Цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн талаар хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Үүний нэг жишээ нь, гадаадаас ирсэн иргэдийг олон хоногоор тусгаарласан шийдвэр байв. УОК-оос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 удаа шийдвэрээ өөрчилсөн ч албажаагүй шийдвэр хэрэгжүүлж, олон мянган хүний эрхийг хязгаарлан, ноцтой зөрчил гаргасан талаар хуульчид судалж тогтоожээ. Энэ талаар “Өмгөөллийн фиделитас партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахлын үед хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна гэдгийг хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Та бүхний хувьд тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
-Манай баг өнгөрсөн зургадугаар сард “Нээлттэй нийгэм” форумын нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт хоёр төслөөр шалгарсан. Бүтэн зургаан сарын турш уйгагүй ажилласны үр дүнд шүүхэд хандахаас өмнөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатны үр дүнд хүрсэн.
Иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийг цар тахлын үед Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хандив, тусламжийн орлого, зарлагыг шилэн дансандаа хангалтгүй хөтөлсөн зөрчлийг жишиг кейс болгон сонгож ажилласан юм.
Төслийн хувьд дурдсан газрууд шилэн дансандаа хандив, тусламжийн орлого, зарцуулалт, үлдэгдлийг мөнгөн дүнгээр тайлагнаагүй зөрчлүүдийг арилгуулж, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар наймдугаар сард гаргасан гомдлын дагуу Үндэсний аудитын газраас бүтэн улирал хяналт шалгалт хийж, нийцлийн аудитын тайланг арванхоёрдугаар сард хэвлэж ирүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий адуитор нийцлийн аудитын тайланг баталгаажуулж, тайланд дурдсан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг энэ сарын 15-ны дотор тайлагнахыг Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нарт даалгасан. Энэ хугацаатай үүргийг биелүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу албадан биелүүлэх, мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалттай. Ийм үр дагаварт хүрэхгүй зөрчлөө арилгаж, манай төсөл бүрэн үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа.
"ИРГЭДИЙГ 35 ХОНОГ ТУСГААРЛАСАН ХОЁР ШИЙДВЭРТ ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГ ҮҮССЭН"
– Нөгөө төслийн тухайд ярихгүй юу. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн гэсэн үү?
-Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирсэн Covid-19 халдварын шинж тэмдэггүй иргэнийг 35 хоног тусгаарласан хоёр шийдвэрт холбогдох нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр арванхоёрдугаар сарын 30-ны өдөр үүссэн. Өнөөдөр “Нээлттэй нийгэм” форумын хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” энэ төслийг голлон ярья.
Улсын онцгой комисст арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гурав дахь удаагаа сунгасан цар тахлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.8 дахь заалтаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах” эрх олгосон. Судалгаа, шинжилгээ хийлгүй баталсан энэ хуулиар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комисс зэрэг байгууллагад хэм хэмжээний акт батлах эрх олгосноос цар тахлын үеийн хүний эрхийн зөрчил ихээр гарсныг манай баг ажиглаж, Цар тахлын тухай хууль дээр үнэлэх нь сэдэвт судалгааг хийж, хэвлэлтэд шилжүүлсэн.
Манай баг төслөө бичиж байх үед буюу 2021 оны тавдугаар сард Улсын онцгой комиссын долоо дахь удаагийн шийдвэр болох 2021 оны тавдугаар сарын 7-нд тусгаарлах байранд долоо хоног, гэрт нь долоо хоног нийт 14 хоног тусгаарлах шийдвэр хүчин төгөлдөр байсан. Үүнээс хойш гурван удаа шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн шинж тэмдэггүй иргэнийг тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон 10 удаагийн шийдвэр гаргаад байна.
Улс орнуудыг харахаар ДЭМБ-аас гаргасан 7-14 хоног тусгаарлах удирдамжийн дагуу Австри, Швейцарь, Бельги, Герман, Норвеги, Литва, Словак болон Словени улсууд гадаадаас ирж буй иргэдээ 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд болон Турк улс 14 хоног тусгаарлан ажигласан.
Гэтэл, Монгол Улс дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэн 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдөр тусгаарлалтын байранд 14 хоног, гэрт нь 14 хоног нийт 28 хоног тусгаарлаж байгаад мөн сарын 26-ны өдөр дотоодын батлагдсан тохиолдолд 11 болоход тусгаарлалтын байранд 21 хоног, гэрт нь 14 хоног нийт 35 хоног тусгаарлах шийдвэр гаргасан. Тус шийдвэрээр тогтоосон 35 хоногт өөрчлөлт оруулаагүй ч дотоодын батлагдсан тохиолдол 16 болсон мөн оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр холбогдох журамд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш дотоодын батлагдсан тохиолдол өсөх тусам 21+1=21 хоног, 14+7=21 хоног, 10+4=14 хоног, 7+7=14 хоног, сүүлд 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдөр дотоодын тохиолдолд 102,629 байхад тусгаарлалтын байранд долоо хоног, гэрт нь дөрөв хоног тусгаарлах шийдвэр гаргасан.
Дээрх хоног, хугацаанд хууль зүйн болоод шинжлэх ухааны үндэслэл, ядаж логик, харилцан хамаарал байгаагүй. Улмаар, цар тахал гэх нэг өвчний үед 7+4 хоног тусгаарлан ажиглах боломжтой байсан юм бол яагаад өмнө нь 21+14 хоног тусгаарлаж байсан бэ? гэх асуултад хариулт авах ёстой болно.
Хэрвээ зөвтгөх үндэслэлгүй тусгаарлалт байсан бол зорчих эрхээ хязгаарлуулж, тусгаарлалтын байранд мөнгө төлсөн иргэний хохирлыг төр барагдуулах ёстой тул төслийг хэрэгжүүлсэн.
-Шүүх дээр хэрэг үүссэн гэж хэллээ. УОК-ын зүгээс ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгсөн үү. Нийтийн эрх ашгийн өмгөөллийг хийснээр гадаадаас ирсэн 24 мянган иргэн хохирлоо барагдуулах боломжтой болно гэж ойлгож болох уу?
-Нийтийн эрх ашгийн өмгөөллийн онцлог нь тухайн хэргийн талаар ярьж, олон нийтэд мэдээлэл өгөх, нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоодгоороо онцлог. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн хэргийн улмаас хохирсон иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг мэдүүлэх, нээж өгөхөд оршдог. Тиймээс шүүхэд хандах хүртэл хийсэн ажиллагаа, цаашид хийх ажлын талаар ярья.
Манай багийн гишүүн өмгөөлөгч ОХУ-д мастерт сураад ирэхдээ 35 хоногийн тусгаарлалтад орсон. Багийн гишүүний уг тохиолдлыг жишиг кейс болгон сонгож, тус кейс дээрээ Цар тахлын тухай хуулиар тогтоосон харьяаллын дагуу Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Бидний гомдлын дагуу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 5/32 дугаартай албан шаардлага гарч, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б (бидний сонгосон кейс)-д учирсан 1,070,000 (нэг сая далан мянга) төгрөг хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр олгох 30 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан боловч Улсын онцгой комисс, тэр тусмаа хаяглагдсан этгээд болох С.Амарсайхан дарга өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тогтоосон 30 хоногийн дотор бичгээр хариу мэдэгдэх байсан ч мэдэгдээгүй, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний хуулийн адил биелүүлэх ёстой албан шаардлага биелүүлээгүй 90 хоносон тул шүүхийн харьяаллын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 30-ны өдөр хэрэг үүссэн юм.
"ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛООГҮЙ ШИЙДВЭРЭЭР ИРГЭНИЙХЭЭ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН"
-Та яриандаа Улсын онцгой комисс ноцтой алдаа гаргасан гэж хэлсэн. УОК албажаагүй шийдвэр хэрэгжүүлсэн гэдгийг хэрхэн судалж, тогтоов?
-Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, хэрхэн шийдэх талаар ярих боломжгүй. Гэхдээ, Улсын онцгой комиссын тусгаарлан ажиглах 35 хоног тогтоож байсан хоёр удаагийн шийдвэрийн илэрхий алдааг хэлж чадна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлагад тусгаарлан ажиглах 35 хоног мөрдөгдөж байсан 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс мөн оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хооронд Монгол Улсын 24025 иргэнийг гадаад улсаас татан авч, нэр бүхий 40 зочид буудалд тусгаарлан ажиглах арга хэмжээ зохион байгуулсныг дурдсан байдаг. Гэвч, хамгийн харамсалтай нь тухайн үеийн байдлаар гарсан байсан зургаан удаагийн түр журам болон тушаалууд нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 3-2/65 дугаар лавлагаагаар илэрхий болсон. Товчхондоо, хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэнийхээ халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, түүнийг нь Хүний эрхийн үндэсний комисс тогтоогоод байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа.








Бидний зөрчил гэж харсан бүхнийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлагад баталгаажуулж өгсөн. Тодруулбал, Улсын онцгой комиссын дээрх шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн хоёр дахь заалт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно”, 16 дугаар зүйлийн 13 дахь заалт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх … зарчим”-ыг баримтална, Цар тахлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд “хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх .. ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн.
Дээрх дүгнэлт шүүх дээр өөрчлөгдөхгүй. Цар тахал гэх өвчний үед тусгаарлан ажиглах байранд долоо хоног, одоо гурав хоног тусгаарлахаар шийдвэрлэж байгаа нь өөрөө 35 хоног тусгаарлаж байсан нь буруу болохыг нотолно. Хууль зүйн бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй хэм хэмжээний актаар иргэнийхээ үндсэн эрхийг зөрчиж, олон мянган иргэнийг гомдоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт.
– Та бүхний хийсэн судалгаатай холбоотойгоор эрх нь зөрчигдсөн иргэд хэр хандаж байна вэ?
-Бидний сонгосон кейс хэрхэн шийдвэрлэгдэх, энэ хэрэг дээр Улсын онцгой комисс ямар тайлбар өгөх, шүүх хэрхэн дүгнэх нь зөвхөн тус хэргийн асуудал биш. Жишиг хэргийн хэрхэн шийдвэрлэхээс хамаарч тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон 10 удаагийн шийдвэрийн үед тусгаарлалтын байранд хоригдож, төлбөр төлсөн иргэдийн хохирлоо барагдуулах нийтлэг эрх, ашиг сонирхлыг хөндсөн асуудал юм. Тиймээс хэргийн явц, үр дүнд анхаарлаа хандуулж, манай вэбсайт https://fidelitaspartners.mn/pj/46 , фэйсбүүк хуудас https://www.facebook.com/fidelitaspartners мэдээлэл авч, дэмжихийг хүсье.
Зочин 2022-01-04 79.95.127.108
Шүүмжлэх ээс өөр ажилгүй юм байх даа.
Гэрэл 2022-01-04 64.119.20.116
Юу ярьдаг авгай вэ хийх ажилгүй балай
Зочин 2022-01-04 66.181.180.233
Таалагдаагүй комментээ хасчихдаг нь ардчилал уу
Зочин 2022-01-04 66.181.161.30
