Амстердамд олон мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Амстердамд олон мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Амстердамд олон мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Нидерланд улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс хойш Covid-19 цар тахлаас сэргийлэх зорилгоор хатуу хориг арга хэмжээ авсан. Тус хоригт олон нийтийн баар, паб, зоогийн газрууд, жижиг дэлгүүр, үзвэр үйлчилгээний байгууллагууд хаах тухай тодорхой заасан байна.

Гэвч Нидерландын олон мянган иргэн Амстердам хотноо цугларч, хөл хориог зөрчин, Ням гаригаас эхлэн эсэргүүцлээ илэрхийлэв. Тодруулбал, эсэргүүцэгчид цугларч буй гол шалтгаан нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн, хөдөлмөр эрхлэлтийг алдагдуулснаар олон иргэн амьдрах боломжгүйд хүрснээс улбаатай аж.

Эсэргүүцэгчид цааш жагссаар байвал цэргийн хүч ашиглана гэж цагдаагийн төв хорооноос мэдэгджээ. Иймээс Амстердам хотын дарга Фемке Халсема жагсаж буй талбайг орхиж, гэр гэртээ буцахыг эсэргүүцэгчдээс хүсч, анхааруулга өгсөн байна. Гэвч иргэд жагссаар байжээ.

Жагсаалд ирсэн хүмүүсийн зарим нь эмнэлгийн цагаан хамгаалалтын хувцас өмссөн байсан ба “Дэлхийг удирдахаа зогсоо” гэсэн бичиг барьсан байсан аж. Мөн хэсэг бүлэг хүмүүс шоронгийн эрээн хувцас өмссөн байсан гэж мэдээлжээ.

Эсэргүүцэгчид олон төрлийн утгатай самбар, бичиг барьсан байх ба жишээ дурдвал, “Трамп 2024 ”, "Хэлмэгдүүлэлтгүй, анхаарал халамж”, "Вирус бус бусдыг удирдах хүсэл” гэх мэт үгс бичсэн байжээ. Тус үйл явдлыг сурвалжилж очсон сэтгүүлч хэлэхдээ “Олон иргэнийг баривчилсан” гэв.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж