Энхийн гэрээ: Солонгосын дайн 70 жилийн дараа төгсөх нь | News.MN

Энхийн гэрээ: Солонгосын дайн 70 жилийн дараа төгсөх нь

Энхийн гэрээ: Солонгосын дайн 70 жилийн дараа төгсөх нь

Энхийн гэрээ: Солонгосын дайн 70 жилийн дараа төгсөх нь

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн дайн гал зогсоох хэлэлцээгээр намжсан боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор дуусаагүй. Дайн дууссаныг албан ёсоор тунхаглах баримт бичиг болох энхийн гэрээ байгуулах асуудлыг АНУ, Өмнөд Солонгосын тал хэлэлцэж байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чон Ю Ен хэлэхдээ “Сөүл, Вашингтоны зүгээс Пёньянтай энхийн хэлэлцээг хэрхэн шат ахиулах талаар олон арга замыг судалж байна” гэжээ. Дайн дууссаныг тунхаглах асуудалд Хойд Солонгосын талаас эерэг хариу үйлдэл үзүүлсэн гэж Чон Ю Ен ярьсныг “Yonhap” мэдээлэв.

Нөгөө талд АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ Нэгдсэн улсын засгийн газар дайсагнах санаагүй бөгөөд Хойд Солонгосын талтай урьдчилсан шаардлага тавилгүй уулзахад бэлэн байгааг онцолсон. Мөн тэрбээр АНУ-ын хэлэлцээ хийх саналд Пёньян нааштай хариу өгнө гэж найдаж буйгаа мэдэгджээ. Түүнчлэн Нед Прайс АНУ-ын талаас Пёньянтай хэрхэн харилцвал тустай болохыг Өмнөд Солонгос, Япон болон бусад холбоотон орнуудтай зөвлөлдөхдөө хэлсэн байна.

Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Хөх ордны тэргүүн Мүн Жэ Ин хэлэхдээ хоёр Солонгос энх тайвныг тунхаглах зарчмын асуудлуудыг зөвшилцсөн гэжээ. Тэрбээр Австрали улсад болсон хэвлэлийн хурлын үеэр Мүн Жэ Ин “Өмнөд болон Хойд Солонгос болоод Вашингтон, Пёньяны хооронд энх тайвныг тунхаглах асуудлыг талууд нэг ширээний ард суугаад хэлэлцэх боломжгүй байна. Гэхдээ яриа хэлцлүүдийг санаачилж, энэ чиглэлд ажиллаж байна” гэсэн аж.

Үүний зэрэгцээ дайн дууссаныг тунхагласан энхийн гэрээний баримт бичгийг бэлтгэхээр АНУ, Өмнөд Солонгосын талууд олон сарын турш ажиллаж байгааг “Politico” сайт мэдээлжээ. Гэвч хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг энхийн гэрээнд хэрхэн тусгах асуудлаас шалтгаалан үйл явц удаашралтай байгаа аж. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах асуудлыг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын засгийн үед Пёньяны удирдагч Ким Жон Унтай хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийж, хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

Үүний зэрэгцээ Хойд Солонгосын удирдагчийн дүү охин Ким Ё Жон хэлэхдээ, хэрэв Сөүл дайсагнасан хандлагаа өөрчилвөл бүтээлч яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. Хойд Солонгосын талаас өмнөд хөршид нь байршсан АНУ-ын 28500 цэргийг гаргахыг шаардаж байгаа юм. Солонгосын дайнаас хойш Сөүлийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийнхээ дагуу АНУ нь тодорхой тооны цэргүүдийг БНСУ-д байнга байршуулах болсон билээ. Үүнийг Пёньяны зүгээс заналхийлэл гэж үзэн, америк цэргүүд Өмнөд Солонгост байрласаар байгаа нөхцөлд цөмийн зэвсгээ хөгжүүлэх болно гэх байр суурь илэрхийлдэг.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн үед АНУ-аас тус улсад агаарын довтолгооноос хамгаалах “THAAD” систем байршуулсан нь Пёньянтай дайсагналцлыг хурцатгаж байв. Үүнээс хойш нэг их удалгүй Пак Гын Хе авлигын хэрэгт холбогдон, импичментээр төрийн эрхээс бууж, шүүхээс 22 жилийн ял авсан. Түүнд одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин өршөөл үзүүлэн өнгөрсөн долоо хоногт сулласан билээ.

Солонгосын дайн анх 1950 оны зургадугаар сарын 25-нд Хойд Солонгосын цэргүүд Өмнөдийн тал руу дайрснаар эхэлсэн. Энэ нь "хүйтэн дайн"-ы үеийн хамгийн том дайн байсан бөгөөд Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2.5 сая гаруй солонгос хүн амь үрэгдсэн. Харин 1953 оны долдугаар сарын 27-нд талууд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаар  асуудал намжсан юм. Гэвч тухайн үед АНУ-ын дэмжлэгтэй Өмнөд Солонгос, ЗХУ-ын талыг баримтлагч Хойд Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулаагүй тул дайныг албан ёсоор дуусаагүй гэж үздэг бөгөөд талууд өнөөдрийг хүртэл дайсагнасан байдалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-03 202.126.89.172

2 solongos negdvel shine huchirheg uls bii bolno.Tcumiin zevseg buhii undur ediin zasag hosolson huchirheg guren.Tiim uchiraas Amerk Oros Hyatduud negdehiig husehgui bga

Avatar

Зочин 2022-01-03 103.14.36.250

Hyatad Oros 2-l hor hutgak baigaa l daa.

Avatar

Зочин 2022-01-03 150.129.142.20

Энхийн гэрээг хийлгэхгүй байх сонирхол Америк, Хятад хоёрт байгаа. Ким өөрөө Бээжинд өрөөр барьцаалагдчихсан хирнээ Америкаас олон сая доллар нууцаар авдаг нь зогсчих гээд байгаа юм. Харин БНСУ Нарны төслийн хүрээнд Америкаас их долларыг эрх танхил, харгис бацаан Ким Жөн Унд амлаад байгаа билээ.

Avatar

Зочин 2022-01-03 66.181.161.16

Tuuhendee Amerik, Hujaagiin yavuulgaar anhnaasaa hoid solongos huvaagdaj daitaj ehelsen baidag yum bilede.
Hoid solongosiig negtgehgui bh n hujaad ashigtai.

Avatar

Зочин 2022-01-03 213.87.163.206

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-03 202.55.188.43

2 солонгос нэгдэхгүй байх нь АНУд ашигтай л даа…

Avatar

Зочин 2022-01-03 66.181.183.249

Өмнөдүүд анугаас асуухгүйгээр өөрсдөө шийдэж чадахгүйд асуудал байгаа юм

Avatar

Хоёр ялгаатай 2022-01-03 192.82.69.163

Хэлэлцээ, хэлэлцээр хоёр дээрээ бүр толгой нь эргээд алиа алджээ. Гал зогсоох түр хэлэлцээр 1953 онд байгуулсан шүү дээ. Одоо түүнийгээ энх тайвны гэрээ болгох гэж байгаа ухаантай.

Avatar

Түр хэлэлцээр 2022-01-03 192.82.69.163

Хэлэлцээ, хэлэлцээр хоёр дээрээр бүр толгой нь эргээд алиа алджээ. Гал зогсоор түр хэлэлцээр 1953 онд байгуулсан шүү дээ. Одоо түүнийгээ энх тайвны гэрээ болгох гэж байгаа ухаантай.

Avatar

Зочин 2022-01-03 202.179.27.211

БАС Ч ГЭЖ ХЭДЭН ЖИЛ ӨНГӨРЛӨӨ Ш ДЭЭ З-Р КИМ УДИРДЛАГАД ГАРААД. ОДОО ИНГЭЭД ХЯТАД ОРОС БОЛОН АНУ ЯПОН БАРУУН ГЭСЭН 2 ТАЛЫН ТОГЛООМ БОЛООД ЯВААД БАЙХ УУ ҮГҮЙ ЮУ. ХЯТАД ОРОС БОЛОН БАРУУНЫ ТАЛ АЛЬ АЛЬ НЬ Л ХҮЧИРХЭГЖЭЭД МӨНГӨЖӨӨД ЭЛБЭГ ТАНСАГ АМЬДРААД БАЙЦГААЖ БАЙНА ХОЙДУУД ГАНЦААРАА Л ЯАХ УЧИРАА ОЛОХГҮЙ ТЭВДЭЖ САНДРААД. ТОСООД АВАХ ТУСЛАХ ӨМНӨДҮҮД НЬ ХҮЛЭЭГЭЭД БАЙДАГ. ОДОО ШИ ЖИНПИН ПУТИНЫ АЛЬ АЛЬНЫХ НЬ НАС ЯВЖ БАЙНА ТЭД ЯАРЧ БАЙГАА. ОДОО ИНГЭЭД ХЯТАДУУДЫН ХОШГИРУУЛАЛТАНД ХУДЛАА ХОШГИРООД ӨӨРСДӨӨ

Avatar

Зочин 2022-01-03 202.179.27.211

ТУРЖ ҮХЭЛТЭЙ БИШ АСУУДЛЫГ ЭРС ШИЙДЭМГИЙ ГАРГАЖ ТАВИАД НЭГ ТАЛДАА БАГТСАН НЬ ДЭЭРДЭЭ. МҮН ЖЭ ИНИЙГ БУУХААС ӨМНӨ ГАНЦ НЭГ АЛХАМ ОЙРТООД АВАХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ. УУЛ НЬ ЗАЛУУ ХҮН ШВЕЙЦАРТ БАЙСАН ХҮН АРАЙ ӨӨРӨӨР АСУУДЛЫГ ХАРЧИХМААР.

Avatar

Зочин 2022-01-03 202.21.108.247

Стратегийн хувьд АНУ, БНСУ, Япон, Тайван гэх мэт улс орнуудын жигүүр БНАСАУ-тай асуудлыг нааштай шийдвэрлэж чадвал гэсэн өнцгөөс харж байгаа байх, учир нь БНХАУ-тай Тайван улсын тусгаар тогтнолын асуудлаас улбайлан энэ бүс нутагт ширүүн өрсөлдөөн, зөрчил өрнөж буй нь харагдаж байна. Хэрэв сюрприз болоод хоёр Солонгос улс найрамдлын гэрээ байгуулвал эдийн засаг, улс төрийн балансын хувьд шинэ нөхцөл байдал үүсэхээр. БНАСАУ нааштай хандсан ч БНХАУ цагаа тулахаар зөвшөөрөх болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж