УИХ-ын гишүүн Н.Учрал олон жилийн өмнө гаргасан дуугаа тайзнаа дуулжээ. Тэрбээр урлагаас хөндийрч, УИХ-ын гишүүнээр хоёронтаа сонгогдон ажиллаж буй. Энэ намрын чуулганаар гэхэд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, цахим гарын үсэг гэхчлэн УИХ-д цахим шинэчлэл, криптовалюттай холбоотой хуулийг батлуулахад идэвхтэй ажилласан.
Түүнийг Цахим хөгжлийн сайдад яригдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Одоогоос жилийн өмнө тэрбээр өвчний улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиож, олон жилийн өмнө дуулж байсан хуучны дуунуудаа сэргээжээ. Тухайлбал, төрсөн өдөртөө хүрэлцэн ирсэн зочиддоо “Чиний төлөө”, “Oh Timon” зэрэг дуугаа дуулж өгөн, сюрприз барьсан байна.
Холбоотой мэдээ