Талибанчууд дэлгүүрийн манекенуудыг толгойгүй байлгахыг тушаав

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Талибанчууд дэлгүүрийн манекенуудыг толгойгүй байлгахыг тушаав

Талибанчууд дэлгүүрийн манекенуудыг толгойгүй байлгахыг тушаав

Талибаны засгийн газар дэлгүүрт байрлах бүх манекений толгойг таслахыг тушаажээ. Учир нь, толгойтой манекен бусдад гоо сайхныг түгээгч бөгөөд энэ нь исламын шашинд нийцдэггүй гэж үзэж байгаа аж.

Тушаалын дагуу Афганистаны Герат хотын бүх дэлгүүр толгойгүй манекентэй болжээ. Гэхдээ зөвхөн эмэгтэй манекен толгойгүй байх хэрэгтэй гэж "Талибан" тушаасан нь сонин. Хэрэв тушаалыг зөрчвөл ноцтой шийтгэл амсах юм байна. Учир нь эмэгтэй манекен толгойтой байх нь эмэгтэй хүнд гоо сайхны ухагдахуун суулгах ба исламын “Коран” сударт “өршөөж боломгүй нүгэл” гэж бичигдсэн байдаг аж.

Афганистаны Орон нутгийн яамны сайд хэлэхдээ “Манекений нүүр харах нь “Шариатын хууль”-ийг зөрчинө” гэсэн бол Херат хотын нэгэн дэлгүүрийн эзэн "Өөрийн манекенуудыг сүйтгэснээр алдагдалд орж байна" гэжээ. Учир нь нэг манекен 200 ам.долларын үнэтэй аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж