Амстердамд олон мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв | News.MN

Амстердамд олон мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Амстердамд олон мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Амстердамд олон мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Нидерланд улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс хойш Covid-19 цар тахлаас сэргийлэх зорилгоор хатуу хориг арга хэмжээ авсан. Тус хоригт олон нийтийн баар, паб, зоогийн газрууд, жижиг дэлгүүр, үзвэр үйлчилгээний байгууллагууд хаах тухай тодорхой заасан байна.

Гэвч Нидерландын олон мянган иргэн Амстердам хотноо цугларч, хөл хориог зөрчин, Ням гаригаас эхлэн эсэргүүцлээ илэрхийлэв. Тодруулбал, эсэргүүцэгчид цугларч буй гол шалтгаан нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн, хөдөлмөр эрхлэлтийг алдагдуулснаар олон иргэн амьдрах боломжгүйд хүрснээс улбаатай аж.

Эсэргүүцэгчид цааш жагссаар байвал цэргийн хүч ашиглана гэж цагдаагийн төв хорооноос мэдэгджээ. Иймээс Амстердам хотын дарга Фемке Халсема жагсаж буй талбайг орхиж, гэр гэртээ буцахыг эсэргүүцэгчдээс хүсч, анхааруулга өгсөн байна. Гэвч иргэд жагссаар байжээ.

Жагсаалд ирсэн хүмүүсийн зарим нь эмнэлгийн цагаан хамгаалалтын хувцас өмссөн байсан ба “Дэлхийг удирдахаа зогсоо” гэсэн бичиг барьсан байсан аж. Мөн хэсэг бүлэг хүмүүс шоронгийн эрээн хувцас өмссөн байсан гэж мэдээлжээ.

Эсэргүүцэгчид олон төрлийн утгатай самбар, бичиг барьсан байх ба жишээ дурдвал, “Трамп 2024 ”, "Хэлмэгдүүлэлтгүй, анхаарал халамж”, "Вирус бус бусдыг удирдах хүсэл” гэх мэт үгс бичсэн байжээ. Тус үйл явдлыг сурвалжилж очсон сэтгүүлч хэлэхдээ “Олон иргэнийг баривчилсан” гэв.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-03 213.87.163.206

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-03 142.79.202.93

Манай барууныхан ёсолтой улс ингэхгүй лээ. Оросууд л ингэх ёстой доо тээ

Avatar

ВАНГА 2022-01-03 66.181.161.87

оросууд байхаа

Avatar

Зочин 2022-01-03 59.153.114.188

Монголын сармагчингууд энэ мулгуунуудыг дуурай гэж мэдээлж байгаа юм уу. Улс орон бүрт хаа сайгүй мулгуу тэнэг юмнууд байж л байгаа биз.

Avatar

Зочин 2022-01-03 120.142.31.236

bugdeeree korona tusaad uhmeer baagiinuud ve eruul mendiihni toloo helj baihad onoo margaachaa bodson erguu malnuud

Avatar

Зочин 2022-01-03 84.87.24.159

Хахаха Монголд шинжилгээ нь хүртэл үнэтэй байхад юу яриад бна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж