"Эрх баригчид томоохон төслүүдийг барьцаалж зээл авч байна" | News.MN

"Эрх баригчид томоохон төслүүдийг барьцаалж зээл авч байна"

"Эрх баригчид томоохон төслүүдийг барьцаалж зээл авч байна"

"Эрх баригчид томоохон төслүүдийг барьцаалж зээл авч байна"

Ардчилсан нам /АН/ болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хамтран өнөөдөр /2022.01.03/ мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн  О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ-д бүлэгтэй намын хувьд эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцуулсан. Үүнийг дагаад Монголын өр нэмэгдэж байна. Гэтэл үүний үр дүн хэрхэн гарсан бэ гэдэг бид бүгдийг нүдэн дээр ил байна. Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй пиараа эрчимжүүлсэн бодлого явуулах болсон. "Шинэ сэргэлтийн бодлог"-ыг тоймлоод харвал төрийн өмчит байгууллагууд байгуулна гэсэн үг. Төрийн оролцоо энэ жил улам нэмэгдэнэ. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тул улсын өр нэмэгдэнэ. Ирэх хагас жилд инфляци 20 хувьд хүрч магадгүй. 

Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхондоо арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Учир нь УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. 

"УБЕГ-ЫН ДАРГЫГ ХЭН УДИРДДАГ ВЭ ГЭЭД ОЛОН АСУУДАЛ ИЛ БОЛНО"

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-УИХ төсөв мөнгө мэдэх эрхээ Цар тахлын хуулиар Засгийн газарт өгсөн. Засгийн газар нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Омикрон хувилбараар далимдуулж дахин зургаан сараар сунгалаа. АН-ын бүлгийн гишүүд Цар тахлын хуулийг сунгах шаардлагагүй гэж үзсэн ч олонхоороо хүч түрэн сунгасан. Экспорт гацсан, ард түмний амьдрал туйлын хүнд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Ийм байдалтай байхад эрх баригч нам сайхан амьдарна гээд ярих юм. Дэндүү шударга бус байдал Монголд газар авчээ. Хэдэн арван тэрбум төгрөгийн хахууль авчхаад, торгууль төлөөд суллагдах жишээний. Нийгмийн бусад хэсэгт хууль хамгийн хатуу харгис үйлчилдэг. Ийм л ялгавартай нийгэмд бид амьдарч байна.

УДШ О.Цогтгэрэл даргатай АН-ын Их хурал, Үндэсний бодлогын хороо хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ер нь УДШ монголчуудын шүүхэд итгэх итгэлийг алдсан. Хэрээс хэтэрсэн. Улстөрийн намын тухай хуульд зааснаар намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан. Гэтэл УДШ-ийн 20 гаруй шүүгч хуулиас давсан журам гаргаж байна. 30 хоногийг 60 болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл өрнөсөн зүйлс бүгд жүжиг. АН-ыг хоёр хуваагдсан мэт жүжиглүүлсэн. Энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын сонгуулийн өмнө АН талбай дээр өлсгөлөн зарлахад МАН-аас тойрч суугаад, ярилцаж асуудлыг шийднэ, ажлын хэсэг байгуулна гээд өлсгөлөнг тараасан. Түүнээс хойш 7-8 сар өнгөрлөө. УИХ руу оруулж ирдэггүй. Улсын бүртгэлийн байгууллага дээр МАН-ын нөлөөллөөр ямар булхай хийгдсэн, УБЕГ-ын даргыг хэн удирддаг вэ гээд олон асуудал ил болно.

УБЕГ-ын даргаар УИХ-ын гишүүн С.Бямбагцогтын компанийн хүн ажиллаж байна. УДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэмт хэрэгт холбогдсон мөртлөө уг албан тушаалыг хашиж байна. Бас л МАН-ын мөнгөтэй бүлэглэлийн гарт барьцаанд орсон. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран У.Хүрэлсүхийн хүн. Төрийн байгууллагын ажлыг завхруулж халагдаж байсан хүн Монгол Улсын сонгуулийг завхруулсан шүү. Эдгээр асуудлууд УИХ дээр орж ирээд, олон түмэн хэлэлцэж ил болох вий гэдгээс МАН айж байна. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д оруулж ирэхгүй байна. Зөвхөн МАН биш  АН төрийн байгууллагын зарим албан тушаалтнуудыг ашиглаж яаж АН-аар тоглосон бэ гэх жүжгийг бид ил болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-03 213.87.163.206

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-03 66.181.180.233

а**с хэдэн уулзвар тавиад, өндөр хүүтэй бондыг идсэн. 1км замыг өмнөхөөс 2-3 нугалж 2-3 тэрбумаар тавьжээ. Олон наядын мөнгөтэй улс хүлээж аваад босохгүй болтол дампууруулсан билээ

Avatar

Зочин 2022-01-03 103.80.210.183

энэ АН МАН МАХН ХҮН гээд намуудын бүх удирдах гишүүдийг барьж эрхтэнг нь зараад өрөө төлөе өө.

Avatar

ЗОЧИН 2022-01-03 103.111.68.3

Хамгийн аюултай нь урьдны хур өрөө багасгах ёстой байтал улам ихэсгэх гэж байгаа нь асуудалтай байна.

Avatar

Сүхээ 2022-01-03 203.91.115.46

Зээл авч болно шүү дээ зэлээс айх хэрэггүй гэхдээ зөв хөрөнгө оруулалтаа л олж хийгээрэй дэ Ерөнхи Сайд минь. Батнайрамдал мэтийг дэд сайд болгосон болохоор чинь ажил чинь урагшлахгүй байна шүү дээ. Зөв хүнээ олж тавь.

Avatar

Зочин 2022-01-03 59.153.114.188

АН-ын Монголыг сөнөөх бодлого Ковидоос аюултай муу нөлөөлж байна.Энэ нь манай орны урагшлан хөгжихөд гол саад болж байна..

Avatar

Зочин 2022-01-03 192.82.93.11

Чингис бонд гэж уйлалддаг баас идэгчид хаана бна. Хаа очиж Чингис бонд 6 аймагийн төвийг УБтай холбож нийслэлийн нилээн хэдэн уулзварын нэвтрэх чадамжыг дээшлүүлсэн бдгиймдааааа. МАНгар х***а нам хэдэн Чингис бондтой дүйх зээл авлаа. Тэгсэн Дарханы зам 6 дахь жилрүүгээ орохнээ

Avatar

Зочин 2022-01-03 66.181.180.233

АН зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг заншилтай. АН-аас төрийн мөнгөөр хулгайлах гэж асан Эрдэнэт энэ гамшгийн үед ард түмнийг минь амьжиргаанд гол үүрэг гүйцэтгэж байгааг мушгиж байгаа энэ намыг ямар нам гэх юм бол

Avatar

Ардчилал 2022-01-03 202.126.89.251

Поп Ганбааг ардчилсан намыг төлөөлөх юм гэж, Алтанхуягийг хамгийн шудрага хүн болчих юм гэж зүүдэлсэнгүй явлаа гэж.

Avatar

Энэ ЗГ Монголчуудыг өрний үүр болголоо 2022-01-03 64.119.25.232

Худлаа амлаад л гадар нутгаа барьцаалаад зээл аваад байхаасаа ичээч та нар ???????

Avatar

Зочин 2022-01-03 59.153.114.188

Засгийн газрын өр бараг өсөөгүй. Багахан хэмжээний зээлийг зайлшгүй зүйлд хууль тогтомжийн дагуу зохих газрын шийдвэр гаргуулж авсан байх.Зээлийг бага хүүтэй зээлээр сольж байна.Оюутолгой мэт аж ахуйн нэгжийн зээлийг Засгийн газар хариуцахгүй,тэд өөрсдөө хариуцаж төлнө.Үнэн байдлыг мушгин гуйвуулж,бусдыг гүжирдэж гүтгэхээ боль.

Avatar

Зочин 2022-01-03 192.82.85.217

Shudargaar hoorondoo ursuldie l dee zasgiin erhiig avanguutaa l huuli shuuh prokuror bugdiig uursdiin taldaa uilchluuleh yam tangarag urgusun shuugchid huuli hyanaltiinhan huulindaa l zahiragdaj ajillaach dee uchuuhen huviinhaa erhi ashgiig bodood mongol ulsiig horlood bh yam ingeed baival ene uls oron chini ogt hugjihgui,iim urgun uudam nutag bayalag an amitan mal suregtei,mash tsuuhun hun amtai murtuu niit hun amiin 3/1 ni tuiliin yaduu tun haramsaltai erih barigchdiin buruu shuu

Avatar

Зочин 2022-01-03 66.181.180.233

Зориг агсны дараагаас эхлэн АН бусдын ажил үйлсийг бүрэн үгүйсгэх зарчим үндсэн бодлого нь болж,, намыхаа улстөрийг хамгийн бүдүүлэг харгис агуулгаар хэвшүүлсэн. Ийнхүү сайныг дэмжиж, саарыг шүүмжлэх улстөрийн алтан дүрмийг АН хөсөр хаясан анхны нам болсон. Харин намын дүрэм энэ тэр нь бол арай өөр байхаа

Avatar

Зочин 2022-01-03 192.82.85.217

chi kommunizmaa sanagalzaa yu alban tasalgaanii tsonhoor chini amidral saihan haragdaad bn uu 100 jil mongoliig udirdsan nam mongoliig hir ih hugjuulsen bn,bas shuumjluulehgui,urgelj magtuulaad alban tasalgaandaa suuj bh sanaatai

Avatar

Зочин 2022-01-03 192.82.74.171

Алху хүн бүрийг өөртэйгөө зүйрлэх юмаа энэ тэрний хүн гэнээ өөрөө ЕС байхдаа хамаг хамаатан саднаа бүгдийг төрийн өндөр албанд томилж байсан даа их л амархан мартдаг болж байгаа бол залуу эхнэр хэнз үрээ хараад гэртээ суугаач!!!

Avatar

Зочин 2022-01-03 124.158.70.36

Хүүк Оюк Зандаак нар амин Монголдоо ардчилал, шударга ёс – Шүүх цагдаа прокурорын бие даасан байдлыг хуулиар зохицуулчих юм бол Та гуравт алтаар хөшөө босгоё. Монголчууд яасан их зовж ядарч байнаа? МАН яасан олон жил төр барьж байнаа? Бараг 100 жил Төр барилаа, даа МАН. Одоо нэг Монголоо цэгцлээчээ.

Avatar

Зочин 2022-01-03 98.37.80.18

hudlaa

Avatar

mgl 2022-01-03 64.119.25.109

ta nariin ugend itgeh argui, harj baiya.

Avatar

зочин 2022-01-03 64.119.23.174

Эрдэнээ шорон луу

Avatar

Зочин 2022-01-03 172.90.229.225

Энэ нэг Увсын нөхөр больёихоомлй. Бизнесээ л хөө, оркийг нь бүгд мэпнэ. Хүлээн зөвүөөрөгдөхгүй байгаагаа мэдэрдэггүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж