БНСУ-ын Ерөнхийлөгч монгол охины гомдлыг албан ёсоор хүлээн авчээ | News.MN

БНСУ-ын Ерөнхийлөгч монгол охины гомдлыг албан ёсоор хүлээн авчээ

БНСУ-ын Ерөнхийлөгч монгол охины гомдлыг албан ёсоор хүлээн авчээ

БНСУ-ын Ерөнхийлөгч монгол охины гомдлыг албан ёсоор хүлээн авчээ

Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, одоогоор 232 мянга 868 хүн санал өгчээ. Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буй талаар тус албан бичгээр мэдэгдээд буй.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлжээ.

Өргөдлийг албан ёсоор хүлээж авсан ба одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Тус өргөдлийг одоогоос нэг сарын өмнө гаргасан бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг яаравчлах боломжтойг Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага мэдээлсэн.

БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажиллаж буй. Түүнчлэн хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн, хохирогч юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг ХЭҮК шалгасан.

Анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлыг хянаж, шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан юм. БНСУ-ын ХЭҮК нь гомдлыг хянаж дуусмагц, гарсан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст хүргүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2022-01-03 202.21.97.250

Solongosiin shorond nasaar ni hori 🙂

Avatar

Зочин 2022-01-03 103.80.210.183

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Но Мү Хюн өнгөрсөн бямба гаригт 62 насандаа амиа хорлож, олныг цочирдууллаа. Түүнийг гэрийнхээ ойролцоо толгойдоо гэмтэл авсан байхыг нь олж, Пусаны эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна.

Но Мү Хюн 2003-2008 оны хооронд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Тэрээр гэрээсээ гарахаасаа ойролцоогоор нэг цаг гучин минутын өмнө гэр бүлийнхэндээ хандан компьютертоо гэрээслэл бичин үлдээсэн байжээ. Гэрээслэлдээ “Би маш олон хүнд өртэ

Avatar

Зочин 2022-01-03 122.201.24.12

Medrelee uzuul 2009 ond uhzen hiniig yugeed soliorood bgaa yum. Em memee zagtaa uuj bai!

Avatar

Зочин 2022-01-03 213.87.163.206

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

bat 2022-01-03 103.229.121.16

avahgu geed haachiv ve dee muu nohoi

Avatar

зочин 2022-01-03 122.201.23.84

Цөөхөн Монголчууд нэгнийгээ хамгаалж, өмөөрч байх нь чухал шүү

Avatar

Olnii umnu tsaazalval taarna 2022-01-03 64.119.24.26

Dorj

Avatar

Hariu 2022-01-03 202.126.89.88

Soliotoinmuu ted bas l huuhduud erguu malaa

Avatar

zochin 2022-01-03 45.14.71.8

Монгол Улсын иргэний асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч бус Солонгосын Ерөнхийлөгч илүү анхаарал тавьж буй нь гутамшиг

Avatar

Гэргий хайрла 2022-01-03 66.181.180.195

Анхаарал тавьсан уу? хандуулсан уу?. Танай хамаатнууд Өмнөд Солонгост ажиллаад ирээгүй биз. Хойд Солонгост ажилласан бол ирнэ байх. Хүмүүсийг ядархад нь битгий нударсан бодол ярьж бай…

Avatar

Hariu 2022-01-03 202.126.89.88

Haana asuudal uussen bee? Koread gutrah yomgui

Avatar

Зочин 2022-01-03 66.181.191.172

Харилцан хоёр талдаа ээлжлээд л зодоод байх юм уу хаашаа юм. Өчигдөр солонгост монгол зодуулсан. Удахгүй манайд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж