Австралийн Зүүн хойд Ази дахь ашиг сонирхол | News.MN

Австралийн Зүүн хойд Ази дахь ашиг сонирхол

Австралийн Зүүн хойд Ази дахь ашиг сонирхол

Австралийн Зүүн хойд Ази дахь ашиг сонирхол

Австрали ба Зүүн хойд Азийн орнуудын харилцаа нь арилжааны болон аюулгүй байдлын ашиг сонирхлын уулзварт огтлолцдог. Тэд 2022 онд харилцаагаа шинэ түвшинд гаргаж, өргөжүүлэхээр хичээж байна.

Дэлхий дахинд тархаад буй Covid-19 цар тахлаас шалтгаалаад улс орнуудын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн болоод албан ёсны бусад айлчлалууд хязгаарлагдмал байлаа. Их Британид өнгөрсөн оны зургадугаар сард болсон “Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эс тооцвол улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хилийн дээс бараг давсангүй. Өдгөө дэлхий нийт цар тахлыг үгүй болгох арга чарга хайхаасаа илүүтэй зохицон амьдарч сурах шилжилтийн үеийг туулж байна. Үүнийг дагалдаад олон улсын шинж чанартай ч айлчлалууд ч хуучны адил сэргэх төлөвтэй байна. Аль улс хаашаа айлчилж байна вэ гэдгээс тухайн улсын баримталж буй үндсэн бодлогын талаар мэдэж болно.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Австралид айлчилсан. Уг айлчлалынхаа үеэр Австралийн ерөнхий сайд Скотт Моррисонтой уулзсан. Тэгвэл шинэ оны эхний долоо хоногт Японы ерөнхий сайд Кишида Фүмио ч мөн адил Австралид айлчлахаар болоод байна. Өмнөд Солонгос, Япон зэрэг зүүн хойд Азийн орнууд нь Австралийн гадаад худалдааны дийлэнх хувийг эзэлдэг. Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өөрийн байр сууриа бататгаж байгаад Австралийн засгийн газар түгшсэн байдалтай байгаа.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Японы ерөнхий сайд Кишида нарын айлчлалаас дүгнэвэл хоёр улс хоёулаа Австралийг стратегийн чухал ач холбогдолтой түнш гэж харж байна. Тэдний хувьд Австралитай тогтоосон худалдааны харилцаа маш чухал бөгөөд ялангуяа аюулгүй байдлын түншлэлийн хувьд нэн өндөр ач холбогдолтой.

Австрали Японы аюулгүй байдлын түншлэл нь сүүлийн арван жилийн хугацаанд тогтвортой хөгжсөөр ирсэн. Тус хоёр улс нь АНУ-тай байгуулсан эвслээс гадна харилцан бие биенээ аюулгүй байдлын гол түншээ гэж үзэж буй нь тодорхой байна. Австрали болон АНУ нь Их Британитай хамтран батлан хамгаалах салбарт гурван талт аюулгүй байдлын эвсэл байгуулсан.

Кишидагийн энэ удаагийн айлчлал нь дөрөв дэх удаагийн айлчлал юм. Тэрбээр энэ удаад Австралийн ерөнхий сайд Моррисонтой 2020 оны арваннэгдүгээр сард зарчмын хувьд тохиролцолд хүрсэн “Харилцан нэвтрэлцэх гэрээ”-гээ үзэглэнэ гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. “Харилцан нэвтрэлцэх гэрээ” нь хамтарсан цэргийн сургуулилт болон бусад үйл ажиллагааг явуулах тухай гэрээ юм. Ингэснээр хоёр улсын цэрэг армийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан бие биенийхээ нутаг дэвсгэрт цэргийн албан хаагчдыг байрлуулах боломжтой болох юм. Японы хувьд одоогоор зөвхөн АНУ-тай ийм төрлийн гэрээ байгуулсан билээ.

Нөгөөтэйгүүр, Өмнөд Солонгос болон Япон хоёр улсын хоорондын хурцадмал байдал нь Австралийн Зүүн Хойд Азид чиглэсэн бодлогыг будлиантуулж байна. Өмнөд Солонгос, Япон хоёр улс нь стратегийн нийтлэг ашиг сонирхолтой учраас олон жилийг дамнасаар ирсэн хурцадмал байдал тийм амар намжихгүй юм. Гурван талт түншлэлийг зохицуулах гэсэн Австралийн хүсэл сонирхолтой энэ нь зөрчилдөж байна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үргэлжилсээр буй Өмнөд Солонгос, Япон хоёрын хурцадмал байдал орчин цагт бүрэн намжихгүй байгаа нь тэдэнд чиглэсэн бусад улсуудын гадаад бодлогод тодорхой хэмжээгээр саад болсоор байна.

Австралийн эдийн засгийн ашиг сонирхол нь Зүүн хойд Азид чиглэж буй бөгөөд худалдааны саадгүй урсгалыг хадгалах нь тэдний нэн тэргүүний зорилт юм. Япон, Өмнөд Солонгосын өндөр хөгжилтэй технологи үйлдвэрлэгчид аль аль нь Австрали дахь ховор төрлийн ашигт малтмалыг сонирхдог. Эндээс харахад хоёр улс хоёулаа л Австралитай гадаад худалдаагаа өргөжүүлэхийг хүсч буй нь ойлгомжтой байна.

Япон, Өмнөд Солонгостой арилжааны болон аюулгүй байдлын ашиг сонирхол дээр огтлолцон буй Австрали тэдэнтэй харилцаагаа улам бүр бэхжүүлэх арга замыг эрэлхийлсээр байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-04 197.211.58.125

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-04 213.87.161.2

)))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-04 115.130.131.74

Австрали улс эдийн засаг батлан хамгаалах салбар нь хүчирхэг улс л даа. Хамгийн гол нь засгийн газар солигдсон ч гэсэн өмнөх засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж явуулдаг. Төслүүдийг ч зогсоодоггүй. Монгол шиг ухарч буцсан найдваргүй улс биш болохоор дэлхийд ийм хүчирхэг байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж