АНУ, Тайванд шилжин суралцах боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

АНУ, Тайванд шилжин суралцах боломжтой

Хоёрхон  жил Монголдоо амжилттай  суралцаад АНУ, Тайван, БНСУ-д шилжин, тэтгэлэгтэй  суралцах боломжийг ‘’Глобал удирдагч’’ дээд сургууль олгож байна.
Саяхан ашиглалтанд орсон өөрийн ззэмшлийн таван давхар байрандаа оюутнуудаа хүлээн авахад бэлэн болоод байгаа тус сургууль Америкийн боловсролын системийг Монголд нутагшуулж, бүх хичээлээ  англи хэлээр дээр заадаг бөгөөд ‘’Дэлхийн иргэдийг бид бэлтгэнэ’’ гэсэн уриатай ажилладаг юм. Хичээлийг өндөр хөгжилтэй орнуудад төгссөн,  гадаадад магистар, докторын зэрэг хамгаалсан_мэргэжлийн өндөр ур чадвартай, шинэлэг сэтгэлгээтэй, арвин туршлагатай багш нараас гадна гадаадаас  мэргэжлийн багш нарыг урьж,  нарийн мэргэжлийн хичээлүүдийг заалгах юм.
Тус сургуульд элсэн суралцагчид хоёр дахь жилээсээ PBT TOFFL-ийн хичээл үзэн, TOFFL-ийн оноотой болж, гадаадын их дээд  сургуульд шилжин сурах боломж олгодгоороо онцлог. ‘’Глобал удирдагч’’ дээд  сургууль дэлхийн өндөр хөгжилтэй 10 гаруй орны 40 гаруй дээд сургуультай хамтын ажиллагаатай ажиллан,  2005 оноос хойш өнөөг хүртэл нийт 600 шахам оюутан залуусыг дээрх сургуулиудад сургажээ.
Түүнчлэн банк, санхүүгийн чиглэлээр сургадаг  тус сургуульд суралцагч оюутнууд зуны амралтаараа АНУ-д аялангаа ажиллах хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж