Алдарт хөвгүүдийн хамтлаг “Backstreet Boys” “New Kids on the Block” хамтлагтай хамтран аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна. Үеэ өнгөрөөсөн хэмээн зарим мэргэжилтнүүдэд шүүмжлэгдээд буй уг хамтлагууд ирэх хавар хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ба дахин хамтрах хөвгүүдийн хамтлаг хайж байгаа аж.
Тэдэнтэй нэгдэх хамгийн магагдлал өндөртэй хамтлагаар “Boyz II Men” тодроод байна.
Мөн дээрх хоёр хамтлаг ирэх хаврын аялан тоглолтоосоо өмнө тус тусын шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Н.Наран