Баабар Соёлын сайдыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Баабар Соёлын сайдыг шүүмжлэв

Баабар Соёлын сайдыг шүүмжлэв

Соёлын сайд Ч.Номин Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн үг нь олны дургүйцлийг хүргэв. Тэрбээр "Энэ бол бизнесийн салбар. Барууны орнууд чинь зэрлэг капиталистууд. Тэгэхээр өөртөө ашигтай байгаагаа л олж ирнэ. Бид хууль эрх зүйн орчныг тодорхой болгож, "Та нар Монголд орж ирвэл ашигтай шүү" гэдэг суурийг тавих хэрэгтэй байсан. Тийм учраас би Кино урлагийг дэмжих тухай хууль дээр анхаарч ажилласан" гэсэн юм.

Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр гадаадын уран бүтээлчид Монголд ирж кино хийхдээ зарцуулсан төсвөө, Сангийн яам болон Үндэсний аудитын газраар шалгуулж, баталгаажуулж, 30 хувийн татварын буцаан олголт авах боломжтой гэж тусгасан.

Нийтлэлч, зохиолч Б.Батбаяр буюу Баабар жиргээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Барууны капитализм хэчнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй" гэж Соёлын сайдыг шүүмжилжээ. Шинэ яамны сайд Ч.Номинг улс төрийн туршлагагүй гэгддэг. Тэрбээр сайдын тангараг өргөх ёслолоос авахуулаад олны хэл амны бай болсон билээ. Харин энэ удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө "Зэрлэг капиталистууд" гэж хэлж, олны шүүмжлэлд өртөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
16
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж