Монгол Улс Бээжингийн өвлийн олимпод оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Монгол Улс Бээжингийн өвлийн олимпод оролцоно

Монгол Улс Бээжингийн өвлийн олимпод оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Олимп бол хүн төрөлхтний наадам, үүнийг улс төрөөс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй” гэж хэлжээ. Ийнхүү Монгол Улс Бээжингийн өвлийн олимпийг дэмжиж, холбогдох арга хэмжээнүүдэд оролцохоо илэрхийлэв. Энэ тухай мэдээг Хятадын Үндэсний радио телевиз болон “China news”, “Фөн Хуан”, “Хятадын залуучуудын цахим хуудас” зэрэг хэвлэл мэдээллийн сувгуудаар олон нийтэд мэдээлсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан “Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон, харилцан чухал, нөхөрсөг харилцаатай билээ. Өдгөө хоёр улсын харилцаа хөгжин дэвжиж байгаа бөгөөд цаашид ч нөхөрсөг харилцаагаа улам гүнзгийрүүлж батжуулна гэж найдаж байна. Прагматик болон цар тахлын эсрэг хамтын ажиллагаа маш амжилттай болсон.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо илэрхийлсэн анхны гадаад удирдагчдын нэг боллоо. Бид үүнийг маш таатай хүлээн авч, өвлийн олимпийг амжилттай зохион байгуулахад үзүүлж буй дэмжлэгт нь талархсанаа илэрхийлж байна. Олимпийн наадмын гол утга учир бол нөхөрлөл, ойлголцол, эв нэгдэл, эрх тэгш байдал юм. Энэ бол Хятад, Монгол гээд дэлхийн олон орны нийтлэг хүсэл эрмэлзэл билээ.

Олон улсын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимп амжилттай сайхан зохион байгуулагдана гэдэгт бид итгэж байна. Мөн дэлхий дахины эв найрамдлыг улам бататгаж, цэрэг арми болоод олон улсын хамтын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг бэхжүүлнэ гэж итгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин АНУ, Их Британи, Австрали, Канад, Япон тэргүүтэй орнууд Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, үндэсний цөөнхийн эсрэг бодлоготой холбогдуулан ирэх хоёрдугаар сард эхлэх өвлийн олимпийг дипломат аргаар бойкотлохоо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: MFA.GOV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж