Хятад улс дижитал юаниар мөрийтэй тоглоно

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Хятад улс дижитал юаниар мөрийтэй тоглоно

Хятад улс дижитал юаниар мөрийтэй тоглоно

Макаогийн казино эзэмшигчид сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа шинээр лиценз авах тендерт бэлтгэж байна. Иймд казиногийн үйл ажиллагааг зохицуулах газар 2022 онд тэднээс илүү ихийг шаардах нь гарцаагүй. Тухайлбал, тоглоомын төвүүдэд дижитал юань нэвтрүүлэх гэх мэт шинэ технологи нэвтрүүлэхийг шаардаж байна.

Нийт 37 тэрбум ам.долларын концессын гэрээний хугацаа нь дуусч буй “Sands China”, “Wynn Macau” зэрэг компаниуд өөрсдийгөө уг зах зээлийн хувьд чухал тоглогч гэдгээ батлах цаг ирээд байна. Казиногийн үйл ажиллагааг зохицуулагчид аль хэдийнэ тэдний шүүсийг шахаад эхэлжээ. Тухайлбал, дахин тендер зарлах тухай засгийн газрын хэлэлцүүлэгт казиногийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих төрийн төлөөлөгчдийг томилох тухай санал оруулсан байна.

Шинжээчдийн тооцоолсноор үйлчлүүлэгч Макаогийн казиногоор үйлчлүүлэхдээ дунджаар 27 мянга орчим ам.доллар алддаг гэжээ. Мөн энэ газар нь авлигач болон бизнес эрхлэгчдийн гол цуглах газар болдог байна.

Казиног дижитал төлбөр тооцоонд шилжүүлснээр Бээжингээс бэлэн мөнгөний урсгал болон үйлчлүүлэгчдэд илүү хяналт тавих боломжтой болох юм. Макао бол аливаа технологийг Хятадад нэвтрүүлэхээс өмнө туршилт хийж болох хамгийн тохиромжтой газар. Австралийн “Star entertainment” гэх мэт зарим газруудад бэлэн мөнгөгүй казино байгуулах тухай аль хэдийнэ яригдаад эхэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж