Гэрлэлтийн хамгийн онцгүй зөвлөмжүүд

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Гэрлэлтийн хамгийн онцгүй зөвлөмжүүд

Гэрлэлтийн хамгийн онцгүй зөвлөмжүүд

Гэрлэж, гэр бүлтэй болохыг хүсдэггүй хүн байдаггүй биз ээ. Үүнийг дагаад хосуудын амьдралд зориулсан элдэв зөвлөмжүүд хэзээ ч дуусдаггүй. Аав ээж, найз нөхөд, хамаатан саднаас эхлээд дэлгүүрийн худалдагч хүртэл амьдралаа эхлүүлж буй хүмүүст зөвлөнө. Тэр дундаас хамгийн инээдтэй, хачирхалтай зарим зөвлөмжүүдийг сонирхуулж байна. Хэн нэгнээс сонссон хамгийн утгагүй зөвлөмжүүдээ хуваалцсан 20 бүсгүйн яриаг сонирхоцгооё.

  1. Хоёр долоо хоногт нэг удаа болзох цаг гаргаарай

Нэгэн эмэгтэйд уг зөвлөмж яг л үлгэр домог шиг санагджээ. Учир нь хос хоёр бүтэн цагийн ажилтай, цахим хуудас ажиллуулдаг, мөн бага насны хүүхэдтэй. Хосуудын хувьд болзох цаг байтугай өөрийгөө анхаарах ч зав гардаггүй тул үнэхээр утгагүй сонсогджээ.

  1. Хэзээ ч битгий ууртай орондоо ор

Энэ зөвлөмж ааш муутай, бардам хосуудад хамгийн тэнэг зөвлөгөө мэт санагдаж магад. Учир нь хааяа харилцан үг дуугарахгүй байснаар гол асуудлаа бодож эргэцүүлэхэд тусалдаг гэж хосууд үзжээ.

  1. Гэрлэлтийн эхний жил хамгийн хэцүү

Та үүнтэй санал нийлж байна уу? Уг зөвлөмжийг сонссон эмэгтэйн "хөх инээд" хүрчээ. Учир нь хүүхэдтэй болох нь л хэцүү байсан. Харин дөнгөж гэрлэсний эхний жил хамгийн жаргалтай мөч байсан гэжээ.

  1. Байнга эрхлэлдээд хэвтэх хэрэгтэй

Цаг завгүй, эсвэл биеийн хэлэмжээр хайраа төдийлөн илэрхийлээд байдаггүй хүмүүсийн хувьд хамгийн утгагүй зөвлөмж гэнэ. Тэврэлдэж хэвтэхгүй байлаа гээд хайртай байхаа больсон гэсэн үг биш юм.

  1. Хүүхдүүдээ бодоод хамт байх ёстой

Хэрвээ би энэ зөвлөгөөг дагасан бол одоо аз жаргалгүй, хууран мэхлэгчийг тэсч амьдрах байсан.

  1. Чи заавал эрэгтэй хүнтэй гэрлэх ёстой

Яагаад заавал эрэгтэй хүн гэж. Хайртай эмэгтэйтэйгээ гэр бүл болсон минь миний амьдралын хамгийн зөв сонголт байсан.

  1. Нөхөртөө үргэлж гоё сайхан харагдах ёстой. Үгүй бол нөхөр чинь хаяад явна

Надад хэд хэдэн ахимаг насны эмэгтэй ингэж хэлж байсан. Би тэр үед юу гэж хариулахаа мэдээгүй. Сүүлд бодох нь, хэрвээ би дандаа гоё сайхан байх ёстой бол нөхөр маань ч адилхан надад зориулж өөрийгөө гоё байлгах ёстой санагдсан.

8. Нөхрийнхөө овгоор явах уу?

Би өөрийн хуримаараа зочидтой мэндлээд явж байтал нагац эгч ярилцах хэрэгтэй байна гэж дуудлаа. Намайг нөхрийнхөө овгоор явах уу гэж асуув. Хариуд нь би “Үгүй ээ, би өөрийн овгоороо явна” гэлээ. Эгч маань ихэд уурлан, хэрвээ нөхрийнхөө овгоор явахгүй бол чи гудамжны золбин амьтан шиг л байна гэж билээ. Тэр цагаас хойш би тэр нагац эгчтэйгээ нэг ч удаа холбоо бариагүй.

9. Хэрвээ чамайг араар чинь тавьсан бол чи нөхрийнхөө хүслийг биелүүлээгүй болоод л тэр

Ажлын эмэгтэй маань ингэж хэлэхэд нь би шууд эсэргүүцлээ илэрхийлсэн.

  1. Гэрлэлтээ заавал авч үлд. Нөхөргүй эмэгтэй ямар л олиг байв гэж.

Салалт гэдэг зүйл ямар нэг шалтгаантай учраас л байдаг гэж би боддог. Хэн ч аз жаргалгүй гэрлэлтийг хүсдэггүй шүү дээ.

  1. Нөхөр чинь чиний эзэн биш

Би дөнгөж 19 настай гэрлэж байсан. Хуриман дээр минь намайг зарц мэт үзсэн хадмууд, нөхрөөсөө салсандаа баяртай байдаг.

  1. Чи нөхрөө "базаж" байх хэрэгтэй

Тэр хүний бодол санаа, үйлдлийг нь би хянаж чадахгүй шүү дээ. Тэд ч гэсэн хувь хүн.

  1. Гэрлэлт эхний хэдэн жилдээ романтик сайхан. Дараагаас нь та хоёр ах дүүс шиг л болно

Энэ миний амьдралдаа сонссон хамгийн ой гутам зөвлөмж байв.

14. Нөхрийнхөө оймсыг гараараа угааж бай

Манай хадам ээж нөхрийнхөө оймсыг гараараа угааж бай гэсэн. Уучлаарай чадахгүй!

15. Эмэгтэй хүн гэрлэж байж аюулгүй амьдарна

Юу гэсэн үг вэ? Хаанаас, ямар аюул гарч ирэх талаар яриад байна вэ?

16. Салсан ч салаагүй мэт нөхөртөө үнэнч бай

Намайг нөхрөөсөө салж байхад нэгэн эмэгтэй “Салсан ч салаагүй мэт нөхөртөө үнэнч бай” гэж хэлсэн. Тэр эмэгтэй галзуу байсан биз.

17. Суугаад таалагдахгүй байвал салчихаж болно шүү дээ

Найзын маань ээж нэг удаа надад “Хэрвээ чи гэрлэхгүй бол үүрд харамсана. Яах вэ, суугаад таалагдахгүй байвал салчихаж болно шүү дээ” гэж билээ. Миний амьдралыг зүгээр л тоглоом болгох гэж оролдсон зөвлөмж байсан.

18. Чи эхнэрийнхээ боол байснаас салаад залуу охинтой суугаач

Би үргэлж завгүй ажилтай байдаг. Тэр үед нөхөр маань гэрийн ажлаа амжуулдаг, сайн нөхөр байлаа. Би түүндээ ихэд хайртай, бас талархдаг байсан. Гэтэл намайг эзгүй хооронд найз нь ирээд түүнд “Чи эхнэрийнхээ боол байснаас салаад залуу охинтой суугаач ” гэсэн байсан. Одоо тэр найз нь гэр бүлээсээ салж, өрөнд орсон мөрийтэй тоглоомчин болсон.

19. Үргэлж нөхөртөө мөргөж бай

Уучлаарай, хамтдаа сайхан амьдарна гэж суусан болохоос бурхан шиг шүтэх гэж суугаагүй шүү.

20. Эхний дөчин жил хамгийн хэцүү байдаг

Дөнгөж гэрлэж байхад нэгэн настай хосууд ирээд “Эхний дөчин жил хамгийн хэцүү байдаг” гэж билээ. Муухай сонсогдож байсан ч үнэн байсан.

Эцэст нь хүний амьдралд элдэв зөвлөгөөнүүд хэрэггүй. Хүн болгон адилгүй тул байгаа зүйлстээ талархах нь хамгийн зөв билээ.

Эх сурвалж: MAMA MIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж