Хүүхэд байхдаа хулгайлагдсан хятад эр 30 гаруй жилийн дараа төрсөн эхтэйгээ уулзав. Ли Жинвэй дөнгөж дөрөвхөн настайдаа хулгайлагдаж, хүүхэд худалдаалдаг гэмт бүлэглэлийнхэнд зарагдсан байна. Тэрбээр багадаа амьдарч байсан тосгоноо эргэн санаж, цаасан дээр буулгаснаа “Doyuin” нэртэй бичлэг оруулдаг платформд байршуулжээ. Цагдаа нар уг хар зургийг ашиглаж, бяцхан тосгон болоод хүүгээ алдсан эмэгтэйг олсон байна.
ДНХ-ийн шинжилгээ хийсний эцэст тэд эх үр мөн болох нь батлагдаж, өнгөрсөн Бямба гаригт Юньнань мужид уулзалджээ.
Ли Жинвэй 1989 онд Юньнань мужийн баруун өмнөд хэсэгт байрлах Жаотон хотын ойролцоох тосгоноос хулгайлагдсан байна. Улмаар төрөлх тосгоноос нь 1800 гаруй километрын зайд амьдрах нэгэн гэр бүлд зарагджээ.
Тэрбээр хүүхэд ахуйн дурсамжаа уудалж, өөрийн амьдардаг байсан тосгоноо бүдэг бадаг дүрсэлсэн байна. Түүний зурсан зураг дээр сургуулийн барилга, хулсан ой, жижиг цөөрөм зэрэг байсан аж.
Хүүтэй болохыг чухалчилдаг Хятад улсад хүүхэд хулгайлах гэмт хэрэг цөөнгүй гардаг. Тухайлбал, 2015 онд гарсан судалгаагаар жил бүр 20 мянган хүүхэд хулгайлагддаг гэсэн тооцоо гарчээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