Монгол улс ЭНЭ дэлхийн хүн төрхөтний нэг хэсэг. Дэлхийд бактерлогийн дайны дайтай хямрал дэгдээд бна. ЗАСГИЙН авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эсрэг олон нийтийн тэмцэлийн гал асаах нь хүний эрхийн байгууллагын хийдэг ажил юмуудаа. Монголчууд бид хэрүүл тэмцэл дайн дажингүй тайван амьдармаар бна. Засгийн түшмэл огт алдахгүй ажиллах хүний. Нөөц бүрдсэн гэдэгт би итгдэггүй. Бидний монголчууд урагшилж бна харин замын бартаа саад их байгаа бололтой.саад бэрхшээл зовлон гэж бидний нэрлэдэг юм бол авли
Зочин 2022-01-04 66.181.179.33
энэ асуудлаа ТУХАЙН ҮЕД нь УОК-ын дэргэд нь очоод хөндлөн хэвтээд хэлж ярихгүй бүхэл бүтэн 2 жил өнгөрсөн хойн нь нэг их хүний эрх мэрх яриад барууны орнуудын жишээ татаад бид өөр тивд өөрөө ахуй амьдралтай улс тэгж яривал барууныхан ч барьц алдаа л биз дээ ахмад настанаа эмчлэхгүй ч гэх шиг ийм байна охин минь
Зочин 2022-01-04 58.64.47.11
Гадаадад зугаалж цэнгэх гэж яваагүй, өндөр настай хүнийг эмчилгээнд авч яваад ирэхэд зочид буудалд 3 хоног тусгаарлав. Гадаад улсаас гарахдаа хийлгэсэн PCR–ар сөрөг гарсан атал ирсэн хойно заавал тусгаарлах ямар хэрэгтэй юм бэ?? Эмчилгээнд хамаг мөнгөө зарцуулж ирээд зочид буудалд бас мөнгө төлөх боллоо!! Гадаад явлаа гэж шийтгэж байгаа утгатай юм шиг?? Дуртайдаа зугаалж явсан биш өвчний улмаас аргагүйн эрхэнд явсны төлөө "мөнгөн торгууль" төлөх нь ээ?? Төр засаг иргэнийг албадан тусгаарлаж бай
Зочин 2022-01-04 58.64.47.11
Төр засаг иргэнийг албадан тусгаарлаж байгаа бол зардлыг нь төр хариуцах ёстой бус уу?? Иргэн өөрийн хүсэлтээр тусгаарлагдсан бол өөр хэрэг!! Ингэж тусгаарлаад Монголд омикрон орж ирэхийг хааж чадсангүй, зүгээр л дунд нь жирийн иргэд л баахан хохирлоо!! Гэтэл гадаад улсад очиход. эхний 1 хоног зочид буудалд тусгаарлаад PCR сөрөг гарвал маргааш нь шууд гаргаад явуулчихаж байна!! Хүнд суртал огт алга. Гэтэл эх орондоо ирэхээр бөөн хүнд суртал угтаж авах нь сэтгэл гутармаар!!!
Дугар 2022-01-04 66.181.189.134
Юу яриад бгаа юм бэ өвчин авчирж тарааж ард түмнийг үхэлд хүрэгчихээд олон юм яриад байх ийм аа харин та нараас нас барсан өвдсөн хүмүүс төлбөр авмаар бна шүү хэрэгтэй хэрэггүй яриа битгий й гаргаад бай
Зочин 2022-01-04 202.9.40.166
Яг зөв хүний эрхийг уландаа гишгэсэн харанхуй төр засгаас нь хохирлоо гаргуулж авахад хамтарна шүү!
judit 2022-01-04 197.211.58.125
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
judit 2022-01-04 197.211.58.125
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]
Зочин 2022-01-04 192.82.77.98
Хятад улс хатуу хорио хийсний хүчинд короног дарсан биз дээ
Зочин 2022-01-04 202.21.124.4
bitgii surjigne s**
Зочин 2022-01-04 213.87.161.2
))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-04 192.82.71.46
Энэ новшийн нийгэмд яаж ч зөв яваад буруудах болвол амархан буруутан болж болно. Юу ч гээд өөрийгөө зөвтгөж чадахгүй. Буруутан болгох механизм нь амархан. Өөрийгөө өмгөөлөх механизм бүтэшгүй…
Зочин 2022-01-04 139.5.218.142
Тусгаарлалт зөвшдээ, хүн бүр маскаа зүүж, дэглэмээ барьвал энэ өвчнииг хэдхэн өдөрт л дарнашдээ, тэгж чадахгүй хорионд байхдаа хүртэл шоудаа биздээ, жүжиг концерт үзэж баахан тараагаа биздээ, төрсөн өдөр, оршуулга энээ тэрээ гэж их тараагаа биздээ, энэ чинь иргэн бидний сахилга баттайл холбоотойшдээ, ийм хүнд нөхцөлд арай өөр дэглэм хууль үйлчлэх байхаа. Дэглэм барьдаггүй нөхдөөс болж одоо хүртэл маск зүүж, айж явна гэхээр эгдүү хүрэх юм.
Зочин 2022-01-04 202.126.94.99
Маш зев. Энэ тусгаарлалт унэхээр утгагуй, хунд байсан. Цонх онгойлгохгуй, жижиг ереенд бутэж ухэх дехсен, эруул мэндээр хохирсон!!!
Иргэн Манхбат 2022-01-04 66.181.161.54
Ёстой зөв. Энэ мэт байдлаар иргэний эрх зөрчигдөж түүнийгээ ч мэддэггүй. Харин энэ хэрэг шийдэгдсэнээр жишиг тогтож иргэн ч тэр төрийн байгууллага ч тэр хариуцлагатай байдлаа ухамсарлаж ингэснээр нийгмийн амьдралын чанар сайжирна.
зочин 2022-01-04 64.119.19.245
20 хоног хүүхдүүд рүүгээ яваад 6 сар болж ирсэн. Хүүхдүүд дээрээ дутагдаж гачигдах зүйлгүй байсан боловч амьдралдаа үзээгүй сэтгэл санааны хямралыг үзсэн болно. Тэр үеийн сэтгэл санааны хямрал, эдийн засаг, эрүүл мэндийн байдлыг гацсан хүмүүс л ойлгоно.
Зочин 2022-01-04 139.5.216.193
Худлаа нэр хүнд олох гэж, нийгэмд айдас төрүүлэх гэж, мөнгө цавчих гэж шаардлагагүй олон хоног тусгаарлалтанд байлгасан шдээ. Тэгээд өөрсдөө зохион байгуулалт алдаж дотооддоо тараасан. Тусгаарлалтын төлбөр лав зүүн өмнөд азийн орнуудаас өндөр байсан шүү. Тэгсэнээ хууль бус шийдвэрээр ч хорьсон байх шиг.
Зочин 2022-01-04 78.193.207.96
Монголын ард түмнийг арай л дэндүү дээрэлхэж хорьж тамласан даа .
Өнөөдөр хүртэл эрүүл хүмүүсийг 3 хоног хорьж тамлаж дээр нь мөнгийг нь шулж байна .
Яасан ханадаггүй юм бэ .
Хэн хариуцлага хүлээх вэ .
del 2022-01-04 202.55.188.88
энэ бүтэхгүй гар байна монголын нөхцөлөө огт ойлгохгүй гар байна
Зочин 2022-01-04 167.172.87.166
Монголын нөхцөлөө ойлгохгүй гэвэл хөөрхий монголд хуулиа барихгүй, хууль бус шийдвэр гаргах нь нормал гэдгийг л ойлгохгүй байгаа байх даа.
Зочин 2022-01-04 66.181.161.54
Монголын нөхцөл гэж юу хуцаад бга хулгайч вэ чи. Хүний эрх ярьж байна. Чи эсвэл өөр гараг дээр амьдардаг амьтан юмуу. Хүний нийгэмд хүн шиг хмьдарч чадахгүй бол зайлаарай Монголын биш нөхцөлтэй гараг руугаа зайлаарай чи
ХУУЛЬЧ 2022-01-04 192.82.64.190
КОВИДЫН ТУХАЙ ХУУЛИА УНШААД ИХ МЭДЭГЧ БОЛОХ БАЙЖ ДЭЭ ,,,,,,ЮУНЫ ТУЛД ДЭЛХИЙН УЛС ОРОНД УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛДОО ,,,,,ҮНЭНДЭЭ МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ ,ЭРХ ЧӨЛӨӨ ОХУ ,АНУ, АНГЛИ, ФРАНЦ ХБНГУ -ААС ИЛҮҮ БАЙГАА ШҮҮ ,,,,ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛЧУУДАД ХУУЛИА ОЙЛГОХ ,ТҮҮНИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЁС ЗҮЙ ,ХЭМ МАЯГ БҮРЭЛДЭН ТОГТОЖ ЧАДААГҮЙ ХҮЙ НЭГДЭЛ ,НҮҮДЭЛЧИНГИЙН АРАНШИНГААРАА БАЙГААД БАЙГАА ЮМ ,,,,,,,,
ZOchin 2022-01-04 139.5.219.115
huulia oilgodggui baisan bol suuliin 2 jiliin hugatsaand buh aj ahuin negjuud eserguutsej ajillaad, tusgaarlagdaj baigaa humuus haa saigui orgon zugtaad, haana ch haldvar hamgaalliin deglem baihgui baih baisan biz. Harin ch sain dagaj mordoj baihad ter daguulah geed baigaa juram, huuli ni heden medleggui garuudiin batalsan avtsaldahgui l tushaaluud baigaa biz dee
Зочин 2022-01-04 66.181.189.116
Cov too ch tsuuxun baigaa. Ene tusgaarlax xereg baigaa yum uu. Baaxan surjigneed sanaatai yum shig taraaj olon xyniig demii xoxirooj xetsuu baidald oruuldag. Odoo bolimoor yum daa.
Зочин 2022-01-04 202.55.188.103
Tegj tegj surjignej jujiglechiheed Mongoliig kovidiin golomt bolgoson. Daraa ni bodohod shal utgagui jujiglele baisan baigaa. Zugeer l dalimduulj tsavchaa hiih geed yadchih yumaa
Зочин 2022-01-04 99.211.18.136
lalaryyd 1 jil gadaadad gatsaachihaad mongold arai yadan irehed 35 xonog tysgaaralj xataasan daa
Зочин 2022-01-04 112.72.15.78
УОК-ын хуралдааны шийдвэр тэмдэглэлийн дагуу тухайн нөхцөлд ямарч арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байдаг.
Зочин 2022-01-04 202.126.89.224
Гадаадаас Ирж буй нь ч, Монголдоо байгаанууд нь ч ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭХГҮЙ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ Хирнээ Алтан Загасны Эмгэн шиг Төр засгаас , УОК–оос Элдэв 7 юмс шаарддаг, өөчилж, муучилдагаа Одооо Болъёоооо ‼️ Ард Иргэд өөрсдөө Эхлээд Өөгүй Өндөг Болчихоод Бусдаас Ихийг Шаардая ‼️
Зочин 2022-01-04 59.153.114.93
Хууль ярьж байхад өндөг ярьж солиорохоо л больчих.
Зочин 2022-01-04 59.153.114.93
Ард иргэд нийтээрээ өөгүй өндөг болох ямар ч боломжгүй. Утопи юм ярихаа больчих.
Зочин 2022-01-04 167.172.87.166
Алдсан боломж бүрээ УОК-оос шаардах ёстой. УОК хуулийн дагуу ажлаагүй бол тэдний хариуцлага. Хуулийн дагуу хорьсон бол одоо маргалдаад давахгүй биз. Хариуцлагагүй, анхааржгүй төрийн байгууллагууд ажилах ёсгүйг сануулах биз
Тролл 2022-01-04 66.181.161.54
Чи одоо ганц комменто хэдээр бичдэг хулгайч вэ их хичээж бичсэн бна. Тролл гэж хөөрхий
Зочин 2022-01-04 66.181.191.239
Энэ эмэгчин Монголоос зайлаа!
Зочин 2022-01-04 202.179.27.10
Амраа ах уу даа?
123123 2022-01-04 139.5.219.115
Chi ooroo hatan saran eejteigee hamt zailoo
Зочин 2022-01-04 167.172.87.166
Самарсайхантайгаа чи зайл
Зочин 2022-01-04 202.126.89.224
УЛС ТӨР, НИЙГЭМ, НИЙТИЙН….ЕР ЭНЭ ХОРВООГИЙН ӨРГӨС, ХАМХУУЛЫГ ТҮҮЖ, ТАСДАЖ ДУУСГАНА ГЭВЭЛ ХЭЗЭЭ Ч БАРАГДАХГҮЙЭЭЭ ‼️ ХАРИН ТҮҮНИЙХЭЭ ОРОНД ХҮН БҮР, БОДГАЛЬ БҮР ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭГЭЭД БИЁ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭР ҮЙЛДЭХ ҮЙЛ БҮХНЭЭ ЗӨВ, САЙН, ҮНЭН БОЛГОЧИХВОЛ АМАР АМГАЛАН, АЗЖАРГАЛ АШИД ОРШИНОООО УГААС…‼️🙏🙏🙏