Тайпэй хотын 101 давхарын салют үзүүлбэр цар тахлын дараах гэрэлт ирээдүйг дүрслэв

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Тайпэй хотын 101 давхарын салют үзүүлбэр цар тахлын дараах гэрэлт ирээдүйг дүрслэв

Тайпэй хотын 101 давхарын салют үзүүлбэр цар тахлын дараах гэрэлт ирээдүйг дүрслэв

COVID-19-ийн нэг хувилбар болох Омикрон хувилбар дэлхий нийтэд аюул занал учруулсан хэвээр байна. Дэлхийн олон улс орны хотууд шинэ жилийн баярыг угтах олон нийтийг хамарсан баярын арга хэмжээнүүдээ цуцалжээ.

Тайваньчууд цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэл өрнүүлсний ачаар дэлхийд алдартай Тайпэй хотын 101 давхар цамхагийн шинэ оныг угтах салют буудлагын үзүүлбэр хуваарийн дагуу зохиогдов. Энэ жилийн салют буудлагын үзүүлбэрийн онцлог нь дэлхийд анх удаагаа өндөр барилгыг ашиглан “Далавчаа дэлгэж буй нь” хөдөлгөөнт салют, “Халуун сэтгэлийг илтгэсэн зүрхэн хэлбэр бүхий салют” зэргийг нийтэд үзүүлсэн юм.

Ингэснээр 4 дэх удаагаа Т-PAD гэрлийн сүлжээг шинэ жилийн баярын салютад ашиглах юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд олны талархал хүлээсэн 360 градусын гурван хэмжээст тусгай эффект бүхий дугуй хэлбэрт салютыг сүрлэг симфонитой хослуулан, олон нийтийн хараа, сонорыг мялааж, 360 секунд үргэлжлэх бөгөөд өнгөрсөн оныхоос нэг минут илүү үргэлжилсэн юм. Энэ онд нийт 16 мянган ширхэг салют буудуулж, Тайпэй хотын 101 давхар цамхагийн ойр орчимд 1 сая гаруй хүн тус арга хэмжээг үзэж сонирхжээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Энэ онд Тайпэй хотын 101 давхар цамхагийн шинэ оныг угтах салют буудлагын үзүүлбэр нь “Гэрэлт ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд зохиогдлоо. Өнгөрсөн хоёр жилийн хувьд дэлхий дахин COVID-19 цар тахлын аюулд нэрвэгдэж, дэлхийн улс орнуудын ард иргэд хэвийн амьдралдаа шилжиж эхлээгүй байсан.

Цөөнгүй хотууд COVID-19-ийн нэг хувилбар болох Омикрон хувилбарын улмаас хорио цээр тогтоож, олон нийтийг хамарсан шинэ оныг угтах баярын арга хэмжээнүүдээ цуцалсан. Мөн шинэ он солигдохоос өмнө хил дамнасан аялал хийхэд туйлын хүндрэлтэй байгаа бөгөөд хүмүүс сэтгэл санааны хямралд орох магадлал өндөр байна. Зохион байгуулагч байгууллагын зүгээс шинэ оныг угтах салют буудлагын үзүүлбэрээр дамжуулан, хүн ардад эрүүл энх байхын бэлгэдлийг түгээхийг зорьсон” хэмээв.

Мөн тэрбээр “Тайваньд энэ онд хэд хэдэн удаа олон өдөр дараалан дотоодын халдвар огт бүртгэгдээгүй бөгөөд арваннэгдүгээр сарын эхнээс арванхоёрдугаар сарын эхэн хүртэл сар гаруйн хугацаанд дотоодын тохиолдол бүртгэгдээгүй. Сүүлийн үед омикрон хувилбар тархаад байгаа хэдий ч Тайваньд дотоодын халдвар огт бүртгэгдээгүй.

Тайваньчууд халдварт өвчнийг үр дүнтэй хянаж байгаа хэдий ч шинэ жилийг угтах үйл ажиллагаанд хөнгөн хуумгай хандахгүй байгаа ба энэ үеэр бүх хүн амны хаалт зүүж, ус уухаас бусад тохиолдолд юм идэж, уухыг хориглосон. Мөн арга хэмжээ болох газар руу орохоос өмнө өөрийн овог нэр, холбоо барих мэдээллээ бүртгүүлэн, биеийн дулаанаа хэмжүүлэн, гараа ариутгах зэргээр халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахисан” гэв.

“Далавчаа дэлгэж буй нь хөдөлгөөнт салют”, “Халуун сэтгэлийг илтгэсэн зүрхэн хэлбэр бүхий салют”-ын схем зураг:

(Фото зургийн эх сурвалж: Тайпэй хотын 101 давхар цамхаг)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж