МАН-ын залуу инноваци | News.MN

МАН-ын залуу инноваци

76:1
МАН-ын залуу инноваци

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын 23-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан Х.Булгантуяаг онцолж байна.


2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонх болж, Засгийн газраа байгуулахад Сангийн дэд сайдаар ажиллаж эхэлснээс нь хойш түүнийг улс төр эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн  гэж хэлж болно. Тухайн үедээ дэд сайд нар дундаа хамгийн боловсролтой, хэлтэй, гадаад дотоодод ажиллаж байсан туршлагатай ч төрийн албанд ажиллаж байгаагүй, "танихгүй хүн" байв. Дэд сайд нарын нэрс тодрох үеэр чимээгүйхэн орж ирсэн ч боловсролоороо ялгарч байсан учраас монголчууд ч түүнийг чимээгүй хүлээн “зөвшөөрсөн”.

Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийнхээ хамаг л галыг өөртөө авч, ОУВС-ийн хэлэлцээрийн хүрээнд хамаг ажлыг нугалсан гавьяатай нэгэн гэж дүгнэх нь бий. Дэд сайдаар ажилласан цагаас эхлэн Х.Булгантуяа гэх боловсролтой эмэгтэй улстөрчдийн эгнээнд бичигдэж, МАН-ын залуу боловсон хүчнээр нэрлэгдэж эхэлсэн. Эдийн засагч мэргэжилтэй Х.Булгантуяа дэд сайдын суудалд томилогдохоосоо өмнө хувийн хэвшилд олон жил ажилласан. Тухайлбал, 2010-2012 оны хооронд “Оюутолгой” компанид ажиллаж байсан учраас түүнийг тус компанийн гар хөл хэмээн шүүмжлэх нь бий. Гэхдээ улс төрийн хүрээнд Х.Булгантуяаг “Петровис” компанийн ерөнхийлөгч агсан Ж.Оюунгэрэлийн хүн гэх нь ч бий. Тэрээр өөрөө улстөрд орж ирэхгүй Х.Булгантуяаг улстөрд зүтгүүлж, богино хугацаанд крандуулж, намын Бага хурлын гишүүн, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн болсон түүхтэй ч гэх яриа бий. Х.Булгантуяа 2013-2016 онд “Петровис” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад МАН-д ирсэн. Хувийн хэвшилд ажиллаж байгаад боловсролтой боловсон хүчин гэнэтхэн л улс төрд орж ирснийг нь тухайн үеийн МАН-ын удирдлагууд олж харсан ч байхыг  үгүйсгэхгүй. 2013 оноос намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Сангийн дэд сайд болсон.

Эзэмшсэн боловсролоороо бол Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдээс хэнийг нь ч дагуулахгүй нэгэн. Англи, орос, хятад, япон хэлтэй, эдийн засагч мэргэжилтэй учраас Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа ОУВС-ийнхантай хэл амаа ололцож, асуудалд илүү мэргэжлийн ханддаг байсан гээд түүнд “бараан” түүх тун ховор.  Ийн “бараан” түүхгүй ч М.Энхболдын хүн гэж харах хүмүүс МАН-д олон байсан учраас 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх үү гэдэг асуудал тулгарч байв. Гэвч У.Хүрэлсүх намын дарга байхдаа түүнд нэр дэвших эрх олгож, БЗД-ээс сонгогдсон юм. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон ч өмнө нь Сангийн дэд сайдаар ажиллаж байсан учраас тэр улс төрд шинэ хүн биш байв. Шинэхэн гишүүд цар тахалтай энэ үед танигдахгүйн зовлон туулж байхад Х.Булгантуяа аль хэдийнэ танигдсан улстөрч болсон байв. Тиймээс ч намын залуу дарга нь даалгавар өгч,  Хөрөнгө оруулалтын хуулийг батлуулах үүрэг өгсөн гэдэг. Гэвч олон нийтийн эсэргүүцлийг Х.Булгантуяа биш нам нь дааж чадаагүй учраас тус хуулийг хэлэлцэхээ хойшлуулчихсан.

Ийм нэгэн шинэ дүр МАН-ын эмэгтэйчүүдийг төлөөлж, УИХ-д сууж байна. Цаашид дэлхийн боловсролоо улс эх орныхоо төлөө хэрхэн ашиглах, улстөрчийн хувьд боловсролоороо хэрхэн ялгарахыг цаг хугацаа харуулах биз ээ. Улстөрчийн хэр зам туулахыг тэр өөрөө харуулна, түүнд цаг бий.

Х.БУЛГАНТУЯАГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1998 онд“Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюутолгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюутолгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ:

  • Англи, орос, хятад, япон

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-04 41.203.78.4

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

judit 2022-01-04 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Davaadorj 2022-01-04 203.91.115.52

Bulgantuya ded said shig medleg bolovsroltoi tusheed nemegdeesee. Sangiin yam ner hundettei tushigtei, ajilchdaa awaad gardag tushigtei said baij bilee. Beltgegdsen uls turch.

Avatar

Зочин найз 2022-01-04 203.91.115.48

Орос хэл ч муу юм билээ ангил хятад бол сайн шүү

Avatar

Eej 2022-01-04 66.181.191.135

Gants hundelj yawdag emegtei gishuun shuu! Ohinoo ene hun shig bolgood usguh yumsan!

Avatar

Зочин 2022-01-04 202.9.46.95

Нэг их ухаантай хүн мөнүү. Тийм бол яагаад тэнэг даргатай байх дуртай байна. зүгээр л шуналтай дотуур тамиртай муу санаатан л байна. МАНы дарга нар бүгд оюуны хомсдолтой.

Avatar

Зочин 2022-01-04 203.91.115.48

Мундаг байнаа. Чадвартай хүн өөр ажиллаж байна.

Avatar

Зочин 2022-01-04 202.126.88.232

Chuham l delhiin deevert garzan bolovsrolto8 y7. Baij, ard tum3ndee ashigtai hi8j chadsan ajil yu bna? RioTintogiin nohoi hiihees oor?

Avatar

Зочин 2022-01-04 150.129.143.190

МАН-ын цүнхчдийн орчин үеийн хувилбар, инноваци. Хэлбэрээ өөрчилсөн цүнхчин…

Avatar

иргэн 2022-01-04 202.179.24.30

худлаа магтуулж бичүүлэхээ болио гүйцэтгэл муу ш тээ

Avatar

Zulaa. M 2022-01-04 66.181.191.135

Англи, орос, хятад, япон хэлтэй гэж байна ш дээ ямар мундаг юм. Ярьж хэлж байгаа төмөр хатагтай шиг, дайчин бүсгүй байна лээ. Идэрээгийн нэвтрүүлэгт орж байсныг сонссон, уран яруу төгс англи хэлтэй юм байна. Монголыг олон улсад нүүр царай болж чадах, мэдлэгтэй хүн шиг санагдсан.

Avatar

Зочин 2022-01-04 202.126.88.232

Cu7bam l delhiin deevert garsan "bolovsroltoi "yum baij, ard tumendee ashigtai yamar ajil hiiv?? Riogiin buunii nohoi hiihees oor?

Avatar

Зочин 2022-01-04 202.55.188.103

МАНгас-ын залуу яажка юу даа энэ чинь

Avatar

Зочин 2022-01-04 202.55.188.103

МАНгас-ын залуу яажка юу. Акулууддаа биеээ унэлсээр дээшилсээр дэвшсээр …

Avatar

Зочин 2022-01-04 103.26.193.187

adishoo geel reket bimbadash shuu. adishoo geel ih olon jil odhuu bajarhuu zoddol shibii oboo hurald deer zodon bolod.

Avatar

Зочин 2022-01-04 103.26.193.187

sodbataar nimbaatar gsihun gemteld mini hajud ehebtejilaa.tegel damjula gesinma ter uheegui gemteld bigamaa. shibee oboo der zodn bolsin tegel zodulaad.

Avatar

MM agency 2022-01-04 103.26.193.187

nuts huu hund bitgi helre. adisho gsiun chin odhuu bajarhuu zoodj hebetrt gemteld hebtuled baiga bile.e bayarhuu gemetld mini hajud uhjilee shd etegl ter nad held adishoo reket buleg l enig odhuu sodbajar zodoj gemtegel.baga ahnagi deer shibe eoboo der zoodl bolod odhuu sodbajar zodulad.

Avatar

Зочин 2022-01-04 66.181.160.27

БАРУУНД БОЛОВСОРСОН ГЭХ АТЛАА ҮНЭН БҮТЭХГҮЙ КОМУНИСТ ҮЗЭЛТЭЙ БАЛАЙ АМЬТАН БАЙНА ЛЭЭ

Avatar

Бат инженер 2022-01-04 202.9.41.14

инноваци гэдэг үгийг болгоомжтой хэрэглээч

Avatar

Зочин 2022-01-04 202.126.89.148

Аюурааг яасан гэнээ

Avatar

Зочин 2022-01-04 210.117.131.108

Hujaa nar oruulj ireh 50.000US$-iin huuli sanaachlagch. Hujaa naraas avsan munguuruu heden troll avaad baahan magtuulchihjee bas. Ene bid 2-iin bolovsrol gej yu bdag yum.

Avatar

Би 2022-01-04 70.93.178.224

Боловсролтой агаад түүнийгээ ажил хэрэг болгож чаддаг мундаг охин шүү

Avatar

Зочин 2022-01-04 66.181.187.231

ХУЛГАНАТУЯА СУКА ХАРИЛЦАХ ДАНСИГ ХУГУИ БОЛГСОН БАНКУДАС АВСАН АВИЛГИГ ИЛ БОЛГО

Avatar

Зочин 2022-01-04 103.57.93.123

Зөв хүн. Дэмждэг

Avatar

Зочин 2022-01-04 202.126.90.33

Зөв сэтгэлтэй, боловсролтой, ирээдүйтэй эмэгтэй. Амжилт хүсье.

Avatar

амжилт 2022-01-04 202.131.225.150

Энэ парламентын хамгийн лебариал дэвшилттэй гишүүдийн нэг бол яах аргагүй Булгантуяа, тэрвээр популист Аюурсайханы өөдөөс "…яршиг аа зүгээр социализмаа байгуулчих, ашигтай гэж үздэг бүх бизнесээ төр авчих" гэж дамшиглаж байсан зоригтой эмэгтэй. Ажил хэрэгч байдал Гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн ядаж, ард түмнээс оноо цуглууж байгаа ядмаг улс төрчдөөс ялгарч чадаж байгаа нь түүний мөн чанар юм бишүү. Ард түмнээс оноо цуглуулж попрох биш "байгаагаарай байгаа" чамайг үнэлж явдаг шүү, амжилт

Avatar

Зочин 2022-01-04 72.143.218.43

Архангай аас төрж байгаа залуу улс төрч гишүүн

Avatar

Зочин 2022-01-04 72.196.192.250

Yamar hvnii ve sad ve ? Sain bolovsroltoi, zuv tuluvshsun hvn shig baigaa yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж