Үндэсний хөрөнгө оруулалтын банк ЭМНДС-гийн хөрөнгийг 100 хувь шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ЭМНДС-гийн хөрөнгийг 100 хувь шилжүүлжээ

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ЭМНДС-гийн хөрөнгийг 100 хувь шилжүүлжээ

Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг авч чадахгүй гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн удаатай.

Тэгвэл Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Төрийн сан руу 100 хувь шилжүүлжээ. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дээр Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байсан бөгөөд шинэ он гарахад өр, төлбөрийг эцэслэнэ хэмээн хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэж байв. Ийнхүү хэлсэндээ хүрч, гурван жилийн хугацаанд асуудал дагуулж байсан төлбөрийн асуудлыг цэгцэллээ.

Харин Чингис хаан банк өнөөдрийг хүртэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шилжүүлээгүй хэвээр байна. Ерөнхий аудитор Д.Занданбатын хэлснээр тус банкинд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой 130.7 тэрбум төгрөг бий. 2.174 тэрбум төгрөгийн барилга байшин өгсөн хэмээж байсан юм.

Сангийн сайд Б.Жавхлангийн нэр ил, далд холбогддог Чингис хаан банкнаас даатгалын сангийн хөрөнгийг авч чадах эсэхийг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж