Дани улс 2030 он гэхэд "эко" онгоцоор нислэг үйлддэг болно

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Дани улс 2030 он гэхэд "эко" онгоцоор нислэг үйлддэг болно

Дани улс 2030 он гэхэд "эко" онгоцоор нислэг үйлддэг болно

Дани улсын засгийн газар орон нутгийн нислэг үйлдэхэд "бохир" түлш ашиглахаа больж, байгальд ээлтэй арга замыг сонгоно гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд Метте Фредериксен шинэ жилийн мэндчилгээндээ “Орон нутгийн нислэгт түлш  ашиглахгүй, ‘эко ’ болгоно”  гэжээ. Учир нь Дани улс 2030 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 1990 оны төвшинтэй харьцуулахад 70 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Гэхдээ онгоц нисгэхэд түлш ашиглахгүй, эко, байгальд ээлтэй  болгоход олон асуудал тулгарч байгааг ерөнхий сайд хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ерөнхий сайд улсын томоохон компаниудад  хэрхэн “ногоон, эко нислэг” хийх талаар судлуулахаар болсон гэдгээ зарлалаа.

“Бусад улс орнууд удаан хөгжиж байхад, бид асуудлыг гартаа авч, түрүүлж алхах ёстой” гэж ерөнхий сайд Фредериксен хэлсэн байна.

Европын үйлдвэрлэгч “Airbus” компани 2035 он гэхэд устөрөгчийн түлшээр ажилладаг онгоц бүтээх төлөвлөгөөгөө зарласан. Хэрэв түлшний оронд  ашиглах  устөрөгчийг бүтээвэл, Дани улс  зорилгодоо хүрэх арга замаа олж болох юм. Гэсэн хэдий ч 2030 онд ногоон нислэг үйлдэхэд  тусгай техник, технологи хэрэгтэй ба бүтээх төсөв нь бага байгаа аж.

Агаар мандалд хэт их түлшний хий ялгарах нь агаарын бохирдол үүсэх  том шалтгаан бөгөөд Франц улс орон нутгийн нислэгээ зогсоох  тухай мөн ярилцаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж