Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл түлшний үнэд өөрчлөлт орохгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл түлшний үнэд өөрчлөлт орохгүй

Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл түлшний үнэд өөрчлөлт орохгүй

Засгийн газрын шийдвэрээр айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг зургадугаар сар хүртэл тэглэхээр болсон. Тодруулбал, орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг ирэх тавдугаар сарыг дуустал хугацаанд төр хариуцах юм. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг хүйтний эрч сулартал 50 хувийн хөнгөлөлтэй үнээр борлуулахаар болж байна.

Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн борлуулалтын албанаас тодруулахад “Түлшний үнэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрчлөлт орохгүй. Засгийн газрын тогтоолын дагуу түлшний үнийг 50 хувийн хямдралтай буюу нэг шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байна. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлнэ” гэлээ.

Мөн амьжиргааны түвшин доогуур орлоготой, зорилтот бүлгийн 6098 айлд түлш олгохоор болсныг өнөөдөр /2022.01.03/  агаарын чанарын талаарх ээлжит мэдээллийн үеэр холбогдох байгууллагууд мэдээлэв. Тодруулбал, нэн хүнд амьдралтай, түлээ түлшний хомсдолтой айл өрхийн сайжруулсан шахмал түлшний картыг цэнэглэж, долоо хоногтоо зургаан шуудай түлш авах нөхцөл бүрдүүлэхээр болжээ. Үүнийг Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас "Тавантолгой түлш" ХХК-тай хамтран хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэлэхдээ "Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр зорилтот бүлгийн өрхүүдэд шахмал түлш олгохоор болсон. Энэ хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6094 өрхийн мэдээллийг гаргаж өгснийг үндэслэн, шахмал түлш олгоно. Эдгээр өрхийн шахмал түлшний картыг цэнэглэж өгөх бөгөөд иргэд өөрсдөө очиж түлшээ авах зохицуулж хийж байна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК 22.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байгаа бөгөөд Цагаан сарын баяр өнгөртөл хүрэлцэнэ гэж тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж