Роналдо хүчилтөрөгчийн төхөөрөмж худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Роналдо хүчилтөрөгчийн төхөөрөмж худалдан авчээ

Роналдо хүчилтөрөгчийн төхөөрөмж худалдан авчээ

Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо 15 мянган фунт-стерлингийн үнэтэй хүчилтөрөгчийн төхөөрөмж худалдан авчээ. Энэ төхөөрөмж нь цэвэр хүчилтөрөгчөөр хангаснаар гэмтсэн эд эсийг нөхөн сэргээхэд тусалдаг “ид шидтэй” аж. Роналдо хөлбөмбөгийн гайхалтай ур чадвар, биеийн чадамжаа хадгалж үлдэхийн тулд уг төхөөрөмжийг худалдан авчээ.

Их Британид хүссэн хүн болгон олж авах боломжгүй уг төхөөрөмжийг Роналдо гэртээ суурилуулан ашиглах юм байна. Тэрбээр өмнө нь 2016 онд Европын финалын тоглолтын үеэр өвдгөндөө гэмтэл авч, Ибиза арал дээр амарч байхдаа анх уг төхөөрөмжийг хэрэглэжээ.

Түүнчлэн Роналдо өнгөрсөн онд 50 мянган фунт-стерлингээр гэртээ мөсөн өргөө барьсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Өдгөө 36 настай Роналдо дахин ихэр хүү, охины эцэг болох гэж буйгаа өнгөрсөн арванхоёрдугаар сард зарласан. Тэрбээр 11 настай Кристиано Жуниороос гадна дөрвөн настай Эва, Матео гэх ихэр болон дөрвөн настай Алана гэх дөрвөн хүүхэдтэй. Өмнөх ихрийг тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн. Харин энэ удаа найз бүсгүй Жеоржина нь ихэр хүүхэд тээж байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж