар, доторгүй угааж байх хэрэгтэй.

Avatar

Saxilga 2022-01-04 103.11.193.202

Ajliin tsagiin uyan xatan baidaltai boloxiig demjij baina. Uvliin ulirald ajliin 4 udurtei bolson ch yaadag yum 🙂
xicheeliin tsagiin xuvid 30 minutiin naana tsaana arai 2-iin xoorond sanagdlaa.

Avatar

Зочин 2022-01-04 64.119.16.28

Ингэж байхаар хамран сургах тойрогт нь сургах журмаа чангалааж, америкт энэ журмаа хатуу мөрддөг, тухайн сургуульд сургахын тулд гэр бүлээрээ нүүж очдог юм бна лээ!!!

Avatar

зочин 2022-01-04 203.98.76.176

ЭНЭ ОЮУТНУУДЫГ ОРОЙ 22ЦАГТ ТАРДАГ БАЙХААР ЗОХИЦУУЛНА УУ
ХАГАС БҮТЭН СЙАН ӨДРҮҮДЭД ОЮУТНУУДЫГ ХИЧЭЭЛЛҮҮЛЖ,ТЭГШ СОНДГОЙГООР МАШИНУУД ЯВДАГ БОЛЬЁ

Avatar

Зочин 2022-01-04 202.9.46.116

dineg garuud, bolovsroliin sqlbaraa zoliosond gagaj baij ugrjrel buuruulah tuhai bodoj chadnaa bas, butehgui grauud

Avatar

Зочин 2022-01-04 202.21.116.5

50% гээд дахиад үлгэр зохиолоо

Avatar

Зочин 2022-01-04 64.119.31.53

Бүх сургуулийг жигд чанаржуулах хэрэгтэй. Цагийн зохицуулалт бол арга ядсан зүйл шүү.

Avatar

С.Баатар 2022-01-04 124.158.66.46

Зөв байна. Сургуулийн хичээлийг 7 цагаас эхлүүлээ

Avatar

Зочин 2022-01-04 103.80.210.183

өглөө биш орой 8 цагаас 02 цаг хүртэл хичээл хийдэг болго

Avatar

иргэн 2022-01-04 66.181.182.164

Наад төрийн болон төрийн бус гэж сортолдогоо одоо болиочээ. Үг үйлдэл бүр нь Үндсэн хуулийн эсрэг байж болохгүй. Зөвхөн тусгай зөвшөөрөл ангилж ялгаж олгодог бол тусгай зөвшөөлийн ангиллаар нь л сортлох боломжтой байдаг. Их дээд коллеж ерөнхий боловсрол ахлах сургууль сургуулиас өмнөх гэх мэт

Avatar

Зочин 2022-01-04 64.119.18.64

хичээл эрт эхлэхээр хүүхдүүд ядрах юмаа.

Avatar

Зочин 2022-01-04 202.126.88.232

Ert untuulbal yah ch ugui.

Avatar

Зочин 2022-01-04 66.181.189.254

захуудыг үүрээр 5 цагт эхлүүлж өдөр 2 цагт тарааж байя

Avatar

Зочин 2022-01-04 202.179.25.114

ЗА ЭНЭ ЧИНЬ ХАРИН УХААН ШҮҮ. БАРАГ БАРАГ ЭНЭ Л ЯВЖ ЯВЖ ЮМ ДУУЛГАХ ШИЙДЭЛ БАЙНА ДАА УУЛ НЬ

Avatar

Зочин 2022-01-04 66.181.161.42

Ene harin zov shuu

Avatar

Зочин 2022-01-04 192.82.65.137

олон жилийн өмнө тийм шийдвэр гаргасныг захчингууд нь эсэргүүцээд бөөн юм болоод, жагсаал, цуглаандаа хүрээд болилсан даа

Avatar

Зочин 2022-01-04 202.21.108.196

Өглөө-7,30. 8,30 цаг бноо

Avatar

irgen 2022-01-04 192.82.78.194

nuguu olo surguuliin avtobus yaasiinbee ain

Avatar

Зочин 2022-01-04 202.179.26.28

БҮХ ЮМ НЬ ХУДЛАА БОЛЧИХСОН УЛСАД СУРГУУЛИЙН ХАРЪЯАЛЛАЫН БҮРТГЭЛЭЭ ХҮРТЭЛ ЗӨВ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БАЙНА ШД. ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЮМ ЭНИЙГ Ч ЧАДАХГҮЙ БОЛОХООР ӨӨР ЮУ БАЙХАВ ДЭЭ. УУЛ НЬ АДИЛХАН БАГШИЙН ДЭЭД ТӨГССӨН ЗАЛУУЧУУД Л БАГШИЛЖ БАЙГАА. НЭГ СУРГУУЛИЙН Л БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД. ТЭГЭНГҮҮТ МАНАЙХАН СУРГУУЛЬ БҮР ДЭЭР БАГШ БҮР ДЭЭР ЯЛГАА ГАРГАЧИХСАН. ТЭР ХҮҮХЭД ТҮГЖРЭЛД ЯДРААГААД БАЙХ ЮМАА АРАЙ АРАЙ. ХҮҮХЭД АГААР 10-15 МИНУТ АЛХААД ХИЧЭЭЛД ОРВОЛ ХАМГИЙН СЭРГЭГ ЦОВОО БАЙДАГ. ТЭГСЭН НОЗООРЖ МУУЖИРТАЛ НЬ ТҮГЖРЭЛ

Avatar

Зочин 2022-01-04 202.179.25.114

ТҮГЖРЭЛД ЗАЛХААЖ ЯДРААГААД ХИЧЭЭЛД НЬ ХОЦРУУЛЖ ОРУУЛАХААР ХҮҮХДЭД ХИЧЭЭЛЭЭ ГҮЙЦЭЖ БАЙСАН Ч АЛСААРАА ИХ МУУ.

Avatar

bainga gj yarij bn.blr 2022-01-04 132.194.33.143

xoplon syitgegch opyylgyi baix.

Avatar

galzyy byteel,blr-hot? XALUUN 2022-01-04 132.194.33.143

bly! !
xynii xool idexgyi baix.yadyyryylj,xylgailj??

Avatar

Зочин 2022-01-04 223.38.29.168

Сайн бод автобуса олон болго соц нийгмийн зарим аргуудбг хуул

Avatar

Зочин 2022-01-04 192.82.70.23

дээхэн үед 5 буудбл, яармаг, амгалан зэрэг чиглэлд цагийн маш нарийн хувиартай автобус явдаг байлаа . Яаарч явбал яармагт суу амжий гэвэл амгаланд суу гэж ярьдагсан

Avatar

хүн 2022-01-04 202.131.230.98

орой 18 цагт тараад 2цаг түгжирч байхаар гээд 20 цаг хүртэл архи уудаг л болж бна даа тэгээд л 21 цагт гэртээ орвол их юм

Avatar

зочин 2022-01-04 202.131.230.98

манай байгуулга 7 цагт ордог болсон амар юм бна ядаж ажлаа тараад архи уух нь багсаж бна уувал ажлаас хоцроод архи нь гарахгүй авдаг хэдээрэй торгуулиад дээр нь ажилгүй болох болхоор

Avatar

ghhh 2022-01-04 202.126.90.15

1 цагийн зөрөөтэй хийгээчээ малнуудаа

Avatar

Зочин 2022-01-04 192.82.70.23

чи өөрөө мал

Avatar

Зочин 2022-01-04 119.40.103.6

Харьяалалын бус сургуульд явахыг хоргилсон тохиолдолд Түгжрэл буурах юм гэдэг нь тодорхой байна шүү дээ

Avatar

иргэн 2022-01-04 202.131.230.98

7 цагт ажил эхлэж баймаар бна даанч автобус явахгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж