Орос улс “Pussy Riot”-ийн гишүүнийг "гаднын агентууд"-ын жагсаалтад оруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Орос улс “Pussy Riot”-ийн гишүүнийг "гаднын агентууд"-ын жагсаалтад оруулжээ

Орос улс “Pussy Riot”-ийн гишүүнийг "гаднын агентууд"-ын жагсаалтад оруулжээ

Орос улс өнгөрсөн Пүрэв гаригт “Pussy Riot” хамтлагийн гишүүн, урлагийн бүтээл цуглуулагч, хошин шогч нарыг эрс тэс үзэлтэй хэмээн үзэж, “гаднын агентууд”-ын жагсаалтад оруулжээ.

Мөн ЗХУ-ын үеэс хойш олон нийтэд харагдаагүй Кремлийн шүүмжлэгчдийг хэлмэгдүүлсэн жилийг эцэслэн, Оросын эрх баригчид энэ долоо хоногт тус улсын хамгийн эртний хүний эрхийн "Мемориал Интернэшнл" байгууллагын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

Засгийн газрын үзэж байгаагаар, тус байгууллага ард иргэдэд гаднын соёл түгээж, улсын үнэт зүйлсийг үгүй хийхийг оролдож байгаа аж. ОХУ-ын Хууль зүйн яам “гаднын агент”-уудын жагсаалтад “Pussy Riot” хамтлагийн Надежда Толоконникова, урлагийн бүтээл цуглуулагч Марат Гельман, хошин шогч Виктор Анатольевич Шендерович нарыг бүртгэжээ. Тус бүртгэлд 2020 онд нийт 17 хүн байсан бол одоогоор 111 хүн бүртгэлтэй байгаа аж.

"Гаднын агент" гэсэн нэр томъёо нь ЗХУ-ын үед сөрөг утгатай, өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн хатуу шаардлагуудын жагсаалтад орсон сэдвүүдийг агуулдаг байжээ. Энэ нь мөн жагсаалтад орсон хүмүүсийг нийтэлсэн, бүтээсэн бүх зүйлдээ гаднын төлөөлөгч гэдгээ мэдэгдэхийг шаарддаг аж.

Анатольевич Шендерович нь Оросын шилдэг хошин шогч бөгөөд 1990 онд засгийн газар, намуудыг шогчилсон хүүхэлдэйн шоу телевизээр гаргаж байжээ.

Надежда Толоконникова нь “Pussy Riot” хамтлагийг үүсгэн байгуулахад туслалцаа үзүүлж байсан. Мөн тус хамтлаг Оросын Үнэн алдартны сүмийг шүүмжилсэн үзүүлбэрээрээ алдартай.

Марат Гельман Оросын засгийн газрын эсрэг бүтээл цуглуулсан "хэрэг"-ээр тус жагсаалд орсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж