Тусгаарлалтад байгаа иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Тусгаарлалтад байгаа иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгөв

Тусгаарлалтад байгаа иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгөв

Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын шуурхай штабт өчигдөр /2022.1.3/ ажилласан байна. Энэ үеэр тэрбээр, гадаадаас ирсэн тусгаарлалтад байгаа иргэдийн гомдол, саналыг хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүлээн авч, анхаарч, шийдвэрлэж ажиллах үүрэг өгчээ.

Одоогоор УОК-ын шийдвэрийн дагуу гадаадад улс орноос ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байна.

Онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Иргэдээс ирсэн 600 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажилласан гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулжээ.

Улсын онцгой комиссоос өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаад улсаас ирж буй бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах болсныг мэдээлсэн. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авч байгаа юм. Аль улсаас ирсэн иргэдийг хаана тусгаарлах, тусгаарлах байрны зардлын талаар тодруулан бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тухайлбал, УОК-оос өгсөн мэдээллээр, 0-4 настай хүүхдийг 30 мянган төгрөг, 5-аас дээш настай бол үндсэн төлбөр болох 100 мянган төгрөгөөр өмнөх тусгаарлах байруудад тусгаарлаж байгаа. Улсын онцгой комисс тусгаарлах байруудын асуудлыг эцэслэн шийдвэрлэж, төлбөрт мөн өөрчлөлт оруулж магадгүйг мөн хэлсэн. Үүнээс гадна эдгээр тусгаарлалтын цэгүүдэд байрлахыг хүсэхгүй байгаа хүмүүс хувийн зардлаараа нэр бүхий зочид буудлуудад байрлах боломжтой юм. Гадаадаас ирэх иргэд өөрсдийн сонголтоор байрлах зочид буудлын үнэ ханшийг асуухад хамгийн хямд нь 330 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаана.

Хэрэв дараах буудлаас бусад зочид буудалд тусгаарлагдах бол тухайн газрын үнийн дүнгээр төлбөрийг төлөх юм.

УОК-ын шийдвэрийн дагуу тусгаарлагдах зочид буудлын нэрс:

  • Кентавр
  • Сүнжин гранд
  • Амар
  • Ворлд Монголия
  • Тэмүүжин
  • Мөнххустай
  • Лион Товер
  • Оффис
  • Хабу
  • Юниверсал Мед
  • Зүчи
  • Тоёоко Инн Улаанбаатар
  • Альфа
  • Монголика
  • Цэцэнхангай
  • Наранбулаг
  • Тайж
  • Гайде
  • Топаз
  • Парк
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж